LEXUS МАНИЛАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ RAYMOND, LEXUS-ЫГ ТАНИЛЦУУЛСАН МӨЧӨӨС Л БИ ТЭНД АЖИЛЛАХЫГ ХҮССЭН.

- 2017 онд Lexus компанийн ерөнхийлөгч болохоос өмнөх амьдралаа дурсвал?

Би Манил хотын Lexus компанид ерөнхийлөгчийн туслах, эдийн засгийн ажилтан хийдэг байлаа. Ихэвчлэн компаниа хэрхэн сайжруулах вэ? Гэдэгт л төвлөрч ажилладаг. Дэлхий даяар хамтарч ажиллах компаниудыг хайна, гэрээ хэлцэл хийнэ. Компанид хийх шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтүүдийг эрэлхийлнэ гэх мэт.

- Та ямар боловсролтой хүн бэ?

Де Ла Салле их сургуулийг Механик инженерийн чиглэлээр төгссөн.

- Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Би ер нь багаасаа л техник, технологид сонирхолтой хүүхэд байлаа. Авто уралдаан, машин бол миний хамгийн дуртай сэдэв. Яаг яаж ажилладаг вэ гэдгийг нь мэдэхийг маш их хүсдэг. Мэдсэн зүйлээ найз нөхөд, ангийнхандаа тайлбарлах маш дуртай байсан юм.

- Та ямар хоббитой вэ?

Картинг, Ралли хоёр л юм даа (уралдааны төрлүүд). Сүүлийн үед спорт зураг авалтад явах болсон. Бас бус цагаараа голф тоглодог. Ер нь би аль болох хөдөлгөөнтэй байхыг л хичээдэг гэх үү дээ.

- Таны хамгийн анхны ажил юу байсан бэ?

Филиппин дахь Toyota Motor-ын үйлдвэрт ажлын гараагаа эхлүүлж байлаа.

- Та Lexus компанийг ямар байлгахыг эрхэмлэдэг вэ?

Би үр дүнд төвлөрч ажиллахыг хүсдэг. Хамтарч ажиллаж байгаа компани болон үйлчлүүлэгчдээ хамгийн шилдэг үйлчилгээг хүргэх нь миний туйлын зорилго.

- Таны бага насны мөрөөдлийн ажил юу байсан бэ? Яагаад?

Toyota Lexus-ыг танилцуулсан мөчөөс л би тэнд ажиллахыг хүссэн. 20 гаруй жилийг Toyota-д өнгөрүүлсний дараа мөрөөдөл болсон газраа ажиллана гэдэг миний хувьд цоо шинэ даваа байсан. Toyota, Lexus хоёр маш ялгаатай. Хийж байгаа ажил, бүтээгдэхүүн нь гээд л. Lexus-д би маш олон шинэ юм сурсан гэж боддог. Жишээ нь энд бид үйлчлүүлэгчтэйгээ маш ойр ажилладаг. Тэднийг бидний ажлын маш чухал хэсэг гэдгийг энд л би ухаарсан юм.

- Та өөрийнхөө дуртай зүйлсээс хуваалцаач? Хоол, хөгжим, өнгө гэх мэт.

Би 1980-аад оны дуунууд сонсох дуртай. Техник технологи яаж ч хөгжсөн би хуучны дуунууд сонссон хэвээр л байна. Тэр дундаа Queen хамтлагийн дуунуудад дуртай. Харин хоолны хувьд би Испани хоолонд дуртай. Бас төгс, ариуныг илтгэдэг цагаан өнгөнд дуртай.

- Амьдралаас авсан хамгийн том сургамж?

Нэг гаргасан алдаагаа хэзээ ч бүү давт.

- Таны хэлэх дуртай үг?

  • Шаргуу ажилладаг хүнийг амьдрал шагнадаг.
  • Бусдад өгөөмөр ханддаг хүн ивээгддэг.
  • Эрүүл мэнд бол дээд хөрөнгө.

- Lexus компанийн өмнө тавьсан таны зорилго юу вэ?

Хамгийн тансаг бөгөөд үнэлэгдсэн автомашины брэнд болох.

- Таны өмнө тулгарч байгаа хамгийн том сорилт?

Бизнесээ өргөжүүлэх.

- Та голф тоглоогүй үе дээ юу хийх дуртай вэ?

Гэр бүлдээ цаг зарцуулах дуртай. Гэрийнхэнтэйгээ буйдан дээрээ суугаад кино үзэх эсвэл салхинд гарах хамгийн сайхан.

- Таны хамгийн дуртай Lexus-ын загвар?

The Lexus ES 350.

- Авто салбарт хөл тавьж байгаа нялх ногоонуудад хандаж хэлэх үг?

Юун түрүүнд чамд энэ салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэл байх ёстой. Дараагаар нь чи суурь мэдлэгтэй байх нь чухал. Машин хэрхэн ажилладаг тухай ямар ч ойлголтгүйгээр ажилд орох нь боломжгүй. Технологи бол ирээдүй. Бусдаасаа илүү гаръя л гэж бодож байвал энэ талаар маш их мэдээлэл, мэдлэг цуглуулаарай. Мөн ажлын байраа сонгохдоо чамд өсөж дэвжих боломж ойлгохуйц глобал компани сонгох нь чухал.

- Танд ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө ноён Isla юу гэж захисан бэ?

“Би энэ компанийн өдий зэрэгт хүргэж гэж олон жилийг зарцуулсан, тиймээс гуйж байна үйлчлүүлэгчдээ анхаарал халамж тавьж байгаарай.”гэсэн.