ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ИЗРАИЛ УЛС
Энэ удаагийн дугаарт Абрахамын үр сад болох Израиль улсын Ерөнхийлөгчийн машиныг онцолж байна. Израиль нь хэдийгээр байгалийн нөөц баялаг багатай ч газар тариалан, хөдөө аж ахуйг сайн хөгжүүлж чадсан учир Палестинтай олон жил үргэлжилсэн дайн самуунтай байгаа хэдий ч эдийн засаг нь маш тогтвортой байгаа нь дэлхийн эдийн засагчдын анхаарлыг ихээр татдаг.
Тус улсын Ерөнхийлөгчөөр Реувен Ривин ажиллаж байгаа бөгөөд тэрээр бүрэн хуяглагдсан Audi A8 болон Volvo машин унадаг юм байна.