LEXUS: ЦАХИЛГААН МАШИН БИДНИЙ ИРЭЭДҮЙ БИШ
Lexus компанийн ерөнхийлөгч Yoshihira Sawa нь электрон машины талаар сөрөг бодолтой байдаг ба сүүлд AutoCar-тай хийсэн ярилцлагынхаа үеэр түүнийгээ илт илэрхийлжээ. Тэрээр машин үйлдвэрлэгчид цахилгаан машинд хэт их анхаарлаа хандуулж байгаа тухай ярьсан байна.
Тэрээр автомашин үйлдвэрлэгчдийн энэ хандлага нь бизнесийн хувьд хортой гэж үзэж байгаа бөгөөд цахилгаан машин нь бүх хүнд тохирохгүй гэж үзжээ. Хэдий итгэхэд бэрх ч Sawa бол тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэлээрээ хэнийг ч урдаа оруулахааргүй нэгэн, тийм дээ ч бид нэг талаараа түүний үгийг сонсох хэрэгтэй биз.
Sawa нь AutoCar-тай хийсэн ярилцлагадаа цахилгаан машинуудын байгальд үзүүлэх хор нөлөөний тухай ийнхүү дурджээ:
Toyota бол дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид дундаас Hybrid хөдөлгүүрийн салбарт анхдагч болж орсон. Гэхдээ харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд Япон автомашин үйлдвэрлэгч маань бүрэн цахилгаан машины төрөлд нэвтэрч орж чадахгүй явсаар байна.
Бид технологийг хөгжүүлэхийн тулд бүх талаараа хичээж ажилладаг. Бидний зорилго бол хүн бүрт тохиромжтой машин үйлдвэрлэх. Мэдээж цахилгаан машин чухал, хэрэгцээтэй сэдэв мөн. Гэсэн ч энэ нь хүн болгонд таарч тохирно гэсэн үг биш юм.
Жишээ нь, хотоос хол газар амьдардаг хүмүүс цахилгаан машин ашиглаж чадахгүй. За, удаан хугацааны батарей үйлдвэрлэе гэж бодоход энэ нь байгальд асар их хор нөлөө учирлуулна шүү дээ. Тэгээд ч тэр баттерейгээ яаж солих вэ, дахин хэрэглэх гэж зэрэг олон асуудал тулгарна. Энэ бол их ярвигтай асуудал л даа. Бид ийм замаар биш, илүү шулуун замаар явахыг илүүд үзнэ.
Түүний ярьсан зүйлийг өнгөрсөн жил танилцуулагдсан Lexus LF-1 төслөөс нь бодитой харж болно. Lexus-ийн ерөнхийлөгч Yoshihiro Sawa-ын хэлсэн бүхэн үнэн ба тэрээр мөн брэндийнхээ ирээдүйн талаар санаа зовдог зарим зүйлсээ ч хэлсэн юм.
Юутай ч тэрээр цахилгаан машины эсрэг байр суурьтай байгаагаа бүрэн илэрхийлсэн бөгөөд үүнийг нь ирээдүйг таамагласан бизнесийн ухаалаг хараа юу эсвэл сохрыг сохроор удирдаж байгаа тэнэг хэрэг үү гэдгийг хэлж мэдэхгүй юм.