КАПОТНЫ АМОРТИЗАТОРЫГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Капотны амортизатор нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хэсэгт хүрэхэд дэмжлэг үзүүлдэг. Түүнд гэмтэл гарах нь аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй асуудал юм.

Амортизатор нь капотыг гараараа өргөлгүйгээр эсвэл ямар нэгэн эвээс хийлгүйгээр хөдөлгүүрийн хэсэгт ажиллах боломжийг олгодог. Амортизаторт эвдрэл үүсэх нь толгой дээрээс унах аюултай.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ:

Татуургыг аюулгүйгээр мөн үр дүнтэй солихын тулд хэд хэдэн багаж хэрэгтэй болно.

Шаардлагатай материалууд:

  • Flathead screwdriver/ Хасах толгойтой отвёрка
  • New hood support struts/ Шинээр солих татуурга
  • Prop for the hood (a piece of wood or pipe) / Капотыг ивэх ивээс (мод эсвэл хоолой)
  • Protective gloves/ Ажлын бээлий
  • Ratchet and sockets/ Торцов, торцовны толгой
  • Safety glasses/ Ажлын шил

Алхам №1: Капотонд ивээсийг ивж тогтоох. Капотыг нээн урьдаас бэлдсэн ивээсээ тогтооно (мод эсвэл хоолойгоор). Эсвэл найзаараа капотыг өргүүлж болно.

Алхам №2: Капотны татуургыг тогтоож байгаа хавчаарыг салгана. Капотыг тогтоож байгаа хавчаарыг хасах толгойтой отвёрка ашиглан салгана.

Алхам №3: Боолтуудыг суллах. Капот-г их биетэй холбосон байгаа боолтын салгах. Ихэнх тохиолдолд тохирох хэмжээний түлхүүр болон торцов ашиглан салгах боломжтой байдаг.

Алхам №4: Татуургыг салгах. Татуургыг өндгөн тулгуураас татаж салгана.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Шинэ татуурга суурилуулах

Алхам №1: Шинэ татуурга суурилуулах. Шинэ татуургаа байрлуулан бага зэрэг бэхэлнэ гэхдээ чангалах болоогүй.

Алхам №2: Татуургын өндгөн тулгуур луу түлхэн оруулах. Татуургыг өндгөн тулгуур дээр байрлуулан хуруугаараа даралт өгч оруулах.

Алхам №3: Боолтуудыг чангалах. Боолтуудыг хөдлөхгүй болтол нь чангална.

Одоо ингээд капотны татуурга солих үйл явц дууслаа. Хэрэв та энэ ажлын мэргэжлийн хүний гарт даатгахыг хүсвэл, Доктор авто засварт хандаарай.