GARMIN GPS-ИЙН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ У.ГАНБАЯР

- Сайн байна уу. Монгол орны зэрлэг онгон байгаль ан амьтныг хайрлан, хамгаалахын төлөө та бүхний хийж байгаа ажилд чин сэтгэлээсээ баяр хүргэе

- Баярлалаа. Бид ТАНЬЯ, ХАЙРЛАЯ, ХАМГААЛАЯ уриатай - мэргэжлийн гэрэл зурагчид, баримтат киноны уран бүтээлчид, биологичид, сэтгүүлчид, судлаач, сонирхогчдоос бүрдсэн төрийн бус байгууллага юм.

- Та бүхэн нэвтрүүлгийн зураг авалт хийж Монгол орноор олон мянган км аялсан байх, нийтдээ хэдэн км зам туулаад байна вэ?

- За өнгөрсөн жил гэхэд л 60 мянга орчим км зам туулсан. Энэ жил дахиад энэ багцааны зам төлөвлөсөн байгаа. Ихэнхдээ уул хад, говь хээр гэх мэт замгүй бартаа ихтэй газруудаар явж зураг авалт хийдэг.

- Замгүй газруудаар явахдаа хэрхэн газар орноо баримжаалж, төөрчилгүй явж байна?

- Мэдээж аялалд гарахын өмнө хотод маш сайн төлөвлөнө. Тэгээд газрын зурагтайгаа ажиллана. GPS дээрээ явах газруудаа оруулна. Явдлын замдаа Монгол хүмүүс байна айл хунараар орно. Тэгэхдээ замаа асууж баталгаажуулна.

- За төв зам дагуу болон айлуудтай газар ч яахав бас учиртай. Хааш хаашаагаа айлгүй, шөнийн харанхуй, бороо цастай үед?

- За тэр үед л жинхэнэ GPS, газрын зураг, газар орны байршлаа харж мэдрэх туршлага 3-таа л найдна даа.

“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн зураглаач
“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн зураглаач

- Ямар төрлийн GPS ашигладаг вэ?

- Мэдээж дэлхийн №1 GARMIN брэндийн GPS-ийг хэрэглэдэг. Амь нас, аюулгүй байдалтай холбоотой болохоор хамгийн найдвартайг нь сонгодог. Бидний ажил ч өөрөө тэгэхээс аргагүй эрсдэлтэй ажил. Garmin үнэхээр баталгаатай, ойлгомжой учир хэрэглэхэд амар л даа.

- Таны бодлоор GPS-ийг ашиглах ямар ач холбогдолтой вэ?

- Очих газраа төөрч будилахгүй хүрнэ гэдэг цаг зав, шатахуун гээд олон ашиг тус бий. Утасны сүлжээгүй хөдөө хээр хааш хаашаа 100 км газар хүн амьтан, баримжаалах уул хад байхгүй газар яахав. Хаашаа явахав? Бодоод үз дээ. Бид говийн аялалд явж байхдаа элсэн дунд ямар ч зам байхгүй газар GPS-ээрээ л замаа олж амь гарч байсан.

- GPS-ийг ашиглахад юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ? Туршлагаасаа бидэнд хуваалцаач?

  • Газрын зураг болон GPS ээ хослуулан ашиглах нь надад их амар байдаг. Зураг дээрээс очих газраа олоод GPS дээрээ тэмдэглэчихдэг.
  • Аяллын маршрут гаргахдаа замгүй газраар явахаар бол GPS-ээ OFF ROAD горим дээр нь тааруулдаг. Учир нь GPS замгүй газраар зам тооцоолж чадахгүй шүү дээ.
  • GPS ээ зам тооцоолох горим дээр тааруулсан нөхцөлд төхөөрөмж тань төв замуудаар тооцоолж эргэлзүүлэх тохиолдол байдаг. Уул нь зөв зам байдаг. Төхөөрөмж өөр зам уруу заагаад байдаг. Энэ үед ерөнхий чигээ л бариад явчихдаг.
  • GPS төхөөрөмж нь хөдөөний олон замуудад ерөнхий чиг зааж өгөх л үүрэгтэй.Тэрнээс яг тэр замыг нь дагах албагүй л дээ. Жишээ нь хөдөөний замууд эвдэрч ухагдсан тохиолдол их байдаг. GPS чинь замын маршрутыг л тооцоолдог болохоос замын эвдрэлийг мэдээж тооцоолохгүй. Тиймээс GPS-ийн чигийн дагуух хамгийн тохиромжтой гэсэн замаа жолооч өөрөө сонгож явах нь зөв.
  • Говийн зам маш аюултай. Цөмрөх, гулгах аюул ихтэй байдаг тул GPS ийн маршрутын дагуу явж байгаа ч маш болгоомжтой явах хэрэгтэй.
  • Ширгэсэн хуучин нуур, өндөр уул хавцал, өндөр хүчдэлийн шонгийн дундуур явах үед GPS гацах, сүлжээгээ алдах хаа нэг гардаг. Энэ үед нь тухайн газраасаа жоохон холдоод унтраагаад асаахад хэвийн ажилладаг юм.
  • Сүүлд нь зөвлөхөд маш сайн GPS төхөөрөмж түүн дээр суулгасан зөв газрын зурагтай байхад хэр барагтай л бол төөрөхгүй дээ.

- За танд баярлалаа. Төслийн тань ажилд амжилт хүсье

- Баярлалаа. Та бүхний аялал үргэлж өлзийтэй байх болтугай.

“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн зураглаач
“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн зураглаач
“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн зураглаач
“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн зураглаач