BEST OF 2015 - WE LOVE CARS
Улиран одож буй 2015 онд Cardoctor.mn сайт 1900 гаруй мэдээ, нийтлэл, зөвлөгөө зэргийг нийтлэн хүргэсэн байна. Үүнээс гишүүдийн хамгийн ихээр уншсан We Love Cars булангийн 10 онцлох нийтлэлийг сонирхуулж байна.
1. 2016 Lexus LX 570 - ЯВДАГ ХАУС ТАНИЛЦУУЛАГДЛАА
Өнөөдөр буюу 8 сарын 13-ийн Pebble Beach Concours d’ Elegance-д шинэчлэгдсэн 570 загварыг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь 570-ийн 2 дахь бүрэн хэмжээний томоохон шинэчлэлт бөгөөд 2017 онд дараа үеийн загварыг танилцуулах юм. Гарчиг дээр дарж үндсэн нийтлэлийг сонирхоорой.
2. CROSSOVER АНГИЛЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ HARRIER
TOYOTA компани 1997 онд автомашины ертөнцөд томоохон эргэлт хийсэн нэгэн загварыг танилцууллаа. Тэр бол тав тухтай суудлын тэрэг, хүчирхэг SUV хоёрын төгс хослол болж чадсан HARRIER байсан юм. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг уншаарай.
3. VOLVO-ИЙН ЦОО ШИНЭ САНАА
Хүний хүсэл хэрэгцээ яаж өөрчлөгдөн хөгжиж, хаана, хэзээ, яаж дуусахыг хэн ч тааварлаж чадахгүй билээ.
Автомашины шилдэг үйлдвэрлэгч VOLVO компани бага насны хүүхэдтэй аав, ээжүүдийг бяцхан үрээ тухтай, аюулгүй тээвэрлэх боломжтой аюулгүйн суудлын шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр туршиж байна.
4. БАРТААТ ЗАМЫН ХААН ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Өнөөдөр буюу 8 сарын 17-ийн өдөр Японы Осака-д хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Ланд Круйзер 200 загварыг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь явц дундын 2 дахь шинэчлэлт бөгөөд аюулгүйн хэд хэдэн ситемийг нэмэлтээр санал болгож байгаагаар онцлог юм байна. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг уншаарай.
5. МОНГОЛЧУУД GOOGLE-ЭЭС TOYOTA-Г ХАМГИЙН ИХ АСУУЖ ЭЭ!
2014 оны байдлаар Тоёота компани 10.23 сая ширхэг автомашин борлуулж өөрийгөө гигант гэдгээ баталсан. Түүний дараа 10.14 сая машинаар Вольксваген болон 9.92 сая автомашинаар Женерал Моторс компаниуд удаалсан билээ. За энэ ч яахав тоон үзүүлэлт. Тэгвэл хайлтын системийн акул Google компани улс орнууд ямар авто үйлдвэрлэгчийг хамгийн их хайдаг вэ? гэсэн судалгааг гаргасан байна. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүй уншаарай.
6. Монголд хамгийн тохиромжтой TOP10
Энэхүү санал асуулгыг 10 хоногийн хугацаатай манай сайтаар явуулсан бөгөөд нийтдээ 8923 гишүүд саналаа өгсөн хамгийн бодит шалгаруулалт боллоо. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүй уншаарай.
7. ЖОЛОО БАРИХАД ТӨВӨГТЭЙ 10 ХОТ
Бид өөрсдийнхөө амьдарч байгаа хотыг дэлхийд хамгийн муу хот гэж боддог билээ, гэхдээ доорх мэдээлэлд бидний хотын тухай огт дурдаагүй байгаа нь маш сонирхол татлаа. Машин барихад тохиромжгүй топ 10 хотын жагсаалтыг CNNGо сайтаас гаргасан байна. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүй уншаарай.
8. ТЕХНОЛОГИЙН АНХДАГЧ ПРИУСЫН КАТАЛОГ
Дэлхийн хамгийн анхны хос хөдөлгүүртэй суудлын машин бол Toyota компаний үйлдвэрлэсэн Prius юм. Анхны загвар нь 1997 оны 10 сард гарсан ба хөдөлгүүр нь 16-н калапантай, цуваа 4 цилиндртэй хос нударган голтой, 1.5 литрийн багтаамжтай 1NZ-FXE хөдөлгүүрийн загвартай байжээ. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг уншаарай.
9. Монголд хамгийн тохиромжтой TOP10 ГЭР БҮЛИЙН МАШИН
Энэхүү санал асуулгыг 10 хоногийн хугацаатай манай сайтаар явуулсан бөгөөд нийтдээ 1578 гишүүд саналаа өгсөн хамгийн бодит шалгаруулалт боллоо. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг уншаарай.
10. Тоёота ПРИУСЫН ерөнхий инженерийн ЯРИА
Бид 1993 онд Prius төслийг эхлүүлэхдээ Prius-т хайбрид систем суурилуулна гэж ердөөсөө ч төлөвлөөгүй байсан юм. Бид анхнаасаа л хайбрид системийг анхааралдаа аваагүй. Гэвч бид 21-дүгээр зуунд юу хэрэг болохыг судалж үзсэн.
Үүнээс 2 зүйл хэтэрхий ойлгомжтой болж ирсэн юм: Байгаль орчноо хамгаалах хэрэгцээ ба түлш зарцуулалтыг багасгах хэрэгцээ. Бид үүнийг л сайн мэдэж авсан. Үүнийг мэдэхийн тулд заавал зөн билэгтэй байх шаардлагагүй байсан юм" Гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг уншаарай.