ШАТАХУУН ХЭМНЭХ 10 ЗӨВЛӨГӨӨГ SHELL ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

  1. Автомашинаа оношлуулах
    • Шатахууны системийн тохируулга алдагдсанаас болж хөдөлгүүрийн үр ашигтай ажиллагаа муудан улмаар шатахуун зарцуулалт эрс нэмэгддэг. Тиймээс шатахууны системийн тохируулгыг тогтмол шалгаж илүү зардал гаргахаас зайлсхийгээрэй.
  2. Илүүдэл жинг хянах
    • Илүүдэл килограмм бүр шатахуун зарцуулалтад нөлөөлдөг. Багааж болон хойд суудлаа автомашины жинг нэмээд буй хэрэггүй зүйлсээс аль болох чөлөөл.
  3. Унтраах уу эс унтраах уу?
    • Хөдөлгүүрийн сул ажиллагааны үед ч шатахуун зарцуулагдаж байдаг. ШТС дээр оочерлох, хэн нэгнийг хүлээх, түгжрэх зэрэг үед хөдөлгүүрээ унтрааж дадаарай.
  4. Яарвал даарна
    • Араагаа дээшлүүлэх тусам хөдөлгүүрийн эргэлтийн давтамж буурдаг. Тиймээс шаардлагатай үед аль болох араагаа хөнгөрүүлж явах нь зүйтэй.
  5. Ашигтай үйлдэл
    • Цонхнуудаа нээж давхих, дээвэр дээрээ эсвэл багаажидаа унадаг дугуй ачих зэрэг үед агаарын эсэргүүцэл нэмэгддэг тул илүү их шатахуун зарцуулж эхэлдэг. Тиймээс хурдны горимоо зөв тааруулж явбал санаснаас ч их шатахуун хэмнэж чадна.
  6. Ачааллаа багасга
    • Кондишн, паар, нэмэлт цахилгаан тоноглол зэрэг аккумулятор ачаалуулдаг бүх зүйл шатахууны системийн ачааллыг давхар нэмдэг. Үүнийг дагаад аккумулятор ч хурдан мууддаг. Тиймээс шатахуунаа хэмнэе гэвэл аккумулятораа хайрлаарай.
  7. Цаг бол алт
    • Түр зогсолт олон хийх нь шатахууны хэмнэлтэд сөрөг нөлөөтэй. GPS ашиглан аль болох түгжрэлгүй замаар явахыг хичээгээрэй.
  8. Сонор бай
    • Жолоо барих үедээ үргэлж сэрэмжтэй яв. Гэрэл солигдож буйг анзаарсан даруйдаа огцом бус алсуур тоормосолж эхлэ. Гүвээ өөд өгсөхөөсөө өмнө хурдаа жаахан нэмнэ. Энэ мэт жижиг үйлдэл шатахуун хэмнэхэд сайн нөлөө үзүүлдэг.
  9. Шатахуун сонгох арга
    • Шатахуунууд чанараараа ялгардаг. Аль болох жолооч нарын дунд ам сайтай шатахууныг сонгож байгаарай. Чанартай шатахуун сайн шатдаг учраас хөдөлгүүрийн хүчийг ихэсгэдэг.
  10. Даралтаа тогтмол хяна
    • Дугуйн даралтыг тогтмол хянах нь дугуйн ашиглалтын хугацааг уртасгахаас гадна аюулгүй жолоодлогод нэн чухал үүрэгтэй. Дугуйн даралт зохист хэмжээнээсээ бага байх нь эсэргүүцлийг нэмэн илүү их шатахуун зарцуулахад нөлөөлдөг.