БАНКИНД БАЙГАА БЕНЗИН УУРШААД ХААЧДАГ БОЛ

АСУУЛТ: Тэр EVAP гэж яг юу вэ?

ТОЖОО: Бензин гэдэг бодис нь халуунд ууршиж байдаг бөгөөд ууршсан бензинийг хөдөлгүүрийн температур, машины ачаалал зэрэгт тохируулан агаар шатахууны холимогтой нэгтгэж өгдөг системийг Evaporative /эвапоратив/ буюу ууршсан бензинийг ашиглах систем гэж нэрлэдэг.

АСУУЛТ: Яаж ажилладаг талаар бидэнд сонирхуулбал:

ТОЖОО: Бензиний сав дотор ууршсан бензинийг хураах үүрэгтэй канистр байдаг. Ууршсан бензин канистрт  орох үед агааржуулалтын клапан нээгдэж бензинийг шатах камерлуу оруулж өгдөг. Тэгэхээр Эвап гэдэг ашигтай эд анги байгаа биз.

АСУУЛТ: Тожоо жолооч бид эвапын ажиллагааг яаж шалгах уу?

ТОЖОО: Гэмтэл гарсан үед компьютер буруу тооцоолж шатахуун зарцуулалт ихэсдэг. Хянах самбар дээр чек инжин буюу моторын шар гэрэл асахад оношилгоонд оруулж мэднэ. Өөр мэдэх боломж байхгүй.

Автомашинаа унтрааж бензин авч байгаарай.

Автомашины EVAP системийн ажиллагааны явцад анхаарах зүйлс талаар зөвлөгөөг танд хүргэе

  • Орчин үеийн машины түлшний савны тагийг гүйцэд чангалж байх хэрэгтэй. Гүйцэд чангалаагүйгээс болж хянах самбар дээр check engine гэрэл асдаг. Дагаад шарвалтаас хамгаалах систем болон бусад системийн анхааруулах гэрлүүд асдаг. Шалтгаан нь банкинд байгаа ууршсан бензинийг хөдөлгүүрт оруулах, банкин дахь бензин доошлох үед агаарын даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй EVAP системийн ажиллагаа доголдож анхааруулах гэрлийг асаадаг.
  • Мөн хөдөлгүүрийг унтрааж бензин аваагүйгээс болж  моторын гэрэл асах магадлалтай. Машин унтраагүй үед Эвап систем идэвхтэй ажиллаж байдаг бөгөөд агаарын даралтыг зохицуулж чадахгүйн улмаас анхааруулах гэрлийг асаадаг сул талтай.
  • Олон хэрэглэгч үүнийг мэдээгүйгээс болж эвдрээгүй банкны тагийг өндөр үнээр дахин авах, компьютер оношилгоонд орох гэх мэтээр цаг зав, мөнгөө үрдэг.
  • Дахин хэлэхэд автомашинаа унтрааж бензин авч байгаарай.