ААВЫНХАА МӨРӨН ДЭЭР ЖАРГАЛТАЙ

Нэг удаа ийм юм болдог юм байна. Амралтаа аваад би чинь бөөн баяртай эхнэр, хүүхдээ суулгаад нутгийнхаа зүг давхилаа. Тэгсэн чинь арын суудалд сууж явсан манай хүүхдүүд дөнгөж гурван зуун км зам яваад огьж бөөлжөөд, буцаж харина гэж дайрлаа. Эхнэр бид хоёр ийм сайхан замд яагаад ингэх болов гээд гайхаж гарлаа даа. Тэгсэн чинь...

Ямар ч авто машины арын суудлыг хүүхдэд зориулж үйлдвэрлэдэггүй. Арын суудал өргөн болохоор хүүхдийн хөл өвдгөөрөө бүтэн нугардаггүй. Бас арын суудал гүн болохоор хүүхэд хойд түшлэг рүү шигдэж суугаад нуруугаа эвгүй нугалж, нуруундаа өвдөлт үүсгэдэг.

Арын бас нэг дутагдал бол насанд хүрсэн хүнд зориулсан тул хэтэрхий доор байрладаг.

Тэгэхээр хүүхэд өндийж цонхоор юм харж чадахгүй. Урд аав ээжийн суудал садаа болно. Суудлын бүс зүүх тухай яриад ч хэрэггүй. Ингээд хүүхэд давчдаж, бөгчимдөж, дотор нь эвгүйрхч, бие нь тавгүйрхэж эхэлдэг юм.

Харин бид хоёр энэ асуудлыг их амархан шийдсэн. Хүүхдүүд аавынхаа мөрөн дээр суухдаа жаргалтай байдаг. Яг түүн шиг авто машин дотор хүүхдэд Бүүстэр (Booster) буюу суудал өндөрлөгч заавал хэрэгтэй. Үнэ хямд, удаан хэрэглэдэг суудал өндөрлөгчтэй байхад дэлхийг ч тойрч болно.

ААВЫНХАА МӨРӨН ДЭЭР ЖАРГАЛТАЙ...