ГҮЗЭЭ ДИСК ГЭЖ ЮУ ВЭ? №259

Монголчууд хэлбэр хэмжээгээр нь түүнийг гүзээ диск гэж нэрийддэг. Техникийн хэллэгэндээ гидро трансформатор & torque converter гэх бөгөөд хөдөлгүүрээс ирсэн хүчийг машины ачаалал, хурднаас хамааруулан гидрийн даралтыг өөрчилдөг автомат кропны бүрдэл хэсэг юм.

Хөндлөл зүсэлт: Авцуулах холбоо нь дунд байрладаг.
Хөндлөл зүсэлт: Авцуулах холбоо нь дунд байрладаг.
Гэмтлийн шинж тэмдэг
  1. Хянах самбар дээр Check Engine шар гэрэл асах
  2. Хөдөлгүүр хүчгүй болох
  3. Хурд өөрчлөгдөх үед хэвийн бус дуу гарах
  4. Чичрэх
  5. Кропны шингэн алдагдах
  6. Машин асаахад хэвийн бус дуу гарах
Гэмтлийг засварлах
  • Орчин цагийн ихэнх машинууд шатахуун хэмнэлтийг сайжруулах үүднээс электрон удирдлагатай авцуулах холбоог гүзээ дискэн дотор хийх болсон. Явах үед энэ нь түгжигдэж байх ёстой бөгөөд хэрвээ суларсан бол яаралтай засварлах хэрэгтэй
  • Хэрвээ дээрх авцуулагч нь түгжигдэхгүй бол хөдөлгүүр хүчгүй болдог
  • Хэрвээ та кропны тосоо гараар сольж байгаа бол хуучин тос нь гүзээ диск дотор үлддэг. Үүнийг кропны тос сольдог машинаар бүрэн эргэлдүүлж бүх тосыг юүлэх боломжтой. Үр дүнд нь кроп, гүзээ диск, хөргөх систем бүрэн шинэ тосоор сэлбэгдэнэ.
  • Кропонд их засвар хийх эсвэл бүрэн сольсон бол гүзээ дискийг хамтад нь солих шаардлагатай.
Авцуулах холбоо болон гүзээ дискний бүтэц
Авцуулах холбоо болон гүзээ дискний бүтэц
Гүзээ дискний хийц
Гүзээ дискний хийц