BMW 7 SERIES

Тухайн үедээ 3-р үеийн BMW 7 series гарч байсан. Их гэрэл нь нарийн нэг бөгөөд дотроо хол ойрын гэрэл нь тусдаа байхаар хийгджээ. Аэродинамикийн үзүүлэлт нь Cd 0.30 байгаа нь харьцангуй сайн бөгөөд хөдөлгүүр нь түрүү үеэс уламжлагдан тавигдсан. Дизайны хувьд түрүү үеийн загварын шинжийг хадгалсан навтгар болсон.

1996 онд хурдны хайрцгийг өөрчилж бүх загвартаа гараар шилжүүлэх боломжтой STEPTRONIC автомат хурдны хайрцаг тавьсан байна. 1998 онд гадаад үзэмжийг сайжруулахын зэрэгцээ V8 хөдөлгүүртэй загваруудад агаарын эсэргүүцэл бууруулах нэмэлт хормойг хийснээс гадна М загварт салоны сайжруулалт хийсэн.

740i(1996 он)

  • V8 DOHC 3981cc、286 морины хүчтэй

750iL(1995он-2001 он)

  • V12 SOHC 5379cc、326 морины хүчтэй

735i(1996 он-2001 он)

  • V8 DOHC 3497cc、235 морины хүчтэй

740i(1996 он-2001 он)

  • V8 DOHC 4398cc、286 морины хүчтэй

L7(1997 он-2001 он)

  • V12 SOHC 5379cc、326 морины хүчтэй

750iL ийн тэнхлэг хоорондын зай нь энгийн загвараасаа 250 мм-ээр урт болсноор хойд талын суудал нь лимузин мэт зайтай болсон. Хойд суудлын голд хайрцаг бүхий тохойвч хийснээр 4 хүний суудалтай болсон байна.  Европд V8 DOHC дизель  хөдөлгүүр бүхий 740d загвар гарсан.

4 үеийн  7 SERIES E65/E66/E67/E68 (2001он-2009он)

BMW ийн хамгийн том тансаг седан загвар. V8 DOHC 4 литрийн 306 морины хүчтэй 740i 4.8 литрийн 367 морины хүчтэй 750i, V12 DOHC 6 литрийн 445 морины хүчтэй 760i загварууд байдаг.

Урт кузовтой загвар нь 140мм-ээр урт. Хойд тэнхлэг нь хийгээр өндөр намаа тохируулдаг хийн өргөгчтэй.

  • Хурдны хайрцаг нь гар шилжүүлэгч бүхий STEPTRONIC 6 араатай автомат.

740i, 750i загварууд нь харьцангуй спорт явалтад тохируулж хийсэн. BMW 7 серийн 30 жилийн ойн загвар нь арай өвөрмөц болсон. Жолоочийн болон хажуугийн зорчигчийн суудал нь спорт загвартай бөгөөд цахилгаанаар тохируулдаг юм байна.

760Li (2003 он 1 сар - 2009 он 3 сар)

N73B60A V12DOHC 5972cc хөдөлгүүртэй(445м.х/61.2кг.м)、6AT, хойд хөтлөгчтэй

745i(2001 он 10 сар -2005он 5 он)/745Li(2001 он 10 сар -2005 он 5 сар)

N62B44A V8DOHC 4398cc хөдөлгүүртэй(333м.х/45.9кг.м)、6AT、хөтлөгчтэй

735i(2001 он 10 сар - 2005 он 5 сар)

N62B36A  V8 DOHC 3591cc(272м.х/36.7кг.м)、6AT, хойд хөтлөгчтэй

Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа

760Li (2003 он 1 сар - 2009 он 3 сар)

N73B60A V12 DOHC 5972cc(445м.х/61.2кг.м)、6AT,  хойд хөтлөгчтэй

750i(2005 он 5 сар-2009 он 3 сар)/ 750Li(2005 он 5 сар-2009 он 3 сар)

N62B48B V8 DOHC 4798cc(367м.х /50.0кг.м )、6AT, хойд хөтлөгчтэй

40i(2005 он 5 сар - 2009 он 3 сар)

N62B40A  V8 DOHC 3999cc(306 м.х / 39.8 кг.м)、6AT, хойд хөтлөгчтэй

HIDROGEN 7(E68) Устөрөгчийн хөдөлгүүртэй 7 сери

Дэлхийд анх удаа устөрөгчийн хөдөлгүүрийг энэхүү 7 серийн Е66 гэх загварт суурилуулжээ. 2006 оны 11 сард Лос- Анжелесын авто үзэсгэлэнд анх нийтэд танилцуулсан.

Устөрөгчийн хөдөлгүүрийн техникийн үзүүлэлт

  • Чадал :194kW(260 м.х)
  • Хамгийн их эргүүлэх хүч :390 Н.м(39.8 кг.м)
  • 0-100км/ц-ийн хурд авалт:9.5 сэкунд
  • Бензин хэрэглэсэн үед 5.7 секунд
  • Дээд хурд :229км/ц
  • Зарцуулалт :50литр/100км(2км/литр:28км/кг )
  • Бензин хэрэглэсэн тохиолдолд 13.9литр /100км (7.2км/л )
  • Нэг цэнэглэлтээр явах зай :200км
  • Ус төрөгчийн савны багтаамж:8 кг( шингэрүүлсэн ус төрөгч )
  • Тусдаа бензиний бактай.
5-р үеийн 7 SERIES F01/F02 2009 оноос

5-р үеийн 7 сери нь F01 гэсэн тэнхлэг хоорондын зай нь богино F02 урт кузовтойгоор үйлдвэрлэгдэж байна. Дизайны хувьд өмнөх загварыг бодвол илүү уламжлалт консерватив талруу хийгдсэн байна. Хойд талын гэрлийн дизайн нь нэлээн өмнөх үед хэрэглэж байсан L үсгийн хэлбэртэй болсон байна.

Өмнөх үед хэрэглэж байсан рулийн хажуудах араа шилжүүлэх бариул нь өөрчлөгдөж Х5-д тавьсан joystick хэлбэрийн болжээ. Мөн сүүлийн үеийн технологийг ихээр хэрэглэх болсон төдийгүй 4 дугуйгаар залах ситем зэрэг олон функцтэй.

Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулж дизель хөдөлгүүртэй 730d загварын CO2 гаргах үзүүлэлт нь 200гр/км болжээ. Харин бензин хөдөлгүүрт турбо суулгаж хүчийг нь нэмэгдүүлжээ. 740i ба 750i загваруудийн шатахуун зарцуулалт эрс багасаж 100 км-т дунджаар 12-13.5 литр зарцуулдаг болжээ Мөн Active Hybrid загвар нь 10.2 литр зарцуулдаг байна.

740i(2009 он 3 сар)/740Li(2009 он 3 сар)

N54B30A цуваа 6 цилиндртэй DOHC 2,979cc(326м.х/45.9кг.м), 6AT, хойд хөтлөгчтэй

750i(2009 он 3 сар)/750Li(2009 он 3 сар)

N63B44A V8 DOHC 4394cc хөдөлгүүртэй(407м.х/61.2кг.м), 6AT, хойд хөтлөгчтэй

760Li(2009 он 7 сар)

N74B60A V12 DOHC 5972cc хөдөлгүүртэй(544м.х/76.5кг.м), 8AT, хойд хөтлөгчтэй

Active Hybrid 7(2010 он 7 сар)

N63B44A-K210  V8 4,394cc(449м.х/66.3кг.м)/ цахилгаан хөдөлгүүр(20м.х/16.3кг.м)、8AT, хойд хөтлөгчтэй.