NISSAN X-TERRA

WD22 (1999 он - 2005 он)

1999 оны 6 сард WD22 Х-Тerra гарсан бөгөөд D22 Nissan Fronteir пикапын суурин дээр хийгдэж ангиллаараа Nissan Pathfinder-ийн доод талын загвар болон гарсан байна. R50 Pathfinder-ийн монокок кузовын хийцийг авч илүү сайжруулахын тулд пикапын рам дээр байрлуулсан нь замгүй газраар явахад гажилт өгөхгүй бөх бат болсон.

Арын тээшний хэсэгт өөдөөсөө харан толгой тулахгүй суухад зориулан дээврийн хэсгийг өндөрсгөж өгсөн онцлогтой. Хойд америк дахь Tенесси (Tennessee) мужийн Nissan-ын “Смана” үйлдвэр болон Бразилын Куричиба үйлдвэрт үйлдвэрлэдэг.

V6 хэлбэрийн SOHC VG33E, VG33ER supercharger турбо хөдөлгүүр, 4 цилиндртэй KA24DE DOHC гэсэн 3 төрлийн хөдөлгүүр, 4 шатлалтай автомат, 5 араатай механик хурдны хайрцагтайгаар анх гарсан байна.

  • 2001 оны 4 сард X-Тerra FCV гэсэн устөрөгчийн түлштэй загварыг Калифорн мужид туршиж эхэлжээ.
  • 2001 оны 9 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн урд талын дизайныг сайжруулан өөрчилсөн ба дотор салонд урд хянах самбар суудлын хоорондох хайрцгийг шинэчилжээ.
  • 2002 онд эмблемийг орчин үеийн болгон VG33ER хөдөлгүүрийг сайжруулсан.
  • 2002 оны 6 сар. 7 дахь удаагийн Бээжингийн авто шоуд “Paladin” нэртэйгээр оролцжээ. Энд үндсэн бүх эд анги нь X-Terra-аас авсан ба урд хамрын хэсэг нь D22 пикаптай адил юм. Ингээд 2003 оноос энэ загварыг хятад дахь Zhengzhou Nissan Co., Ltd компанид үйлдвэрлэж эхэлсэн.
Nissan X-Terra
Nissan X-Terra
2001 оны 9 сараас 2005 оны загвар
2001 оны 9 сараас 2005 оны загвар

Шагнал

2000 онд “Motor Trend” сэтгүүлийн “Sport Utility of the Year” шагнал.

2000 оны 1 сард хойд америкийн “Truck of the Year” шагнал.

“New England” авто машины мэргэжлийн сэтгүүлийн “Бага ангиллын шилдэг жийп” шагналыг тус тус хүртсэн. Мөн 2001 оноос Америкийн автомашины холбооны шинэ машины ачааны зориулалттай ангилалд шилдэг машин болсон байна.

2-р үе  N50 (2005он -)

2004 оны 4 сард шинэ X-Terra Нью-Йоркийн авто шоуд тавигдсан байна. Ерөнхийдөө өмнөх загварын дизайны шийдлийг хэвээр хадгалсан боловч хэмжээний хувьд томорсон.

Armada болон Titan загваруудын F-Alpha платформыг хэрэглэснээр Pathfinder-тай нэг ангилалд оржээ.

Тенесси муж дахь үйлдвэрт үйлдвэрлэгддэг. Хөдөлгүүр нь 4 литрийн V6 VQ40DE загварынх бөгөөд 5 шатлалтай автомат болон 6 араатай механик хурдны хайрцагтай гарсан. 2009 онд бага зэргийн сайжруулалт хийж урд нүүр өөр болсон ба зарин хувилбарууд нь арьсан суудал, дээврийн прожектор гэрэл стандарт болсон.

2-р үе Nissan X-Terra
2-р үе Nissan X-Terra

Шагнал

  • 2005 онд “Automobile Magazine”  сэтгүүлийн 50 шинэ машины жагсаалтад багтсан.
  • 2006 онд хойд америкийн “Truck of the Year” шагнал, “Motor Trend ” сэтгүүлийн “Sport Utility of the Year”, Petersson 4WD&Offroad сэтгүүлийн “4x4 of the Year” шагнал, edmons.com сайтын редакторын хамгийн дуртай машин гэсэн өргөмжлөлийг авсан.
  • 2009 онд “Four Wheeler” сэтгүүлийн “SUV of the Year” шагнал хүртэв.
Хэсэгчилсэн шинэчлэлийн дараа
Хэсэгчилсэн шинэчлэлийн дараа

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.