РУЛЬНЫ ВТУЛК РЕЗИНИЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Жолооны хүрдний втулкд ямар нэгэн асуудал үүссэнийг руль сул хөдөлгөөнтэй болж эсвэл жолоодлогын үед таны машинаас юм унаж буй мэт дуу гарах зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой.

Гэхдээ зарим үед жолоодлого нь сул, хөдөлгөөнд орсон мэт санагдах эсвэл таны машинаас ямар нэгэн зүйл салж унах гэж буй мэт дуу гарах үе байдаг. Эдгээр шинж тэмдгүүд нь жолооны хэдрэгийн втулк элэгдэж хуучирсан, шинээр солих цаг ирсэн гэдгийг илэрхийлнэ.

Нэгдүгээр хэсэг: Рулын аппаратны втулк солих

Шаардагдах материалууд:

  1. Ball-peen hammer  /Алх/
  2. Boxed end wrench or ratchet wrench /Тусгай түлхүү/
  3. Flashlight /Гар чийдэн/
  4. Impact wrench/air lines /Түлхэгч буу/
  5. Jack and jack stands or hydraulic lift /Домкрат болон домкратны хөл эсвэл гидравлик өргөгч/
  6. Penetrating oil (WD-40 or PB Blaster) /Зэв арилгагч шингэн WD-40, эсвэл PB Blaster/
  7. Replacement steering rack bushing(s) and supporting hardware /Шинээр солих жолооны хэдрэгний резин болон туслах хэрэгслүүд/
  8. Safety equipment (safety glasses and gloves) /Аюулгүй байдлын багаж хэрэгсэл (Ажлын шил болон бээлий)/
  9. Steel wool /төмрөн угаагч хөвөн/

Алхам №1: Машины моторыг салгах. Машиныг өргөн домкратаар тогтоосны дараа хамгийн түрүүнд хийх зүйл бол түүнийг аккумулятороос салга.

Алхам №2: Доод хамгаалалтын хавтанг салгах. Жолооны хэдрэгт (рулын аппаратанд) хүрэхийн тулд доор байрлах моторын хамгаалалтын хавтанг салгах хэрэгтэй болно.

Зарим тээврийн хэрэгслийн хувьд мотортой тэгш хэмд байрлах хөндлөн бэхэлгээг салгах хэрэгтэй болно.

Алхам №3: Жолоочийн талын жолооны хэдрэгийн холбогч төмөр болон втулкыг салгах. Хамгаалалтын хавтанг салган жолооны хэдрэг болон втулкануудад хүрэх боломжтой болсны дараа хамгийн түрүүнд жолоочийн талын хамгаалалтын төмөр болон втулка-г салгах.

Үүнийг хийхийн тулд боолттой ижил хэмжээтэй impact wrench болон түлхүүр ашиглана.

Эхлээд жолооны хэдрэг болон холбогч төмөр /боолтуудыг/ зэв арилгагч тосыг цацаж өгнө. Тосоо цацсаны дараа хэдэн минутын хугацаанд хүлээнэ. Жолооны хэдрэгээс бүх төрлийн цахилгаан утас болон даралтын хоолойнуудыг салгаж өгнө.

Гайхны нүхэнд нь impact wench-г углаж, харин холбогч төмрийн цаана байршлын боолтын толгойд тусгай түлхүүрийг углана. Тусгай түлхүүрийг хөдөлгөөнгүй барьж impact wench-г ажиллуулан гайхыг салгана.

Гайхыг салгасны дараа, алх ашиглан боолтын үзүүрийг цохиж холбогч төмрөөс салгана. Боолтыг суларсны дараа втулка-с салгаж гаргана.

Боолтыг салгасны дараа, жолооны хэдрэг төмрийг вкулк-с чөлөөлнө, тэгээд нөгөө талын талыг мөн адилаар салгах хүртэл орхино.

Анхааруулга: Жолооны хэдрэг төмрийн втулк-г сольж байгаа тохиолдолд заавал хосоор нь сольж байх ёстой. Аюулгүй байдлын үүднээс зөвхөн нэг талийг нь хэзээ ч сольж болохгүй. 

Алхам №4: Зорчигч талын втулк салгах. Ихэнх нэг талдаа хөлөгчтэй машинуудын хувьд жолооны хэдрэгийг тогтоосон 2 втулка байдаг. Зүүн талдаа нэг, ихэнх тохиолдолд жолоочийн талдаа (зурагт харуулсны дагуу), харин баруун талдаа буюу зорчигчийн талд нь 2 боолтоор бэхлэгдсэн байдаг (дээрх зурагны баруун хэсэгт харуулсны дагуу).

Хэрэв зорчигч талд нь бэхлэгдсэн байгаа боолтыг нь халхалсан дэмжигч төмөр байвал боолтуудыг нь салгах нь бага зэрэг төвөгтэй болно.

Зарим тээврийн хэрэгслүүдийн хувьд дээд талын боолтод хүрэхийн тулд  уг дэмжигч хэвтээ тэнцвэржүүлэгчийн салгах хэрэгтэй болдог. Тийм учраас зорчигч талын жолооны хэдрэгийн втулка салгах зааврыг заавал өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлагын дагуу хийнэ үү.

  • Нэгдүгээрт, дээд талын боолтыг салгах. Impact wench болон боолтны толгойнд тохирох түлхүүрийг ашиглан гайхыг салгана, тэгээд боолтыг салгана.
  • Хоёрдугаарт, дээд талын втулка-ны боолтыг салгасны доод талын боолтны гайхыг салгана, гэхдээ харин боолтыг нь салгалгүй түр хүлээнэ үү.
  • Гуравдугаарт, гайхыг салгасны дараа жолооны хэдрэгийг гараараа түшингээ боолтыг салгана уу. Боолтыг салгасны дараа жолооны хэдрэг өөрөө сулран гарч ирнэ. Ийм учраас түүнийг унагахгүйн тулд гараараа түших шаардлагатай юм.
  • Дөрөвдүгээрт, хаалтын төмрийг салган жолооны хэдрэгийг газар дээр тавина.

Алхам №5: Хуучин резинуудыг втулканаас салгах. Жолооны хэдрэгийг салган саадгүй ажиллах болсны дараа, втулка-с хуучин резинуудыг салгана.

  • Зөвлөмж: Тэдгээрийг салгах хамгийн сайр арга бол алхаар цохин гаргах

Алхам №6: Хамгаалалтын төмрийг төмөр порлон-р цэвэрлэнэ. Хуучин резин-г салгасны дараа төмөр порлон-р ажиллах хэсгийг цэвэрлэх.

Энэ нь шинээр суулгаж байгаа втулк нь илүү хялбар багтахад дэмжлэг үзүүлнэ мөн түүнчлэн жолооний хэдрэгийг зэвнээс салгаж түүнийг элэгдлийг удаашруулна.

  • Дээрх нь зураг нь шинэ втулк хийхээс өмнө ямар харагдах ёстойг харуулж байна.

Алхам №7: Шинэ втулкийг суулгах.  Втулкийг ямар арга техник ашиглаж суулгах нь түүнийг суурилуулах нүхнээс хамаарна. Ихэнх тээврийн хэрэгслийн хувьд, жолоочийн талын втулкны гэр нь тойрог хэлбэртэй байдаг. Харин зорчигч талын втулкны гэр нь 2 тулгуур төмөрнөөс бүрдэх ба тэдгээрийн голд нь втулкыг суулгаж өгнө.

Өөрийн машины гарын авлагаас жолооны хэдрэгийн втулкыг хэрхэн солих талаар зөвлөмжийг харан  зааврын дагуу гүйцэтгэнэ үү.

Алхам №8: Жолооны хэдрэгийг буцаан суурилуулах. Жолооны хэдрэгний втулкыг сольны дараа жолооны хэдрэг төмрийг буцаан суурилуулж өгнө.

Зөвлөмж: Үүнийг хийх хамгийн зөв арга бул түүнийг салгаснаас эсрэг дарааллын дагуу буцааж суурилуулах юм.

Дараах ЕРӨНХИЙ алхмуудыг болон, гарын авлага дээр өгсөн зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэнэ үү:

  • Зорчигч талын хамгаалалтын төмрийг суулгаж өгнө. Хамгаалалтын төмрийн резин-г жолооны хэдрэг дээр байрлуулан доод боолтыг оруулна. Доод боолт нь жолооны хэдрэгийг унахаас хамгаалсны дараа, дээд боолныг оруулна. Хоёр боолтыг оруулсны дараа гаахиар чангалж өгнө, гэхдээ ХЭТ БИТГИЙ чангалаарай.
  • Жолоочийн талын хамгаалалтын төмрийг угсрах. Зорчигч талын угсарсны дараа жолооны хэдрэгний жолоочийн талыг угсарч эхэлнэ. Өмнөхтэй мөн адилаар боолны углан гаахийг зөөлнөөр чангална.
  • Хоёр талын боолт, гаахийг угсарсны дараа, үйлдвэрлэгчээс зөвлөсөн хэмжээнд чангална уу. Үүнийг та машиныхаа гарын авлагаас гарах боломжтой.
  • Анх салгасан цахилгааны болон гидравлик кабелиудыг буцаан холбож өгнө.

Алхам №9: Хамгаалалтын хавтанг буцаан суурилуулах. Салгасан хамгаалалтын хавтан болон бусад хамгаалалтын төмрийг буцаан суурилуулах.

Алхам №10: Тэжээлийн кабелиудыг буцаан холбох. Тэжээлийн нэмэх, хасан кабелийг буцаан холбох.  
Алхам №11: Гидрийн шингэнийг дахин дүүргэх. Гидрийн шингэний савыг гарын авлагад заасны дагуу дүүргэх
Алхам №12: Жолооны хэдрэгийг шалгах. Машинаа асаан жолооны хүрдийг баруун зүүн тийш хэд хэдэн удаа эргүүлж шалгана. Тэгээд машины доор ямар нэгэн шингэн дуссан эсвэл асгарсан байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв ямар нэгэн шингэн дусаж байгааг харвал тэр даруй машиныг унтраан холболтуудыг чангалаарай.

Алхам №13: Тест жолоодлого хийж үзэх. Машиныг домкратаас буулгана. Суурилуулах явцад салган дахин холбосон боолт, кабель зэргийг нэгд нэгэнгүй шалгасны дараа машинд 10-15 минутын тест жолоодлого хийж үзэх.

Машиныг энгийн засмал замаар жолоодож үзээрэй, бартаатай болон шороон замаар явж шалгахгүй байхыг санал болгож байна. Втулк дөнгөж сольсны дараа машиныг зөөлөн унахыг зөвлөдөг.

  • Хэрэв та уг гарын авлагыг уншсаны дараа ч өөрөө жолооны хэдрэгийг шарик-г сольж чадна гэж бодохгүй байгаа бол өөрт ойр баталгаат засварын газар хандахыг зөвлөж байна.