LEXUS GX

GX нь Toyota-гийн дээд зэрэглэлийн тансаг автомашин үйлдвэрлэдэг Lexus брэндийн SUV ангилалд хамаарагдах жийп автомашин юм. Хойд америк, төв Америкийн Пуэрто-Рико зэрэг улсуудад худалдаалагддаг Toyota Landcruiser Prado-тай нэг суурьтайгаар хийгддэг.

Анхны үе UZJ120 (2003 он - 2009)

Дээд зэрэглэлийн Lexus LX ба хот дотор явахад зориулагдсан RX-ийн дундах байрыг эзлэх загвар бөгөөд 2002 оны 11 сард анх гарчээ. Тохь тухтай бөгөөд замгүй газар явах чадварыг зэрэг хангах зорилгоор үндсэн тусдаа рам, хойд чулакан тэнхлэгтэй байхаар төлөвлөгдсөн.

Хөдөлгүүрийн хувьд эхэн үедээ VVT-i системгүй 2UZ-FE байсан бол 2004 оноос LX470-тай ижил 4.7 литрийн V8 DOHC хуваарилах голын VVT-i системтэй 2UZ-FE хөдөлгүүртэй болсон бөгөөд 5 шаттай автомат хурдны хайрцагтай.

Torsen хэлбэрийн өөрөө цоожлогдох тэнхлэг хоорондын дифференциалтайгаас гадна янз бүрийн нөхцөлд өндөр тохируулах, тэнцүүлэгчийн явалтыг тохируулснаар 50%-иар тэнхлэгийн суналтыг нэмэгдүүлэх KDSS (Kinetic Dynamic Suspension System) системтэй. Мөн шарвалтын эсрэг VSC, тоормозны ABS, дугуйн хий эргэлтийг хорих шинэ үеийн TRC зэрэг системүүдтэй.

Салон нь дуб модон оруулга, арьсан суудалтай ба Marк Levinson-ын 240 ваттын чадалтай 14 спийкертэй, Bluetooth холболт ба iPod оролттой DVD навигацийн системтэй хөгжимтэй. Хойд талын зорчигчдод зориулсан 8 инчийн LCD дэлгэц, хиймэл дагуулын радио зэрэг сүүлийн үеийн тоноглолуудтай.

Prado-аас ялгагдах зүйлүүд:

  • Хөдөлгүүр нь V8 4.7 литрийн 2UZ-FE бол Prado нь V6 болон 4 цилиндртэй бензин хөдөлгүүр, дизель хөдөлгүүртэй.
  • Урд крыло дээрх жижиг толь байхгүй.
  • Их гэрэл, хойд гэрэл, обод, бампер, хаалганы эмжээр зэргийн дизайн өөр.
  • Урд нүүр хэвтээ судалтай нүхтэй.
  • Үнэтэй дубэн оруулгатай.
  • Хажуугийн дохионы гэрэл байхгүй.
2008 Lexus GX 470 (UZJ120)
2008 Lexus GX 470 (UZJ120)
2008–2009 Lexus GX 470 (UZJ120)
2008–2009 Lexus GX 470 (UZJ120)
Lexus GX 470 салон
Lexus GX 470 салон
2-р үе UZJ150 (2009 он - )

2009 оны 11 сард Гуанжоун авто үзэсгэлэнд 2-р үеийн Lexus GX хэмээн танилцуулагдсан.

Японд 2009 оны 9 сард Prado суурьтай Lexus-ийн онцлог загвар хэмээн гарч эхэлжээ.

Гадна тал нь Lexus-ийн машины имижийг хадгалсан стильтэй ба хажуугийн кант, дээврийн ачаа бэхлэх зурвас нь стандарт зэргээрээ ялгаатай. Дотор салон нь мөн дуб модон оруулга арьсан суудалтай болсон ба зогсоолын гар тоормос нь хөлөөрөө гишгэдэг болсон байна.

Хөдөлгүүрийн багтаамж нь арай багасаж 4.6 литрийн V8 DOHC 1UR-FE хөдөлгүүр тавьсан бөгөөд энэ хөдөлгүүр нь Landcruiser 200-ийн хэсэгчилсэн өөрчлөлтөөр Японы дотоодод худалдаалагдах Landcruiser 200-д тавигдах болсон.

Гэхдээ GX-ийнх 301 морины хүчтэй ба хурдны хайрцаг нь 6 шаттай автомат юм байна. GX-ийн үйлдвэрлэл зөвхөн Япон дахь Toyota-ийн Тахара үйлдвэрт явагддаг.

2010 Lexus GX 460 (URJ150) хотод 100/18л бензин зарцуулна
2010 Lexus GX 460 (URJ150) хотод 100/18л бензин зарцуулна
2010 Lexus GX 460 (URJ150) шулуун замд 100/12л бензин зарцуулна
2010 Lexus GX 460 (URJ150) шулуун замд 100/12л бензин зарцуулна
2010 Lexus GX 460 (URJ150) дунджаар 100км/14литр бензин зарцуулна
2010 Lexus GX 460 (URJ150) дунджаар 100км/14литр бензин зарцуулна
2010 Lexus GX 460 салон
2010 Lexus GX 460 салон

Эргэн татсан нь:

2010 оны 4 сарын 13-нд  хэрэглэгчдийн илтгэл гарч Lexus GX автомашинд согог илэрснийг мэдэгдэн худалдан авахгүй байхыг сануулжээ. Ийм нөхцөл байдал 2001 онд Mitsubishi Montero-д гарч байжээ.

Ойролцоогоор 100 км/ц-ийн хурдтай явж байх үед шарвалтын эсрэг VSC системийн ажиллагаа доголдож замын хашлага, эсвэл чулуу дайрах үед онхолдож болзошгүй гэсэн анхааруулга гарчээ.

Үүнтэй холбогдуулан Landcruiser Prado болон GX460-ийн борлуулалтыг зогсоож VSC болон KDSS системтэй 18 инчийн дугуйтай зүүн гар талдаа рультэй GX460, Prado-г эргэн татаж VSC системийн программыг шинэчлэхээр болжээ.