BMW 3 SERIES
3-р үе(1990-1998)E36
Аюулгүй байдал, тохь тухыг сайжруулахын тулд хэмжээг томсгож өгсөн. Уламжлалт 4 дугуй гэрлийг хосоор нэгтгэсэн их гэрлийг хийсэн. Мөн 4 хаалгатай седаны хаалга нь хэвлэмэл болсон.
Бүх төрлийн хөдөлгүүр нь 6 цилиндртэй DOHC.
Тэнхлэг нь тэгш хэмт гартай байснаа төвөөсөө авсан хос гартай болжээ. 1995 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийснээр олон төрлийн загваруудыг гаргажээ. Е30 загвар нь тухайн үедээ дэлхий дахинд хамгийн их борлуулагдсан автомашинаар шалгарч байжээ.
- 1990 оны 12 сард 316i、318i、320i、325i 4 хаалгатай седан,
- 1992 онд 2 хаалгатай купе гарсан нь 4 хаалгатай седан загвартайгаа маш адилхан харагддаг.
- 1994 онд 2 хаалгатай дээвэр нь онгойдог кабриолет гарчээ.
- 1995 онд хэмжээгээрээ төдий л том биш компакт 3 хаалгатай хэтчбак худалдаанд гарлаа.
- Мөн Е35/6 компакт вагон загвар гарчээ. 325i загварын хөдөлгүүр нь М5В25-аас М52В28 болж 328i гэгдэх болсон. Энэ загвар нь автомат эйркондишн болон толь халаагчтай болжээ.
- 1996 онд M52B25 2500 тэй хөдөлгүүр тавьсан 3 сери гарсан боловч нэр нь 323i хэвээрээ үлджээ.
- Дизайны хувьд бамперийн никель оруулга байхгүй болж дан цулгуй будагтай болсон байна. Мөн хойд талд тоормосны нэмэлт диодон гэрэл, ASC+T систем бүх загварт стандартаар тавигдах болсон.
4 цилиндртэй хөдөлгүүртэй загварууд
Цуваа 4 цилиндртэй SOHC、1596cc, 102 м.х
- 316i (1990 он - 1998 он)
- 316i Coupe (1990 он -1999 он )
Цуваа 4 цилиндртэй SOHC、1796cc、113 м.х
- 318i (1990 он -1998 он )
- 318i Touring (1990 он -1998 он )
Цуваа 4 цилиндртэй DOHC、1795cc、140 м.х
- 318is Coupe (1193 он -1995 он )
- 318i Cabriolet (1993 он -1995 он )
Цуваа 4 цилиндртэй DOHC、1895cc、140 м.х
- 318is Coupe (1996 он -1999 он )
- 318i Cabriolet (1996 он -1999 он )
6 цилиндртэй загварууд
Цуваа 6 цилиндртэй DOHC、1991cc、150 м.х
- 320i (1990-1998)
- 320i Coupe (1990-1999)
- 320i Touring (1990-1998)
- 320i Cabriolet (1990-1999)
Цуваа 6 цилиндртэй DOHC、2493cc、192 м.х
- 325i (-1995)
- 325i Coupe (-1995)
- 325i Touring (-1995)
- 325i Cabriolet (-1995)
Цуваа 6 цилиндртэй DOHC、2494cc、170 м.х
- 323i (1996-1998)
- 323i Coupe (1996-1999)
- 323i Touring (1996-1998)
Цуваа 6 цилиндртэй DOHC、2793cc、193 м.х
- 328i (1995-1998)
- 328i Coupe (1996-1999)
- 328i Touring (1996-1998)
- 328i Cabriolet (1996-1999)
Дизель хөдөлгүүртэй загварууд
Цуваа 4 цилиндртэй SOHC、1665cc、90 м.х
Турбо дизель хөдөлгүүр
- 318tds (1993-1998)
- 318tds Touring (1993-1998)
Цуваа 6 цилиндртэй SOHC、2498cc、115 м.х
Турбо дизель хөдөлгүүр
- 325td (1993-1998)
Цуваа 6 цилиндртэй SOHC、2498cc、143 м.х
Турбо дизель хөдөлгүүр
- 325tds (1993-1998)
- 325tds Touring (1993-1998)
Компакт загвар E36/5
Харьцан гуй компакт хэмжээтэй загвар нь Е36/5 гэсэн кодтойгоор үйлдвэрлэгджээ. Дизайны хувьд Е36 загварын арын хэсгийг богиносгон Е30 загварын шалны панелийг авч нийлүүлэн хийсэн байна. Хойд тэнхлэгийн хувьд Е30 ын тэгш хэмт гартай тэнхлэгийг тэр чигээр нь тавьж өгсөн.
Ангиллын хувьд С ангилалд багтдаг ч гэсэн урдаа хөдөлгүүртэй хойд хөтлөгчтэй загвар харьцангуй цөөн байдаг байна. Яг хэтчбак загвартай гэж хэлж болохооргүй жижиг тусдаа тээшний савтай болсон нь хагас хэтчбак болсон байна.
Хөдөлгүүрийн хувьд 4 төрлийн хөдөлгүүртэй.
Цуваа 4 цилиндртэй SOHC、1,596cc、102 м.х
- 316ti compact
- 316g compact (1993-2000)
Цуваа 4 цилиндртэй DOHC、1,795cc、140 м.х
- 318ti compact (1993-1995)
- 318ti compact plus (1993-1995)
Цуваа 4 цилиндртэй DOHC、1,895cc、140 м.х
- 318ti compact (1996-2000)
- 318ti compact plus (1996-2000)
Цуваа 4 цилиндртэй SOHC、1,665cc、90 м.х
Турбо дизель хөдөлгүүр
- 318tds compact (1993-2000)
Цуваа 6 цилиндртэй DOHC、2,494cc、170 м.х
- 323ti compact (1996-2000)
4 –р үеийн BMW 3 Series(1998-2005)E46
Е46 седан 1998 онд, touring coupe загвар нь 2000 онд гарчээ. Компакт загварын ( ti ) загварнь 2001 онд гарчээ. Энэ загварын код нь Е46/5. Toyota Altezza-ийн шууд өрсөлдөгч болж гарсан байна. 316 ба 318 загвар нь 4 цилиндртэй 320-иос дээших загвар нь цуваа 6 цилиндртэй гарчээ.
Мөн намсгасан спорт тэнхлэгтэй М sport загвар зэрэг гарсан байна. 2002 онд седан болон вагон загваруудын гэрэл болон бампер нь шинэчлэгдэн явах анги нь илүү бөх байхаар хийгдсэн. 2004 онд купе загварт өөрчлөлт хийж урд гэрэл бампер, крыло, хойд гэрэл зэрэг нь шинэ дизайнтай болжээ.
330i загвар нь 6 араатай механик, 5 араатай автомат, 6 араатай спорт шилжүүлэгтэй хурдны хайрцагтай болсон. Бусад 316,318 ба 330 аас бусад загвар нь энгийн автомат хурдны хайрцагтай.
5-р үеийн BMW 3 Series(2005-)E90/E91/E92/E93
5-р үеийн BMW 3 сери нь хэмжээний хувьд томорсноор хойд талын зорчигчдын ая тухтай байдал дээшилсэн.
Дизайныг BMW-ийн дизайнерууд өөрсдөө гаргасан байна. Бензин хөдөлгүүр нь 2 янз бөгөөд дизель турбо хөдөлгүүрч байгаа. Дугуйн хагарч хий алдагдсан үед ч ахин 100 км зам туулах бололцоотой Run flat tire хэмээх шинэ технологийн дугуйтай учраас нөөц дугуйгүй болсон. 6 цилиндртэй загваруудад электроникийн хяналттай жолооны систем суурилуулах боломжтой.
4 цилиндртэй загварын урд нүүр хар өнгөтэй бол 6 цилиндртэй загвар нь никель нүүртэй болсноороо хоорондоо ялгаатай юм байна. Е90 нь седан, Е91 нь вагон, Е92 нь купе, Е93 нь дээвэр нь онгойдог кабриолет юм. 4-р үеийн 320 нь 6 цилиндртэй байсан бол 5-р үед 4 цилиндртэй хөдөлгүүртэй болжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn