PIT STOP -MARK WEBBER-ИЙН 4 ДУГУЙГ 1.9 СЕКУНДЭД СОЛЬСОН
Формула 1-ийн цэнэглэх зогсолт буюу Pit Stop нь хэдхэн хоромын сайтар бэлтгэгдсэн бүжиг л гэсэн үг. Шилдэг механикууд дугуйг боломжит хамгийн богино хугацаанд солихын тулд ажиллах байгаа төгс зохицол юм.
Энэ бүхэн нүд ирмэхийн зуурт л болж өнгөрдөг. Одоогийн түвшинд Формула 1-ийн түр зогсолт яг л ингэж өнгөрдөг. Тэд бол цахилгаан мэт хурдан ба механикууд тийм л хурдаар дугуйг төгс солих ёстой. Ингээд зогсолтын талаарх сонирхолтой зүйлсийн талаар сонирхоцгооё.
Формула 1-т бүхий л хором мөч чухлаар тооцогддог, хэрэв жолооч машинаа цэнэглэх шаардлагатай болмогц, багийн бүхий л гишүүн богино хугацаанд буцаж замд гарахад бэлэн болгохын тулд ажиллаж эхлэнэ. Одоогоор, түр зогсолтонд 4 дугуйг бүгдийг солихыг шаарддаг. Хамгийн хурдан хугацаанд зогсолт хийсэн гэх рекордыг Red Bull-ийн уралдааны баг 2013 улирлын эхэнд хийж бүртгүүлсэн буюу ердөө 2.05 секунд болгож байсан.
Гэвч тэд тэр улиралдаа АНУ-ийн Гранд Прикс-т Марк Веббэрийн дугуйг 1.923 секундэд сольж рекордоо шинэчилж байжээ. Үүнээс хойш энэхүү рекорд дахин эвдэгдээгүй бөгөөд, багууд хэт хурдан хийхээс илүүтэйгээр тогтмол хугацаанд солиход анхаардаг байна.
Алдагдсан хугацаа
Формула 1-ийн хувьд хэрэв ямар нэгэн эд анги солих, жолооны хүрд тааруулах, урд хойд далавчийн өнцөг зэргийг тааруулах шаардлагатай бол зогсолт урт хугацаанд үргэлжилж болдог байна.
Мөн нисгэгч хүчил төрөгч дутагдах зэрэг асуудал гарах үед түр зогсолтын хугацаа уртасдаг байна. Түр зогсолт хэр удаан байна жолоочид төдий чинээ хэцүү болж ирэх боловч долоон секунд эсвэл түүнээс ч урт байх нь нийтлэг үзэгдэл байна.
Механикийн баг
Магадгүй уралдааны нисгэгч л ганцхан анхаарлын төвд байдаг боловч, Формула 1 бол илүү багийн спорт бөгөөд зөвхөн түр зогсолтоор ингэж дүгнэж болохгүй. Ерөнхийдөө ихэнх баг 20 орчим гишүүдийн бүрэлдэхүүнтэй байдаг. Нэг дугуй солиход 3 механик шаардлагатай байдаг бөгөөд нэг нь дугуйг тайлж хийх бууг хариуцна, нэг нь дугуйг авахад нөгөөх нь дугуйг хийх үүрэгтэй байдаг. Хоёр хүн машиныг байрлуулахад оролцож мөн хоёр хүн урд хойноос өргөгчийг ажиллуулах үүрэгтэй байдаг.
Хоёр механик урд далавчийг тохируулгыг хариуцдаг ба тэд мөн хошууг солих шаардлагатай бол авч сольдог. Мөн хоёр нөөц өргөгч механик болон нэг эсвэл хоёр гэрлийн системийн оператор байдаг байна.
Машинуудыг өмнө нь хэзээ түр зогсолтонд орох ёстойг нисгэгчид зааварчилдаг зааварчлагч байдаг байсан. Зааварчлагч хаана зогсох, машныг буулгаад хэзээ явах зэргийг зааварлаж өгдөг байсан. Гэсэн хэдий ч, 2008 оноос Ferrari гэрлэн дохион систем ашиглаж эхэлснээр энэхүү мест алга болсон байна.
Гэвч Сингапурын уралдаанд баг алдаа гаргасныхаа дараагаар буцаад зааварлагчтай болсон ч эргээд гэрлэн дохион системээ ашиглаж эхэлсэн байна. 2010 болон 2011 онд бусад багууд ч мөн энэхүү системийг ашигладаг болсон байна.
Зогсолтын тэмдэглэгээ
Зогсолтын баг байрлалаа эзэлсэн байгаа тохиолдолд зогсолтын ажил ямар ч асуудалгүй богино хугацаанд явагдах боломжтой болдог. Ингэхийн тулд нисгэгч машинаа тусгай тэмдэглэгээтэй хэсэгт зогсох шаардлагатай ба хэтэрч зогсх эсвэл урд нь зогсвол энэ нь мэдээж механикууд үүнд тохируулж ажиллах болсноос хэдэн хормоор хугацаа уртасдаг. Иймд энэхүү зогсолтын зурвас нь маш чухал хэсэг юм.
Формула 1-ийн дэлхийн аварга анх эхэлж байхад түр зогсолт нь жолооч хэт ядарсан тохиолдолд л зогсдог зогсолт байв. 1970-аад он хүртэл ийм байдалтай байсан ба түүнээс хойш дугуй солих нь норм болж эхэлсэн юм.
Энэ үед маш их цаг авдаг замбараагүй хийгддэг байсан ба өнөөдрийнх шиг бэлтгэлтэй хурдан хугацаанд хийгддэггүй байв. Цэнэглэх ажиллагаа нь 1994 онд анх бий болсон ба хугацааг мөн тэр хэмжээгээр уртсагадаг байв. Гэвч 2009 оны эцсээр үүнийг хориглох болсон бөгөөд багууд буцаад зөвхөн дугуй солиход анхаардаг болсон.
Торгууль
Нисгэгч болон баг уралдаан болон түр зогсолтын үед гаргасан алдаанаасаа шалтгаалан торгууль хүлээдэг байна. 10 болон 5 секундын зогсолт хийх торгуулиар торгодог ба механикууд торгууль дуустал хүлээж ажилдаа ордог.
Гэрлэн дохионы системээс гадна, нисгэгчийн алдаанаас болж, бусад машинтай хэт ойрхон явж шүргэх, дугуйгаа солихгүй явах зэргээс шалтгаалан алдаа гаргадаг. Энэ нь ихэнхдээ цагийн торгууль, зогсолтын торгууль эсвэл төлбөр төлөх ч торгууль авдаг байна.
Тоног төхөөрөмж
Мөн гэрлэн дохион систем байдаг ба зогсолтын өмнөх хаалган дээр байрладаг. Эдгээр нь бүгд CCTV камерууд, хийн хоолой, хийн буу зэрэгтэй холбоотой байдаг.
Машины булан бүрт хоёр хоёр ширхэг дугуй тайлагч хийн компрессороор ажиллалдаг буу байдаг. Ингэснээр аль нэг нь гацсан тохиолдолд нөгөөхийг ашигладаг. Энэхүү систем нь маш нарийн бөгөөд өнгөрсөн хугацаанд шинэчлэгдэж илүү боловсронгуй болон өөрчлөгдсөөр иржээ. Механикууд нь хийн буун дээрээ хэзээ зогсох дохио өгдөг товчлууртай, эсвэл дуусмагц гараа өргөж мэдэгдэж болно.
Дахин цэнэглэх ажиллагааг хориглосноос хойш, түр зогсолтын үед бага тоног төхөөрөмж уашигладаг болсон байн. Машин доогуур амархан ордог, зөөхөд гүйдэг урд болон хойноос өргөдөг өргөгчтэй. Энэхүү өргөгч нь маш хурдан өргөх хөшүүрэгтэй ба хүч шаарддаггүй өргөгч байдаг байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn