ХЯНАХ САМБАРЫН ДАРАА ҮЕИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Цэргийн технологийг авто үйлдвэрлэлд авч ашиглах үйл ажиллагаа үргэлжлэн явагдсаар байна. Энэ удаад жолооч хянах самбар дээрх мэдээллийг доош эсвэл хажуу тийш харах шаардлагагүй болж байгаа бөгөөд яг нүднийх нь урд гаргаж ирэх HUD (head-up display) технологийг хөгжүүлэхээр Continental компани ажиллаж байна.

Энэ технологийг нэвтрүүлснээр жолооч нүдний фокусаа тааруулах хугацаа багасах төдийгүй хэсэг зуур хэдэн метр нүдзамыг харахад нүд бүрэлздэг байдал ор үндэсгүй алга болох юм байна.

Уг технологийг 2017 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлнэ хэмээн албаны эх сурвалжаас мэдээллээ.