
ТАНЫ САЛХИНЫ ШИЛ ЦУУРСАН УУ?

Янз бүрийн чулуу эсвэл хатуу биетүүд салхины шилийг гэмтээх тохиолдол бишгүй л байдаг. Тэгвэл гэмтэл хэр том, жижиг байхаас хамаараад эргээд сэргээж болох, болохгүй нь шийдэгддэг. Мэдээж гүн гэмтлийг сэргээн засварлахад боломжгүй бөгөөд гадна талын жижиг цууралтыг л сэргээн засаж болно.
Хэрвээ таны салхины шилэнд чинь асуудал тулгарсан бол энэхүү хоёр шийдлээс нэгийг нь сонгоорой.
№1 Мэргэжлийн төвшинд засварлах:
Ихэнх даатгалын газрууд салхины шилийг сэргээн засварладаг. Мэдээж хийсэн гэрээ, хэмжээ хэлбэр гээд олон зүйлээс шалтгаална.
- Алхам 1. Хохирлоо тодорхойлуулж хэр их хэмжээний хөрөнгө шаардлагатай мэдэх. Дараагаар нь даатгалын газартайгаа ярилцаж хохирлыг тань барагдуулах үгүйг асуух.
- Алхам 2. Салхины шил сэргээн засдаг газар очиж засуулах. Найдвартай газар даатгалын компаниараа дамжуулан очих хэрэгтэй. Жижиг хагархай, цууралтыг ихэвчлэн 1 цагийн дотор сэргээн засдаг.
№2 Өөрөө бие даан засах:
Та элдэв газар очмооргүй байгаа бол өөрөө бие даан засаж болох юм. Бие даан засахад бага зэрэг хугацаа, хэдэн төхөөрөмж л хэрэг болно.
- Цэвэрхэн алчуур
- Шил цэвэрлэгч
- Толь
- Нитрил бээлий
- Сахлын хутга
- Салхины шил засагч багц (машины дэлгүүрүүдээр зарагддаг)
Нэмэлт: Та өөрөө салхины шилээ засаж байх үедээ нарны шууд тусгалаас хол 15 градусаас дээш температурт ажиллах хэрэгтэй.
- Алхам 1. Сэргээх газраа цэвэрлэ. Салхины шил засагч багц дотор зүү ч юм уу шовх үзүүртэй зүйл байгаа тэрийг ашиглаад сайтар цэвэрлэх хэрэгтэй. Сул байгаа шилний үрдэс, шил бүгдийг нь унагааж цэвэрлэхгүй бол дараагийн чангалах төхөөрөмжийн үйл явцад бүр том цуурч хагарах магадлалтай шүү.
- Алхам 2. Чангалагч төхөөрөмжөөр цуурсан хэсгүүдийг нэгтгэх. Энэ төхөөрөмж мөн л багц дотор байгаа.
Толь оо уг төхөөрөмжийн харалдаа байрлуулж зөв тохируулсан эсэхээ шалгана. Ингээд төхөөрөмжөө чангална.

- Алхам 3. Төхөөрөмжөө сайтар чангалсныхаа дараа шингэн бодисоо хийж эхэлнэ. Гэхдээ хэтэрхий хүчтэй чангалах юм бол даралтаас болж хагарах аюултай учир аажим, аажмаар чангалаарай.
Нэмэлт: Энэ алхмыг хийхдээ Нитрил бээлийгээ өмсөөрэй.
Хагарлын хэмжээнээс хамаараад 3-6 дуслыг хийнэ. Хэрвээ хийсэн шингэн эргэж гараад байх юм бол гарахаа больтол нь сайн чангалаарай.

- Алхам 4. Чангалагчаар түгжих. Чангалагчаа төхөөрөмжрүүгээ оруулаад эргүүлэх маягаар чангалж эхэлнэ.
Чадах хүртлээ чангалаад 4-6 минут орхино.
Үүний дараа та хагарал бага багаар арилж байгааг харах болно.
- Алхам5. Чангалагчаа суллан авна. Ингэснээр цугларсан байсан агаарыг бүгдийг нь гаргаж байгаа хэрэг.
- Алхам6. Эргээд тултал нь чангал. Ахиад зөв байршуулсан эсэхээ тольний тусламжтайгаар хараарай.
Хэрвээ төхөөрөмжид багталгүй хэвээр үлдсэн хэсэг байвал арилтал нь Алхам 2, Алхам 3-ыг дахин хийх хэрэгтэй.
Шингэн нь урсах аюултай тул цэвэр алчуураа үргэлж бэлэн байлгах.
- Алхам 7. Ахиад шингэнээсээ нэг дуслыг хийх.

Дараагаар нь төхөөрөмжөө аваад багц доторх наалтыг хагарсан хэсэг дээрээ наах. Энэ нь нэг төрлийн хуванцар бөгөөд бүх ажлыг өндөрлөж бэхжүүлж байгаа хэрэг.
- Алхам 8. Машинаа нарны гэрэлт 5-10 минут байлгаж наалдсан хэсгүүдийг улам бэхжүүлж тогтооно.
- Алхам 9. Наалтандаа хүрч үзээд бүрэн хатсан эсэхийг нь шалгана. Хэрвээ хатсан байвал хуулж авна, хатаагүй байвал ахиад хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.
- Алхам10. Тухайн хэсгийг ахин шил цэвэрлэгчээрээ арчиж цэвэрлэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.cardoctor.mn