ФОРСУНК МУУДВАЛ ЯАДАГ ВЭ?

Дизель хөдөлгүүрт Форсунк, бензин хөдөлгүүрт Инжектор гэж нэрлэдэг.

АСУУЛТ: Форсунк гэж юу байдаг вэ?

ТОЖОО: Форсунк буюу Монголоор тоосруулагч нь ирж байгаа түлшийг хамгийн сайн тоосролттой болгон шаталтын хөндийд цацаж өгөх үүрэгтэй байдаг. Дизель хөдөлгүүрт Форсунк, бензин хөдөлгүүрт Инжектор гэж нэрлэдэг. Ижилхэн шатахууныг тоосруулан цацах үүрэгтэй.

Тэгвэл Форсунк яаж ажилладаг зарчмыг бидэнд хэлж өгөөч.

ТОЖОО: Өндөр даралтын насос маань инжектор буюу форсунк руу 40-60 PSI даралттай шахаж байдаг. Энэ үед форсунк дээр команд өгөхөд шатах хөндийд тоосруулан цацаж өгдөг.

АСУУЛТ: Форсункаа хэвийн ажиллаж байна уу ажиллахгүй байна уу гэдгийг яаж мэдэх вэ?

ТОЖОО: Аль нэг форсунк гацсан, ажиллахгүй болсон хөдөлгүүр хүчгүй болох, хааз авахгүй дүлийрч доголдож эхэлдэг. Гацахгүйгээр ажиллаж байгаа хирнээ цацах хэмжээ нь буурах, тоосролуулан цацахгүй байх зэргээр мууддаг. Бензин идэлт ч илт ихэсч мэдэгддэг. Яг аль форсунк муудсаныг зориулалтын багажгүйгээр шалгана гэдэг боломжгүй.

СУРВАЛЖЛАГА

АСУУЛТ: Сайн байна уу? Та машиндаа авто химийн бүтээгдэхүүн хэрэглэдэг үү?


ИРГЭН А: Түлшний систем, форсункаа цэвэрлэхийн тулд авч хийдэг шүү.

АСУУЛТ: Хэдий хугацааны дараа дахин хэрэглэж байна?

ИРГЭН А: Уг нь бол 5,000км тутамд хийгээд байвал сайн байдаг гэсэн. Гэхдээ жилдээ 2 удаа бол хэрэглэчихдэгээ.

АСУУЛТ: Машинд чинь яаж мэдрэгдэж байна?

ИРГЭН А: Илт хүчтэй болчихдог шүү. шаталт нь сайжирдаг байхаа.

Автомашины форсункны ажиллагаа болон ашиглалтын талаарх зөвлөгөөг танд хүргэе.

1. Яагаад муудаж гацдаг вэ?

  • Зөөврийн саваар бензин зөөвөрлөн хийх.
  • Форсункаа огт цэвэрлэхгүй байх.
  • Нефтийн гаралтай бүтээгдэхүүний давирхайлаг бодис форсункыг бөглөх зэргээс хамаарч ажиллагаа мууддаг байна.

2. Яагаад бензин идэлт ихэсдэг вэ?

Жишээ нь 4 цилиндртэй хөдөлгүүрийн 4 форсунк нийлээд 40миллитр цацах ёстойгоос нэг нь доголдож эхлэхэд компютер автоматаар бусад 3 форсункны цацалтыг нэмдэг. Энэ үед шатхуун зарцуулалт ихэсдэг.

3. Бохирдсон форсункыг хоёр аргаар цэвэрлэж болдог.

  • Форсункыг задалж зориулалтын багажаар цэвэрлэх. Энэ нь үр дүн сайн боловч өртөг өндөртэй байдаг.
  • Автохимийн бүтээгдэхүүн ашиглаж цэвэрлэх. Энэ нь таны цаг зав, мөнгийг хэмнэдэг. Нэг удаа хэрэглээд 100% цэвэрлэхгүй ч 3,000км тутамд тогтмол хэрэглэснээр та форсункаа шинэ мэт байлгах боломжтой.