АМОРТИЗАТОРЫГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Таны машины амортизатор бол явах эд ангийн амин чухал хэсэг юм. Зорилго нь мэдээж донсолгоог арилгах. Мөн тэд түүнээс илүүг гүйцэтгэдэг жишээ нь  явалтын чанарыг дэмжих, явах эд ангийг хамгаалах болон дугуйны эдэлгээг уртасгадаг.

Амортизаторыг хэзээ солих, яаж шалгах зэргийг мэдэхгүйгээр солих шаардлага тулгарсныг мэдэж чадахгүй. Ажиллагааны талаар бага зэрэг мэдэж авах нь оношлох, засахад тань туслах болно, ядаж л мэдлэгтэй хэрэглэгч болж хэзээ солихыг нь мэдэж байгаа үед бусдад хууртахгүй.

Нэгдүгээр хэсэг:  Амортизаторын үүрэг

Амортизатор нь пүрштэй нэлээд төстэй, донсолгоо болон пүршний чичирхийллийг удирдахад зориулагдсан. Та хурд сааруулагч, замын нүхэн дээгүүр гарахад тэнхлэг дээш доош хөдөлдөг. Машины пүршнүүд тэнхлэгийн хөдөлгөөнийг бууруулдаг. Хэрэв таны машин амортизаторгүй байсан бол пүршнүүд ойж эхлэх байсан бөгөөд удирдлагагүйгээр үргэлжлэх болно. Амортизаторын үүрэг нь тодорхой хэмжээний эсэргүүцлийг энэхүү хөдөлгөөнд үзүүлж, тохируулан ойролцоогоор 2-с илүүгүй ойхоор барих юм.

Амортизаторын зориулалт пүршний савлалтыг зогсоох, удирдах бөгөөд үүний тулд цилиндр дотор бүлүүр хөдөлж байдаг. Цилиндр нь шингэн болон шахагдсан хийгээр дүүрсэн байна. Бүлүүр нь жижиг хэмжих нүхтэй, энэ нь бүлүүр хөдлөх үед шахагдсан шингэн орж гарснаар бүлүүрийн хөдөлгөөнийг хүндрүүлдэг. Энэ эсэргүүцлээр пүршний хөдөлгөөнийг удаашруулдаг.

Бүх амортизатор хоорондоо бага зэрэг өөр бүтэцтэй байдаг энэ нь тээврийн хэрэгслийн шаардлага болон хэмжээнээс хамаардаг. Энгийн ялгагдах шинжүүд нь цилиндр доторх даралтын хэмжээ болон бүлүүрийн нүхний төрөл болон хэмжээнүүд юм. Энэ нь амортизаторт хэр хурдан агшиж сунах вэ гэдэгт нь нөлөөлдөг. Амортизатор эвдэрсэн үед эсвэл эвдэрч эхэлж байгаа үед хэтэрхий зөөлөн (пүршний хөдөлгөөнийг барихаа болино) болдог эсвэл дотроо барьцалдаж эхэлдэг.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Эвдрэлийн энгийн шинж тэмдгүүд болон хэрхэн оношлох вэ?

Амортизатор маш олон шалтгаанаар эвдэрч болно. Жолоо барих арга барилаас болоод эвдэрч болно, эдэлгээнээс болоод эвдэрч болно. Мөн ямар ч шалтгаангүй байж ч болно. Муудсан амортизатор илрүүлэх зарим амархан аргуудыг дурдъя.

Туршилтын жолоодлого: Машинаа тэгш гадаргуу дээр байрлуулаад урд эсвэл хойд талд доош дээш нь ойж эхлэх хүртэл дар. Машин нь ойхоо больж зогстлоо хэр олон ойсныг нь тоол.

Сайн амортизатор бол 2 удаа ойсны дараа зогсох ёстой. Хэрэв хэтэрхий их ойж байгаа бол эсвэл огтхон ч хөдлөхгүй байгаа бол амортизатор муудсан байх магадлалтай.

Жолоодлого хийж үзэх. Хэрвээ амортизатор муудсан бол маш зөөлөн бөгөөд тогтворгүй болж машины явалт тогтворгүй болдог.

Нүдээр шалгах. Амортизатораа шалгахад ямар нэгэн шингэн гоожиж байгаа бол эсвэл цөмрөлт харагдаж байгаа бол солих шаардлагатай. Мөн дугуйнуудаа шалгаарай. Эвдэрсэн амортизатор дугуйнд нөлөөлж элэгдэх шалтгаан болдог.

Гараар шалгах. Амортизаторыг салгаж аваад гараараа шахах гээд оролд. Хэрэв амархан хөдөлж байвал энэ нь муудсан байх талтай. Сайн амортизатор шахах үед сайн эсэргүүцэл үзүүлэх ёстой бөгөөд ихэнхдээ шахахаа орхих үед өөрөө буцаад тэлдэг.

  • Ихэнх амортизатор үйлдвэрлэгдэгчид 60 000 миль бүрт сольж байхыг зөвлөдөг.

ГУРАВДУГААР ХЭСЭГ:  Амортизатор солих

Хэрэгтэй материал:

  • Суурь домкрат
  • Домкрат
  • Торцовны ком
  • Амортизатор (хосоор нь солих шаардлагатай)
  • Торцовны иш
  • Дугуйны эвээс
  • Түлхүүрүүд

Алхам 1: Хатуу тэгш гадаргуу дээр гар тоормосоо татаад байршуул.

Алхам 2: Дугуйн эвээснүүдийг дугуйндаа эвж газарт байршуул. Машины амортизатор солихдоо нэг төгсгөлийг өргөж нөгөө төгсгөлөө газарт үлдээнэ.

Алхам 3: Машинаа өргө. Ажиллаж байгаа талаа үйлдвэрийн өргөх цэгээс нь cуурь домкратаар өргө. Хангалттай сайн өргөж байж тухтай ажиллах боломжтой.

Алхам 4: Домкратаар үйлдвэрийн өргөх цэг дор байрлуулаад өргө.  Одоо машин доогуураа ажиллах хангалттай зайтай боллоо.

Алхам 5: Тэнхлэг дээр үзүүлэх даралтыг багасга. Түрүүлж ажиллаж байгаа хэсгийн тэнхлэгийн харалдаа домкрат байрлуулж өргөн тэнхлэг дээр үзүүлэх даралтыг багасга.

Анхааруулга: Тэнхлэгийг домкратаар өргөх үед машин домкратыг мултрахгүйгээр байрлуулах чухал. Зөвхөн ажиллаж байгаа хэсэгтээ үүнийг хий. Хэрэв баруун урд амортизатор сольж байгаа бол зөвхөн баруун урд гар доор домкрат байрлуул.

Алхам 6: Амортизаторын тавагны боолтыг тохирох түлхүүр эсвэл торцовоор тайл.

Алхам 7: Амортизаторыг машинаас салгаж ав

Алхам 8: Шинэ амортизатор суулгаж боолтуудыг бооно

Зөвлөмж: Зарим шинэ амортизаторууд тавагны хаалтад амархан таардаггүй. Хэрэв таарахгүй байгаа бол хаалтыг бага зэрэг тахийлга.

Алхам 9: Тавагны боолтыг үйлдвэрлэгчийнх нь стандартын дагуу чангал. Үйлдвэрлэгчийн стандартыг гарын авлагаас мэдэх боломжтой. Хэрэв гарын авлага нь байхгүй бол тултал нь чангал.

Алхам 10: Тэнхлэгийн доороос суурь домкратыг суллаж ав.

Алхам 11: Машиныг доошлуул. Суурь домкратыг үйлдвэрийн өргөх цэг доор байрлуулж машиныг буулга.

Алхам 12: Дугуйнд тавьсан ивээсийг ав

Алхам 13: Туршилтын жолоодлого хий. Анхааралтай бүх чимээг чагна. Хяхнах эсвэл тас хийх чимээ гарч байвал энэ нь ямар нэгэн эд ангийг дутуу чангалсан илтгэж байгаа юм.

Хэрэв ямар ч чимээ байхгүй бол дараа нь машин тань өмнө нь байснаас илүү дээр болсныг ажиглах болно.

Хэрэв амортизатор сольсноос нэг л тухтай биш болсон бол мэргэжлийн засварчинд хандаарай.

Дэлгэрэнгүй: