ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ЧИЛИ УЛС

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн машин цувралаар Чили улсыг онцолж байна. Чили улсын нийт хүн амын 93.6% нь эрлийз гэвэл та гайхаж байна уу? Гэхдээ дэлхийд Чили шиг байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж байгаа орон ховор.

Үүний нэг нотолгоо нь дэлхийн нийт зэсийн зах зээлийн 30%-ийг дангаараа хангасаар ирсэн байна. Харин төрийн тэргүүний унааны хувьд Ерөнхийлөгчид Ford Galaxie XL загварын машиныг хамгийн олон жил унасан бөгөөд энэхүү машиныг Хатан хаан хоёрдугаар Илизабет 1966 онд Чилид айлчлахдаа бэлэглэсэн юм байна.

Саяхныг хүртэл энэ машиныг ашиглаж байгаад 2010онд шинээр Ерөнхийлөгч болсон Сибастен Пинера өөрийн хүсэлтээр бүрэн хуяглагдсан BMW 760Li F03 загварын машиныг захиалгаар хийлгэн унаж эхэлжээ.