ФОРСУНК ЗӨВ ХҮЧДЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
Инжекторын үйл ажиллагаанд доголдол үүсэх нь түлш зарцуулалтад нөлөөлөх мөн түүнчлэн буруу оч хаялтад хүргэх магадлалтай. Тийм учир таны машины инжектор хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай хэмжээний вольт хүлээн авч байгаа эсэхийг шалгаж байгаарай.
Хэрэв моторын ажиллагаа нэг л биш байвал та тээврийн хэрэгслийн түлш дамжуулалтын системд доголдол үүссэн байх магадлалтай.
Инжекторын үйл ажиллагаанд доголдол үүсвэл цилиндрүүдийн аль нэг бүрэн оч хаяхгүй болоход хүрэх бөгөөд энэ нь моторын балансыг алдагдуулна. Ашиглагдаж байгаа түлш бүгд бүрэн шатахгүй байгаа учир түлш зарцуулалтад доголдол үүсгэж араан дээрээ улам хүчтэй гишгэхэд хүргэнэ.
Түлшний инжектор гэдэг нь поршенуудыг маш хурдан ажиллуулах зориулалттай нэгэн төрлийн соленойд юм.
Инжектор нь цилиндэрт шатахууныг тоосруулж цацах үүрэгтэй. Ашиглалтын явцад инжентор нь хэдэн сая удаа тулшийг шахдаг (галладаг) ба энэ нь инжектор элэгдэх, бөглөрөх үндэс болж улмаар моторын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Доорх заавар нь инжектор тохиромжтой хэмжээний хүчийг хүлээн авч байгаа эсэх мөн түлш цацалт зөв байгаа эсэхийг шалгахад оршино. Заримдаа инжектор тохиромжтой хэмжээний хүч хүлээн авч байгаа хэдий ч асуудал үүсгэх тохиолдол гардаг. Инжектор нь бөглөрсөн, цилиндер луу цацах цацалтын хэмжээг бууруулсан байх нь холимог бүрэн шатахгүй байх, буруу гал хаях зэрэг асуудлыг үүсгэнэ.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Инжекторын эсэргүүцлийг шалгах
Шаардлагатай материал:
- Дижитал Вольт-Ом хэмжигч эсвэл Ом-н тохиргоотой дижитал метр
Тэмдэглэгээ: Зарим моторуудын хувьд инжекторт хүрэхийн тулд дээд хаалтыг салгах хэрэгтэй болж магадгүй.
Тэдгээр нь ерөнхийдөө боолтоор бэхлэгдсэн байх бөгөөд торцоов болон хошуу ашиглан салгах боломжтой байдаг.
Алхам №1: Түлхүүрээ салгасан эсэхээ шалгаарай. Энэ тестийг хийж үзэхэд таны машин асаалттай байх шаардлагагүй.
Алхам №2: Инжекторын холбогч утаснуудыг салгах. Утаснуудыг салгахаас өмнө тэдгээрийг бэхэлсэн гүйдэг түгжээ байх ба түүнийг доош даран түгжээг тайлна.
Алхам №3: Дижитал вольт-ом метрийг омын тохиргоонд дээр тавина. Хэрэв метр өөрөө авто тохиргоо хийхгүй байвал хамгийн бага хязгаар дээр нь тохируулах.
Алхам №4: Дижитал метрээр эсэргүүцлийг шалгах. Mетрийн толгойнуудыг холбогч доторх үзүүрт залгах, энэ үед метрийн толгойнууд хоорондоо шүргэлцэхгүй байгаа эсэхийг шалгаарай.
- Сүүлийн үеийн машинуудын дийлэнх нь өндөр эсэргүүцэлтэй инжектортой байдаг. Тэдгээрийн эсэргүүцэл нь 12-17 омын хооронд хэлбэлздэг.
- Өндөр гүйцэтгэлтэй том инжекторуудын хувьд эсэргүүцэл нь бага байдаг. Тэдгээрийн эсэргүүцэл нь ихэнхдээ 2-5 омын хооронд хэлбэлзэнэ.
Алхам №5: Өмнөх алхмыг бүх инжекторуудад давтан хийх. Тэдгээрийн эсэргүүцэл нь бие биенээс хагас омын л ялгаатай байх ёстой.
Хэрэв аль нэг инжекторын эсэргүүцлийн хэмжээ хэт ялгаатай байвал тухайн инжектор хэвийн шүршиж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
Зөвлөгөө: Өөрийн тээврийн хэрэгслийн хэвийн эсэргүүцлийн хэмжээг интернетээс хайн олж мэдэх боломжтой.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Инжекторын холбогч утаснуудыг шалгах.
Алхам №1: Машинаа асаах. Энэ тестийг хийж үзэхийн тулд та тээврийн хэрэгслээ ON гэсэн дээр тавина. Учир нь та моторын ажиллагаа бус харин баттерэйн ажиллагааг шалгах гэж байгаа учир.
Алхам №2: Дижитал вольт-ом метрийн DC вольт-н тохиргоон дээр тохируулна. Хэрэв метр-т автомат тохиргоо хийгдэхгүй бол хамгийн доод хязгаар дээр нь тохируулах.
Алхам №3: Дижитал хэмжигчийн хасах цэнэгийн утсыг газартай холбох. Таны машины аль нэг хэсэг нь газартаа холбогдсон байгаа, тийм учраас капотны доор байрлах ямар нэгэн будаггүй хэсгийн олно уу.
Зөвлөмж: Зарим дижитал вольт-ом хэмжигч нь хавчааран үзүүртэй байдаг. Энэ нь таны нэг гарыг чөлөөтэй болгож нэмэх цэгтэй үзүүрийг холбох тохиромжтой цэгийг олоход анхаарлаа төвлөрүүлэхэд тус болно.
Алхам №4: Нэмэх цэнэгийн үзүүрийг кабелын (утаснуудын) үзүүрийн терминалд холбоно.
Кабелын утаснууд нь инжекторын үүр холбогдож ордог 2 терминал бий. Нэг нь газарт холбогдсон учир 0-г заах ба нөгөө тал нь 12 вольтыг зааж байх ёстой.
Алхам №5: Бүх инжекторуудын кабелыг дээрх байдлаар шалгах. Газрын цэнэгтэй холбогдсон талыг тэр байрлалд нь орхин бүх инжекторуудын утсыг шалгаж үзэх.
Тэд бүгд 12 вольттой ойролцоо хэмжээг зааж байх ёстой бөгөөд хэрэв хэт бага тоо заавал энэ нь утасны хаа нэгтээ илүүдэл эсэргүүцэл үүссэн байгааг илэрхийлнэ.
Эх сурвалж: yourmehanic.com