АМЖИЛТ ОЛООГҮЙ ГАЙХАЛТАЙ 10 ТЕХНОЛОГИ
Ихэнх хүмүүс инженерүүдийн зохион бүтээсэн шинэлэг технологиудад дуртай байдаг. Хэдийгээр тэдгээр шинэ санаанууд нь гаднаасаа гайхалтай мэт харагдавч тэр бүр олонд хүрээд байдаггүй. Ингээд олон нийтэд түгээж чадаагүй, автомашины ухаалаг боловч этгээд, хэт уран зөгнөлт гэмээр технологиудтай танилцацгаая.
1. Далавч мэт дээш өргөгдөг хаалга
Далавч шиг онгойдог хаалга одоогоос хэдэн арван жилийн өмнө бий болж, концепт загваруудад танилцуулагдаж байсан хэдий ч өнөөдөр хэдхэн өндөр зэрэглэлийн суперкаруудад ашиглагдах болсон.
Үүний нэг жишээ нь дээрх зурган дахь 1983 онд танилцуулагдсан Nissan-ын NX-21 загвар юм. Японы үйлдвэрлэгч анх энэхүү машинаа 21-р зууны автомашинууд иймэрхүү хэв загвартай байх болов уу хэмээн гаргаж байсан боловч ийм зүйл болоогүй юм.
Хэдийгээр автомашин үйлдвэрлэгч нар далавч мэт онгойдог хаалга ашиглахыг оролдсоор ирсэн ч үүний газар авахгүй байсан шалтгаан нь ийм төрлийн хаалга хэд хэдэн сул талтай байсан юм.
Тухайлбал автомашин эргэлдэж унах үеийн аюулгүй байдал болон давчуу зайд машинаас буухад төвөгтэй зэрэг асуудлуудыг үүсгэдэг байна. Tesla компанийн шинэ Model X загварын falcon буюу далавчин хаалга энэхүү асуудлуудыг шийдсэн боловч зах зээл дээр байр сууриа олох зам нь нэлээдгүй асуудалтай бөгөөд бусад автомашин үйлдвэрлэгч нар үүнийг нь хэрэгжүүлэх эсэх нь мөн эргэлзээтэй хэвээр байгаа юм.
2. Турбин хөдөлгүүр
Nissan-ын NX21 загварын хаалга нь л зөвхөн автомашины ирээдүйг буруугаар харуулсан зүйл биш юм. Энэхүү машин мөн 99 bhp хийн турбин хөдөлгүүртэй байсан юм. Давуу тал нь мэдээж ойлгомжтой турбин хөдөлгүүр керосинаар буюу шингэн тос алкоголиар ажилладаг бөгөөд цөөн эд ангиудаас бүрддэг, тухайн цаг үеийнхээ хамгийн бага чичирхийлдэг хөдөлгүүр байсан юм.
Хэдий тийм ч энэ нь мөн олны анхаарлыг татаж чадаагүй юм. Chrysler анхлан автомашины турбин хөдөлгүүрийн технологийг 50, 60-аад оны үед судалж байсан бөгөөд засгийн газраас үйлдвэрлэгчийг аврахаар мөнгө өгөх хүртэл судалгаа&хөгжүүлэлт явагдаж байсан байна.
Энэхүү хөдөлгүүрт гол шийдэхийг оролдож байсан асуудал нь шатахуун зарцуулалтыг бууруулах байсан юм. Үүнээс гадна үйлдвэрлэхэд өндөр зардалтай байсан, холимогийн (throttle) хаалтын хариу үйлдэл хэт удаан байсан зэрэг асуудлууд гарч байсан байна.
Иймээс Chrysler эдгээр асуудлуудыг шийдэх ажлаа зогсоосон бөгөөд бусад үйлдвэрлэгч нар ч турбин хөдөлгүүрийг чухлаар авч үзээгүй юм. Ингээд энэхүү технологи ирээдүйн уран зөгнөл хэвээр үлдсэн юм.
Дээрх хуучны бичлэгт үзүүлснээр Bose-ийн гайхалтай suspension технологи нь автомашиныг ямар ч гадаргуу дээр явж байсан гэсэн кузовыг ижил түвшинд, доргиохгүй байлгах технологи юм.
Гэвч та энэхүү технологи яагаад түгээмэл болж чадаагүй талаар гайхаж байгаа бол Bose-ынхан энэхүү технологи нь маш нарийн төвөгтэй бөгөөд энгийн зах зээлд ашиглахад дэндүү үнэтэй байсан талаараа мэдээлсэн байдаг.
4. Авсаархан бөгөөд цахилгаанаар ажилладаг хот доторх тээврийн хэрэгсэл
Энэхүү зурган дээрх зүйл бол 1985 оны үеийн Sinclair C5 хэмээх тээврийн хэрэгсэл юм. Бүтээлийн гол санаа нь авсаархан, цахилгаанаар ажиллах байсан бөгөөд хэрэгжсэн бол орчин цагт автомашиныг орлож чадах байв. Гэвч энэхүү бүтээл мөн л олны хүртээл болж чадаагүй.
C5-н гол асуудал нь бараг л унадаг дугуй шиг үүрэгтэй боловч 570 орчим ам.доллар буюу (одоогийн ханшаар 1200 ам.доллар)-ийн үнэтэй байсан мэдээж хэрэг харьцангуй өндөр үнэ юм. Аюулгүй байдлын хувьд энэхүү тээврийн хэрэгсэл бараг л унадаг дугуй шиг аюултай ба цаг агаарын нөхцөлөөс хамгаалах ямар ч зүйлс байгаагүй байна. Үүнээс гадна бүрэн цэнэгээрээ тийм ч хол зайг туулах боломжгүй байжээ.
Ийм төрлийн тээврийн хэрэгслүүд дундаас Renault Twizy загвар туулах зайны асуудлаас бусдыг нь бараг бүрэн шийдсэн бүтээл болсон. Хэдийгээр Twizy боломжийн бөгөөд хөгжилтэй машин боловч бараг нэг ширхэг нь 10 мянга орчим ам.долларын үнэтэй ийм машин сонгох хүмүүс хэр олон байх бол. Үүний оронд боломжийн суудлын тэрэг авч унах нь аюулгүй сонголт болж чадна.
Харин ийм төрлийн бүтээлийг дараагийн удаад олон нийтэд хүрэхийн тулд харьцангуй хямд үнийг амлах хэрэгтэй.
5. Тийрэлтэд (Rocket) тоормос
Пуужин, тийрэлтэд хөдөлгүүрийн инженерүүдийн хувьд энэхүү зүйл яагаад амжилт олоогүй нь ойлгомжтой байж болох боловч 1946 онд тухайн үедээ нэр хүндтэй байсан “Орчин үеийн механик” сэтгүүлд энэхүү ойлголтын талаар нэлээдгүй мэдээллийг нийтэлсэн байдаг.
Зурган дээр үзүүлсний дагуу автомашин дээрх жижиг тийрэлтэд хөдөлгүүр нь автомашиныг доош түлхсэнээр машиныг богино хугацаанд зогсоох боломжтой юм. Гол санаа нь онцгой аюултай нөхцөлд ашиглах зорилготой зүйл аж. Туршилт хийхэд энэхүү арга нь маш хүчтэй зогсоох хүчтэйг илрүүлсэн байдаг.
Сул тал нь юу гэхээр, гал гарсан тохиолдолд пуужингийн хөдөлгөгч нь болох пропеллант шатах аюултай байсан бөгөөд тийрэлтэд хөдөлгүүр ажиллах үед ойр орчимд байгаа хүмүүст аюултай байхаар байв. Энэхүү технологийн хажууд дискэн тоормосны систем мэдээж хэрэг эрсдэл харьцангуй багатай нь ойлгомжтой.
6. Уурын хөдөлгүүр
Уурын хөдөлгүүр гэхээр хүмүүсийн бодолд хамгийн түрүүнд галт тэрэг шууд санаанд нь ордог. Гэвч автомашины хөгжлийн эхэн үед уур болон нүүрсэн шатахуунаар ажилладаг хөдөлгүүр бүхий автомашинууд бараг энгийн зүйл байжээ.
Уурын хөдөлгүүртэй автомашины үндэс нь 1670-аад оны үеийн Хятадаас гаралтай бөгөөд Эцэг Фердинанд Вербиест анх ууран хөдөлгүүртэй тоглоомон автомашиныг эзэмшиж байсан гэдэг. Түүнээс бараг 100 жилийн дараа Николас Кугнот хэмээх эрхэм 3 дугуйтай дотоод ууран хөдөлгүүртэй, хүн тээвэрлэх боломжтой тээврийн хэрэгслийг бүтээж байв.
Ууран хөдөлгүүрийн гол асуудал нь овор хэмжээ ихтэй, хүнд бөгөөд удаан байсан. Ууран хөдөлгүүртэй машины хамгийн сүүлд үзүүлсэн амжилт гэвэл 1906 онд Фред Марриот нэртэй залуу Stanley Steamer хэмээх машинаар 200 орчим км/цаг хүртэл хурдалж тухайн үедээ хуурай зам дээрх хамгийн өндөр хурдны рекордыг тогтоожээ. Гэсэн хэдий ч жижиг бөгөөд ажиллуулахад хялбар дотоод шаталтад хөдөлгүүр бий болсноор ууран хөдөлгүүрт автомашин олон нийтэд хүрэх боломжгүй болсон юм.
7. Нисдэг машин
Шинжлэх ухааны бодит болгохыг хичээж байгаа зүйлсийн нэг бол нисдэг автомашин бүтээх. Хүмүүс өөрийн автомашинаараа тэнгэрт чөлөөтэй аялдаг болох санааг хэдэн арван жилийн турш хүссээр ирсэн. 1960-аад онд Jetsons, 1970-аад онд Оддын дайн гэх мэт нисдэг автомашины тухай маш олон хүүхэлдэйн кино, уран сайхныг кинонд уран зөгнөл болгон харуулсаар ирсэн бөгөөд бидний ирээдүйн талаарх ойлголтын төвд энэхүү санаа өдийг хүртэл явсаар иржээ.
Нисдэг машины талаарх хамгийн анхны оролдлогыг 1926 онд алдарт Генри Форд хийж жижиг, авсаархан нэг хүний суудалтай нисдэг хүлэг бүтээж байсан боловч тэрээр энэхүү санаагаа хэдэн жилийн дарааг тухайн үед туршилтын үед жолооч нь амиа алдсаны улмаас орхисон байна.
Тэрээр 1940 онд хэлэхдээ “Миний энэ үгийг санаж яваарай. Автомашин болон онгоцны хослол тун удахгүй бий болох болно. Та нар магадгүй шоолж байж магад гэхдээ энэ ирээдүйд бий болох болно.” гэжээ. Техникийн хувьд энэ боломжтой боловч бид одоог болтол хүлээсээр л байна.
Үүнд хамгийн ойр очсон зүйл нь одоогоор AeroMobil 3.0 хэмээх зам дээр автомашин шиг жолоодож болдог хэрнээ далавчаа дэлгээд нисэх боломжтой машин юм. Гэвч энэхүү бүтээл энгийн зам дээр шууд явахад хараахан болоогүй л байна.
НАСА-гийн нисдэг машины төсөл хөтөлбөр зэрэг ийм төрлийн тээврийн хэрэгсэл зохион бүтээх ажиллагаа эрчимтэй явагдсаар байна. Гэвч хувийн нисдэг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд хууль эрхзүйн хувьд маш олон зүйлийг мөн шийдэх шаардлагатай. Мөн энэхүү машиныг жолооны үнэмлэхтэй хэн бүхэн жолоодоход хялбар байх ёстой гэх мэт олон асуудлууд байгаа юм.
8. Tucker хамгаалалтын шил
Tucker 48 хэмээх автомашинд нэгэн өвөрмөц хамгаалалтын онцлог байсан - энэ нь салдаг шил юм. Ямар нэг ослын үед зорчигч машины шилийг мөргөх үед шилний хагархай зүсэх гэх мэт гэмтэл учруулж болзошгүй тул Tucker машин хагардаггүй бөгөөд шууд сугарч салдаг шилийг машиндаа суурилуулж өгч байжээ. Энэ технологи илүү ач холбогдолтой сонсогдож байгаа ч мөн л олон нийтэд хүрээгүй юм.
Mazda RX спорт хүлгүүдэд ихэнхдээ байдаг Rotary хөдөлгүүрт ихэнх авто спорт сонирхогч нар дуртай байдаг. Гэвч агаарын бохирдлын шинэ журмын дагуу Японы автомашин үйлдвэрлэгч Мазда компани энэхүү хөдөлгүүрээс татгалзах шаардлагатай болсон бөгөөд өөр бусад автомашин үйлдвэрлэгч нар ч энэхүү хөдөлгүүрийн араас хөөцөлдөхөө больсон байна. Ингэснээр rotary хөдөлгүүр масс зах зээлд гарахаасаа өмнө үгүй болсон юм.
Гэвч Mazda өөрийн өөрийн rotary хөдөлгүүрээ шууд тавиад явуулчхыг хүссэнгүй. Өнгөрсөн жилийн 10 сард танилцуулсан цоо шинэ RX-Vision концепт загвараа ротари хөдөлгүүртэйгээр танилцуулсан юм. Ирээдүйд яах бол?
10. Угсардаг кузов
1982 онд Italdesign компани Capsula хэмээх концепт машиныг танилцуулсан юм. Энэхүү автомашин явах эд анги, дөрвөн дугуй, хөдөлгүүр, банк гэх мэт автомашины бүх зүйл нь энгийн автомашин шиг боловч хамгийн сонирхолтой зүйл нь түүн дээрх кузов нь хялбархан сольж өөрчилж болдог капсулан кабин байсан юм.
Гол санаа нь нэг явах эд анги дээр суурилсан өөр өөр загвартай болж болох машин юм. Жишээ нь амралтын өдрөөрөө хурдалж давхих бол намхан дээвэртэй спорт загвартай болгоод хялбархан өөрчилж болно гэсэн үг аж. Хөгжилтэй байгаа биз?
Эцэст нь ТАНЫ БОДСОН БҮХ ЗҮЙЛСИЙГ ТЭД АЛЬ ХЭДИЙНЭЭ ТУРШААД ҮЗЧИХСЭН гэсэн бодолтой үлдлээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn