ФЕРРАРИ-ИЙН HY-KERS СИСТЕМТЭЙ ХӨДӨЛГҮҮРИЙН ТУХАЙ...

2 жилийн өмнө Феррари компани шинэ V12 хөдөлгүүрийн хайбрид системийн зохиогчийн эрхийг өмчилсөн билээ. Тус системтэй хөдөлгүүрийг 2012 оны Бээжин Мотор Шоуны үеэр танилцуулж байсан юм. Энэхүү хөдөлгүүрийг тухайн жилийн сүүлээр гарах Феррари Энзо загварын залгамжлагчид зориулан хөгжүүлсэн бөгөөд Феррари компанийн үзэж байгаагаар шинэ хайбрид системтэй хөдөлгүүр нь компанийн өндөр хүчин чадал, үр ашигтай байх компанийн сор болсон ирээдүйн хөдөлгүүр болно хэмээн үзэж байна.

HY-KERS систем нь өөртөө 2 ширхэг баттерэйнд залгагдсан цахилгаан мотортой байх бөгөөд нэгдүгээр цахилгаан мотор нь хурдны хайрцагт байрлаж хойд дугуйнд хүчийг дамжуулах бол хоёрдугаар цахилгаан мотор нь руль, тормоз, эйр-кондишн болон зарим жижиг зүйлсийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажээ.

Ферраригийн хөгжүүлж байгаа 7 шатлалт хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцагт тэрхүү цахилгаан моторыг хамтатган суурилуулах ба энэхүү цахилгаан мотор нь 2 үндсэн голын нэгтэй нь холбогдож, хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцгийн нэг рүү нь хүчийг дамжуулах юм байна. энэхүү хүчийг дамжуулах процесс агшин зуур болох юм.

Тормоз гишгэх үед цахилгаан мотор генераторын үүрэг гүйцэтгэж, халалт болон кинетик энергийг хувиргаж баттерэйг цэнэглэх ажээ. Улмаар Формула 1-ийн технологийг шууд авч ашигласан тусдаа ажиллагаатай ECU-гээр хайбрид энергийн хадгалалт болон хүргэлтийг зохицуулах төдийгүй зөвхөн цахилгаан моторыг зохицуулаад зогсохгүй туслах цахилгаан моторт хуваарилах хүчийг зохицуулах ажээ.

Мэдээжийн хэрэг нэмэлт төхөөрөмж залгаж байгаа тул жин нэмэгдэх байх гэж та бодож байна уу? Тэгвэл Феррари олон тооны жижигхэн, хөнгөн материалыг хэрэглэсэн бөгөөд улмаар нэг морины хүчид ноогдох их биеийн жингийн 1.34 кг болсон гэсэн байна.

Үр дүн нь маш гайхалтай болж 2012 оны HY-KERS систем СО2 ялгаруулалтыг ижил төрлийн чадалтай хөдөлгүүрээс 40% бууруулсан төдийгүй хамгийн сүүлийн үеийн энэхүү системтэй Ферраригийн суперкар 920 мориноос илүү чадлыг гаргах чадвартай болсон гэлээ.

Бидний энэхүү ярьж байгаа зүйлс бол мэдээж хамгийн сүүлийн үеийн Феррари суперкард байх зүйлс бөгөөд шинэ HY-KERS системээс гадна Ферраригийн Формула 1-ийн оролцоо их байсан байна. Шинэ гайхалтай загварыг бүтээхийн тулд Scuderia Ferrari-ийн шилдэг программыг авч ашигласнаар трэйкшн контрол, тормозны хуваарилалтын систем, эргүүлэх хүч хуваарилалт зэрэг сайжирсан төдийгүй мөн салхи зүсэх динамик сайжруулалтыг хийснээр жолоодлого сайжирсан ажээ.

Анх Энзо Феррари загварыг компанийн үндэслэгчийн нэрээр 2002 онд Формала 1-ийн технологийг ашиглан карбон файбер бүтэцтэйгээр хийсэн бөгөөд Ф1 загварыг электрогидравлик хурдны хайрцаг, мөн карбон файбер каремакийн хольцоос гарсан тормозны диск зэрэгтэй байсан байна. Улмаар Ф1-д зөвшөөрөгдөөгүй идэвхтэй аеродинамик болон трэйкшн контролыг системийг ашиглаж охин компани болох Мазератигийн Quattroporte загварын V8 хөдөлгүүр дээр суурилсан шинэ үеийн V12 хөдөлгүүрийг ашигласан байна.