ГАЗАР АСУУХДАА ДЭЭРЭНГҮЙ ХАНДВАЛ, ИЛҮҮ ХОЛ ЗАМ ТУУЛНА

theDrive

Зарим алслагдмал сум орон нутгийн малчид засмал зам тавиулах сонирхолгүй байдаг нь машинтай хүмүүсийн хөлд талхилуулахаас сэргийлж байгаа нэг талын зөв бодол юм.

Ноднинхон тавиулсан засмал замаараа онгирч сайрхаж байсан хажуугийн сумын айхтар хөгшчүүл чимээгүй болжээ. Зам даган ирэх олон машинтай хүмүүс - талаар нэг дураараа давхилдаж, хаа сайгүй отог үүсгэн, голд загас барьж, үхэр мал үргээн, тав тухтай амьдралд нь яршигтай болсон нь нөлөөлөө байлгүй дээ.

Энэ бүхний эцэст малчид хэн нэгэнд зам зааж өгөхдөө тун дургүй болжээ. Нутгийн өвгөдөөс сайхан байгальтай газарт очихоор зам асуувал “шавар ус ихтэй зам хаагдсан, тийшээ зүглээд хэрэггүй” л гэсэн үг сонсох байх даа.

Авто аялагч нарт бусдаас зам асууж царайчлахгүй, төөрч будилахгүй итгэлтэй урагшлахад найдвартай туслагч бол GPS систем.

GPS буюу глобал позинейшнг системийн үндсэн зорилго болон яаж ажилладаг талаар товч хэлье Ер нь бол хаа хүрэхээ мэдэхгүйгээс биш Хаана зогсож байгаагаа мэдэхгүйгээс болж л төөрдөг. Дэлхийг тойрон эргэлдэх 20-30 хиймэл дагуул таны байршлыг тодорхойлж GPS руу чинь мэдээлэл илгээнэ. Та тэр мэдээллээ хараад аль зүг рүү хөдлөхөө шийднэ. Ингээд л болоо.

Газар асуухдаа дээрэнгүй хандвал илүү хол зам туулна

Орчин үеийн GPS нь монгол хэлтэйгээс гадна жил бүр бусад аялагчдын явсан зам мэдээллээр өөрөө өөрийгөө баяжуулж байдаг. Ингэхээр таны аялах зам, маршрут улам л олон сайхан сонголттой болно гэсэн үг. Бие биедээ аялсан маршрутаа дамжуулах ч боломжтой. Файл шидэлцээд л болоо.