ЗАМЫН ХААДЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХҮЧ/ LX570, LAND CRUISER

Манай орны аль ч замд жолооч, зорчигчийн тав тухыг дээд зэргээр бүрдүүлдэг автомашин бол их наран улсаас гаралтай, ангилал дотроо тэргүүлэгч ахан дүүс Land Cruiser 200 болон Lexus LX 570 билээ.

Хүчирхэг, эвтэйхэн, туулах чадвар сайтай гэсэн магтаалыг үргэлж хүртэхэд хурдны хайрцаг нь чухал үүрэгтэй. Land Cruiser 200-ийн хурдны хайрцаг нь он, загвар, үйлдвэрлэгч орноос хамаараад өөр байдаг. Тухайлбал, 2UZ-FE болон 1GR-FE хөдөлгүүртэй хувилбарт 5 шатлалт автомат; 1UR-FE, 3UR-FE бензин болон 1VD-FTV дизельд 6 шатлалт автомат; 2015 оны 3UR-FE-д 8 шатлалт автомат; 1VD-FTV дизель болон 1GR-FE загварт 5 шатлалт механик кроп тус тус суурилуулдаг.

5 болон 6 шатлалт автомат хурдны хайрцаг нь дотроо бас олон төрөлтэй. Диск, гидротрансформаторын тоо, кропны тос хөргөх радиатор, соронзон хавхлагатай эсэх зэргээрээ ялгаатай. 6 шатлалт хурдын хайрцаг тос нэг их голоод байдаггүй, олон удаа ашиглахад эвтэйхэн метал торон шүүртэй. Мөн хөргөх систем сайн, тосны хэт халалт болон диск элэгдэхээс хамгаалах бүтэцтэй. 

Тохь тух, тансаг байдлаараа бишрүүлдэг жинхэнэ “Luxury car” LX 570 нь 6 болон 8 шатлалт гэсэн хоёр төрлийн автомат кроптой. 6 шатлалт автомат нь 5 болон 6-р араандаа гидротрансформатор түгжих боломжтой, өвөл кропоо хурдан халаадаг термостат бүхий радиатортой. Харин 8 шатлалт Super ECT автомат нь Sequential-Shift Auto буюу араа алгасдаггүй холбодог, цахим удирдлагатай кроп юм.

3800 гаруй кроп оношилж, зассан Мэргэшсэн инженер Д.Дагийрагчаа зөвлөж байна.
3800 гаруй кроп оношилж, зассан Мэргэшсэн инженер Д.Дагийрагчаа зөвлөж байна.

Шатлалыг ийнхүү нэмэх бүрт эдгээр автомашины шатахуун зарцуулга багасаж, ажиллагаа нь улам сайжирсаар байна. Аль алиных нь кроп тэр бүр эвдрээд байдаггүй, найдвартай ажиллагаагаараа олон эздийнхээ талархлыг хүлээдэг билээ.

Тэгвэл Land 200, Lexus 570-ын кропны эдэлгээг уртасгахад юуг анхаарах ёстой вэ?

  1. 6 шатлалт автомат кроптой LX 570-н кропны тосны өнгө, хэмжээг нь өвөл зуны техник үйлчилгээ хийлгэх бүртээ шалгуулж хэвшээрэй. Кропны тосоо цаг хугацаанд нь солиогүйгээс соронзон хавхлага болон гидротрансформатор бохирдож олон асуудал дагуулж болзошгүй. Тухайлбал, хавхлага бохирдсоноор араа солигдох бүрт цохилт мэдрэгдэнэ. Улмаар гидротрансформаторыг түгжих боломжгүй болж шатахуун зарцуулга ихэснэ. Цаашлаад бохир тос гидроблок болон соронзон хавхлагыг “идэж” эхэлдэг.
  2. 2009 оны LX570-ийн хөдөлгүүр, кропыг хэт ачаалуулж болохгүй. Одоогоос арван жилийн өмнөх загвар учир кроп нь нэлээн эмзэг болсон байгаа. 100,000км гүйлтийн дараа трансформаторыг нь сольж таардаг. 
  3. Хэрэв та түрүү үеийн LX 570-тай бол хөдөлгүүр, кропоо халаамагц Eco горимд хөдөлгөөнөө эхлүүлж заншаарай. Eco горимоор явахад автомашин тайван, намбалаг хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг.
  4. LX 570 болон Land 200-ийн кропыг хэзээ ч тосоор “өлсгөж” болохгүй. Кроп нь шууд шатна. Харин тосны хэмжээг тогтмол хянаж, соронзон хавхлага болон гидроблокийг тухай бүрт нь угаалгаваас таны кроп үүрд ажиллах ч чадвартай.
  5. 8 шатлалт автомат кроптой LX-ийн кропны тосыг онцгой анхаарч шүүрийг нь 40,000-60,000км-д солиулахыг зөвлөе. Хэт их ачаалал, хэт их халснаас болж тос нь маш хурдан бохирдож, соронзон хавхлага, гидроблок, насосны втулк, насос богино хугацаанд элэгддэг.
  6. 5 шатлалт автомат кроптой Land 200-ийн тос болон шүүрийг 50,000 км тутамд сольж хэвшинэ үү. Хэдийгээр Land-ыг “Хуурай газрын хөлөг онгоцоор” өргөмжилдөг ч гэлээ техник л юм хойно бартаат замаар хайр найргүй гишгээд байвал гидротрансформатор болон соронзон хавхлага шууд гэмтэнэ.
  7. Автомат кроптой Land эсвэл Lexus-ээр өөр тээврийн хэрэгсэл чирэхийг хориглоно. Механик кроптой бол асуудалгүй. Харин эсрэгээрээ таны машин ачих үйлчилгээ дуудах боломжгүй хөдөө газар эвдэрч, өөр машинаар чирүүлэх бол арааг N байрлалд 70 км/ц-аас хэтрүүлэлгүй, мөн 70 км хүртэлх зайд л чирүүлж болно шүү.
  8. Үргэлж сайн чанарын тохирсон бензин, тос, түлш ашиглаарай.