СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД - BUGATTI VEYRON
- 16.4 литрийн хөдөлгүүр өвлийн нөхцөлд 10 айлыг дулаацуулах хэмжээний дулаан ялгаруулдаг байна.
- Вэйроны нэг радиаторыг хийхэд 10 цагийг зарцуулдаг. Түүнд нийт 10 ширхэг радиатор байдаг.
- Тоормосны систем нь 1800 градусын халууныг тэсвэрлэж чаддаг.
- 55 градусын өнцөгтэй босох хойд спойлер нь тоормосны хүчийг 70% сайжруулдаг.
- Бугатти Вэйрон 3 хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээрийг ердөө 14 боолтоор хооронд нь тогтоож холбодог
- Вэйронд өөр ямар ч машинд хэрэглэдэггүй Michelin PAX дугуйг ашигладаг бөгөөд хойд дугуй нь гэхэд 14.5 инчийн өргөнтэй байдаг. Энэ нь энгийн машинаас 2 дахин өргөн гэсэн үг юм байна. Хэрвээ дугуйг солих шаардлага гарвал Франц руу зөөвөрлөх хэрэг гарах бөгөөд энэ бүгдийг хийхэд $70.000 ам.долларын өртөгтэй.
- Бензин савыг нь 8 өдөр гагнаж боловсруулдаг.
- Бугатти Вэйроны бензин насос энгийн машиныхаас 9 дахин хурдан ажилладаг.
- 500 км туршилтад орсны дараагаар машин тус бүрийг дахин хяналтад оруулдаг төдийгүй бүтэн 2 өдрийн туршид өнгөлдөг байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn