ШИНЭЧЛЭГДСЭН BMW ЛОГОТОЙ ТАНИЛЦАНА УУ
BMW компани Concept i4 загвараа танилцуулахдаа шинэчлэгдсэн логогоо мөн адил танилцууллаа. Ингэснээр олон жил өөрчлөгдөөгүй эмблэмдээ орчин үертэйгээ хөл нийлүүлэх шинэчлэлт хийж байгаа нь энэ юм. Тэдний эмблэм үүссэн түүхийг сонирхвол:
20 дугаар зууны бүтээлүүд болох автомашин болон онгоцны амьдралын замнал байнга тааралдаж байв. Дэлхийн нэгдүгээр дайн дуусахад агаарын нислэгийн сэдэв тусгалаа олсон билэгдэлтэй хоёр ч машин үйлдвэрлэгч компани гарч ирэв.
Версалийн энх тайвны гэрээний нөхцөлийн дагуу Герман улс нисэх онгоц болон түүний сэлбэгийг нь үйлдвэрлэх эрхээ хасуулсан байв. Ингээд онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж байсан BMW компани бүтээгдэхүүнийхээ жагсаалтын өөрчлөхөөс аргагүйд хүрчээ. Эхэндээ мотоцикл угсарч байгаад дараа нь английн лицензийн дагуу “Остин” брэндийн бага оврын машин үйлдвэрлэж байсан “Дикси” компанийг худалдаж авч автомашин үйлдвэрлэдэг болжээ.
BMW-гийн билэгдлийн цагаан болон цэнхэр хэсгүүд нь нисэх онгоцны сэнсний цаанаас харагдаж буй тэнгэр ажээ. Ийнхүү Баварийн компани өөрийн билэгдэлдээ нисэх онгоцны үйлдвэрлэлээс үүсэлтэй үндэс угшилаа хадгалан авч үлдсэн юм. Түүнчлэн хөх болон цагаан өнгө нь BMW-гийн толгой компани байрладаг Бавари мужийн далбааны өнгө юм.
Харин 2020 оны шинэ лого нь хавтгай буюу хоёр хэмжээст болсноос гадна гадаад хар өнгийн хүрээгээ гээснээр ямар ч өнгийн гадаргуу дээр дүрслэхэд илүү тохиромжтой болжээ.
Эх сурвалж: motor1.com