
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ЯМАЙК УЛС

Энэ удаагийн дугаарт Карибын тэнгисийн орнуудыг нэг болох Ямайк Улсын ерөнхийлөгчийн машиныг онцолж байна. Улсын эдийн засгийг аялал жуулчлал, уул уурхай гэх хоёр том сектор ерөнхийд нь бүрдүүлдэг.
Гэтэл нэг гайхалтай үзүүлэлт нь дэлхийд гэмт хэргийн тоогоор Ямайк улс тэргүүлдэг юм байна. Их Британы хамтын нөхөрлөлийн орнуудын тоонд багтдаг учир Ямайкийн төрийн жолоог Ерөнхий Сайд нь барьдаг. Тэгвэл Одоогийн Ерөнхий Сайд Поршиа Симпсон-Миллер өдөр тутмын ажил албандаа жирийн Mercedes Benz S-Class унадаг.