ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС

Энэ удаагийн дугаараар Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгчийг онцолж байна. Сингапур нь жирийн нэг загас агнуурын тосгоноос одоогийн ДНБ-ээрээ нэг хүнд ноогдох хэмжээгээр дэлхийд №6 ордог өндөр хөгжилтэй орон болтлоо маш хурдан хөгжиж чадсан гайхалтай орон юм.

Мэдээж тэд ганцаараа энэ бүгдийг хийгээгүй үүнд Их Британы нөлөө хамгийн их байсан нь ойлгомжтой. Одоогийн Сингапур улсын төсвийг цахилгаан хэрэгслийн гадаадын болон улсын удирдлагатай аж үйлдвэрүүд, нефтийн гаралтай химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, аялал жуулчлал, усан тээвэр зэрэг нь бүрдүүлж байдаг.

Энэ улсын төрийн тэргүүн байсан хүмүүс бүгд цагаан өнгийн ямар нэгэн нэмэлт хуяггүй жирийн л машин унасаар ирсэн. Мөн одоогийн Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам ч гэсэн жирийн цагаан өнгийн 2010 оны Mercedes Benz S350L болон 2001 оны цагаан Lexus LS430 унадаг байна.