ISOFIX БЭХЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүүхдийн суудлыг аюулгүйн бүсээр бүслэх нь цаг үрсэн ажил байдгийг хэрэглэж үзсэн эцэг эхчүүд мэднэ. Үүнийг шийдэх шийдэл нь ISOFIX стандарт юм.

Тус стандартыг өөрөөр LATCH,  LUAS, CANFIX, UCSSS гэх мэтээр зарим орнуудад нэрлэдэг.

Анх түүнд зориулан 2002 оноос хойш Америкт үйлдвэрлэдэг машинуудыг тохируулсан бөгөөд 2004 оноос Европ, Америк машинуудад стандарт болон тоноглогдсон байдаг.

Давуу тал:

  • Тус систем нь 33 кг хүртэлх жинтэй хүүхдэд зориулагдсан
  • Суудалтай 2 цэгээр түгжигддэг
  • Авч, суурилуулахад хялбар

Яагаад хүүхдийн тусдаа бэхэлдэг суудал хэрэгтэй байдаг вэ?

Энэ нь автомашины ослоос үүдэн бага насны хүүхдийн амь нас хохирч байгаатай холбоотой. Тусгай суудал хэрэглэсэн үед гарах хүүхдийн амь нас хохирох явдал 8 дахин бага байдаг гэсэн судалгаа байдаг.

Ойролцоогоор 40км/ц хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг. Жишээ нь 5 кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох, мөргөлдөх үед энгийн үед 150 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг байна.

Үүнээс үзэхэд хүүхдийн суудал хэрэглэх нь ямар их ач холбогдолтой нь харагдаж байна. Хэдий суудлын даруулга хэрэглэсэн ч 12 нас хүртэлх хүүхдүүдийн маань бэхжээгүй яс ослоос үүдэх энэ их хүчийг даадаггүй гэмтдэг. Тиймээс бяцхан үрсийнхээ төлөө хүүхдийн суудлыг хэрэглэж хэвшицгээе.

Хэдэн сартайгаас нь хүүхдийн суудлыг хэрэглэх вэ?

Ихэвчлэн 3 ба 4 сартайгаас нь хүүхдийн суудал хэрэглэж болдог боловч хүүхэд толгойгоо дааж байна уу үгүй юу гэдгийг анхаарч нягтлах хэрэгтэй. Хэрэв хүүхэд толгойгоо даахгүй байвал, 3-аас доош сартай нялх хүүхдэд заавал ор хэлбэрийн хэвтээ хүүхдийн суудлыг хэрэглэх шаардлагатай.

Хэрэглээний зөвлөмж

  • Хүүхдийн суудлыг нас болон өндөрт нь тохируулж сонгож авдаг.
  • Ганцаараа сууж чаддаг болох хүртэл хойшоо харсан байрлалтай суудлыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ойролцоогоор 8-12 сартай үе юм.

Гэвч хойшоо харуулж суулгах нь хэдий аюулгүй ч хүүхдийн харах байдал, орчинтой танилцах байдалд сөрөг нөлөөтэй тул ганцаараа сууж чаддаг болсон үед нь хөдөлгөөний дагуу урагш харсан суудал хэрэглэсэн нь дээр.

Урагшаа харсан суудал хэрэглэх үед хүүхдийн цээжин хэсгээр даруулсан бүс хэрэглэдэг. Ийм урагшаа харсан суудлыг толгойгоо даахгүй хүүхдэд хэрхэвч хэрэглэж болохгүйг ахин сануулъя.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.