СЭЛБЭГИЙН ТҮҮХ

Сэлбэгийн түүх

Их гэрэл
1898 онд анхны их гэрлийг танилцуулж байсан. Харамсалтай нь тэр нь бороо цасанд мэдрэмтгий байж. Ингээд 1912 онд Кадиллад орчин үеийн ус нэвтэрдэггүй гэрлийн системийг зохиосон.

Шил арчигч
Мэри Андерсон гэх зохион бүтээгч 1903 онд автомат шил арчигчийг зохион бүтээсэн.

Хөгжим
1929 он хүртэл автомашинд хөгжим байгаагүй

Одометр
Хамгийн анхны энгийн ажиллагаатай одометрийг Бенжамин Фраклин 1763 онд зохиож байж. Энэ нь шуудан хүргэлтийн зайг тодорхойлох зориулалттай байсан аж.

Автомат өргөгч
Даймлер компани 1948 онд танилцуулжээ.

Люк
Nash Motor компани 1937 оны загварууддаа люкыг санал болгож эхэлжээ.

Номер
1893 онд Францын цагдаад бүртгүүлж байж.

Дохио
Buick, хамгийн анхны дохиог 1938 онд танилцуулсан. Тус компани нь Женерал Моторсын люкс ангиллын авто үйлдвэрлэгч юм.

Руль
Анхны машинд руль гэж байгаагүй, хөшүүргээр удирддаг байж. Харин түүнээс төд удалгүй руль бүтээгдсэн.

Эйрбаг
Зорчигчийн эйрбагны хэмжээ нь жолоочийн эйрбагаас бараг 2 дахин том хэмжээтэй байдаг.

Эйрбаг
Аюулгүй дэр задрахдаа 320 км/ц хурдтай байдаг.

Эйрбаг
Цохилт мэдэрсний дараа дэр нь 40 миллисекундэд задардаг.

Хажуу шил
1960 оноос ирмэгтэй хажуу шил стандарт болж эхэлсэн.

Тоормосны нэмэлт гэрэл
1974 онд психологист Жон Воеводски нь арын шилний голд тоормосны гэрэл байршуулах санааг гаргасан.

Аюулгүй бүс
1970 оны сүүлээр Австралид бидний хэрэглэж заншсан суудлын бүсийг танилцуулжээ.

Аюулгүйн бүс
Бүсийг хэрэглэснээр хүнд эсвэл хөнгөн гэмтлийг 50% хүртэл бууруулах боломжтой болсон юм.

Салхины шил
Машины нэлээд үнэтэй сэлбэг нь байсан учраас жолооч нар нүдний шилийг их хэрэглэж байсан.

Салхины шил
1927 онд давхар үетэй шилийг ашигласан. Энэ нь 2 шилний голд нимгэн хальстай бөгөөд бутарч хагарахаас сэргийлдэг байв.

Копут
Хөдөлгүүрээс гарсан дууг намсгахын тулд түүнийг зохиожээ.

Дугуй
1887 онд мотоциклд зориулсан хийлэгддэг дугуй Жон Бойд Данлоп зохиожээ.

Дугуй
1839 Чарлез Гүүдийр - нэгэн бүтэлгүй туршилт хийсэн ч орчин үеийн дугуйн технологийг нэг алхам урагшлуулсан юм.

Дугуй
Анхны хийлдэг дугуйн гадна тал арьсан бүрээстэй байж.

Эйр кондишн
1939 оны сүүлээр Packard загварт суурилуулж эхэлсэн

Халаагч
Томас Ахирн гэх Канадын зохион бүтээгч анхны электрон удирдлагатай халаагуурыг 1890 онд зохиожээ.

ABS тоормос
1929 онд онгоцонд зориулан зохион бүтээсэн. 1958 онд тээврийн хэрэгсэлд туршиж 1960 оноос автомашинд суурилуулжээ.

Тоормос
Анхны тоормос модон хийцтэй байв. Хөшүүргээр хөшиж модон блокыг үрснээр хурдыг багасгадаг байв.

ФАКТ

  • 1898 онд Нью Иорк хотод хурд хэтрүүлсэн мотористыг баривчилж байж.
  • Дайвар түүхий эд болдог хамгийн сайн зүйл бол машин гэнэ.
  • 1902 онд АНУ-д хурд хэтрүүлсэн гэх анхны торгуулийг бичиж байв.
  • 1895 онд АНУ-д анхны авто уралдаан болж байв. Түүнд Фрэнк Дүреяа түрүүлсэн бөгөөд 115 км/ц хурдалжээ.
    Машиндаа ганцаараа яваа жолоочдын 90% нь дуулдаг.
  • Германы Мерседес Бенз машины салон болон кузовт зөөлөвч олсон материал ашиглаж байна.
  • Феррари өдөрт 14 машин үйлдвэрлэдэг
  • Анхны холын зайн Paris–Rouen (1894) тэмцээнд түрүүлсэн Панхард-Левассор нь Даймлерийн хөдөлгүүртэй автомашинтай байсан.
  • 1897 онд Харри Тараант гэх хурандаа Австралийн анхны бензин хөдөлгүүртэй машиныг зохион бүтээсэн.
    Шатахууныг машинд ашиглаж эхлэхээс өмнө сумны дарийг туршиж байсан.
  • 1948 онд Holden компани Австралийн анхны машиныг үйлдвэрлэсэн
  • Форд компани Австралид 1904 онд анхны машинаа экспортлосон. Харин 1925 онд ахны үйлдвэрээ байгуулжээ.
    1916 онд дэлхий дээр байгаа машины 55%-ийг Форд Т загвар бүрдүүлж байв.
  • Дэлхийн хамгийн урт замын түгжрэл 1980 онд Францад болжээ. 176 км бөглөрсөн байв.