TOYOTA RAV4 ЗАГВАРЫН БОРЛУУЛАЛТ 10 САЯЫГ ДАВЛАА

26 жилийн тэртээгээс борлуулж эхэлсэн бидний мэдэх Тоёота RAV4 загварын борлуулалт дэлхий даяар 10 саяын босго давсан байна. Одоо түүний 5-р үе зах зээлд худалдаалагдаж байгаа юм.

Анх 1994 онд Женевийн Мотор Шоунд танилцуулагдаж байсан бөгөөд 2.0 литрийн бүх дугуйн хөтлөгчтэй 127 м.хүчтэй хөдөлгүүртэй байжээ. Тэд танилцуулсны дараа сар бүр 4000 ширхгийг борлуулна гэж тооцоолж байсан боловч 8000 ширхгийг зардаг болж итгэмээргүй амжилтыг үзүүлж байсан гэдэг.

1989 онд концепт байдлаар хийж байсан түүнийг 1994 онд худалдаанд гаргаад эхний жилдээ 53,000 ширхгийг дараагийн 2 жилд борлуулалтыг 1-2 дахин өсөлттэй хийж байв. Ийм ч өндөр борлуулалттай байсан учраас хувилбарын сонголтыг өргөсгөж 2 дугуйн хөтлөгч, бүх дугуйн хөтлөгч, богино, урт бүр цахилгаан хувилбарыг ч санал болгох болсон юм.