ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БҮГД НАЙРАМДАХ ИРЛАНД УЛС

Энэ удаагийн дугаарт Бүгд Найрамдах Ирланд улсын төрийн тэргүүний унааг онцолж байна. Ирланд нь 1973 онд Европын холбоонд элссэн анхдагч орнуудын нэг юм.

Харин Ирландын нийт газар нутгийн 85% нь Ирландын мэдэлд, үлдсэн хувь нь Их Британы мэдэлд байдгаас болж зарим хүмүүс Их Британы мэдэлд байдаг улс гэж буруу ойлгох тохиолдол гардаг.

Ирландын Ерөнхийлөгч Майкл Д. Хиггинс хуяглагдсан Mercedes Benz S-class унадаг бол түүний хамгаалалтад цагдаагийн тусгай хуяглагдсан машин, мотоциклууд явдаг. Мөн үүнээс гадна хоёр ширхэг BMW 5 серийн машинтай тагнуулын ажилтнууд дагалддаг.