LAND ROVER RANGE ROVER

1970 онд тухайн үеийн British Leyland Motor Corporation-ны ганц брэнд байсан Land rover-оос тусад нь олон төрлийн зориулалтаар ашиглаж болох байнгын 4 дугуйгаар хөтлөх автомашин бүтээхээр Range rover-ийг бүтээжээ

Тус компанийн инженер Чарьлес Спенсер Кингийн удирдлагын дор Land Rover-оос илүү тансаг суудлын автомашины шинжийг бүрдүүлсэн боловч бартаат замд туулах чадвар сайтай машин бүтээхээр ажилласан нь шинэ санаа байлаа.

Өөрөөр хэлбэл luxury car, estate car, performance car, cross country car гэсэн 4 төрлийн автомашины шинжийг нэг машинд цогцлоон бүрдүүлэхээр ажиллажээ. Эхлээд 2 хаалгатай загвар гарсан боловч удалгүй 4 хаалгатай загвар гарчээ. Ингээд орчин үед энэ бүх загварыг Range Rover Classic гэж нэрлэх болсон байна.

Ерөнхийдөө бөх бат машин болсон боловч хойд хийн өргөгч тэнхлэгтэй загварын хойд тэнхлэгийн байдал тиймч сайн байсангүй, 1 ба 2-р үе ялгаагүй хийн кузов өргөгчид нь байнга асуудал гардаг байсан учраас энгийн төмөр пүршээр солих хэрэглэгчид олон байлаа.

1970 оны анхны Range Rover

1970-2010 оны Range Rover

Бүхээг

2мм-ийн зузаантай төмрөөр хийсэн 2 талын хацрыг 5 ширхэг хөндлөвчөөр холбосон бөх бат рам дээр резин втулкээр бүхээгийг бэхэлсэн байх бөгөөд, хаалга, крыло, дээврийн хэсгийг хөнгөн цагаанаар хийж хөнгөрүүлсэн байна.  Мөн урд хэсгийн саад давах өнцгийг 45˚, хоёр дугуйн хоорондын гүдгэр давах өнцөг 150˚, хойд хэсгийн саад давах өнцгийг 33˚, тэнхлэг хоорондын зайг 100 инч буюу 2540 мм, нийт урт 4470 мм, өргөн нь 1778мм, жин нь 1770 кг байхаар хийсэн нь жийп төрлийн машины хувьд харьцангуй компакт, хөнгөн болсон байна.

Хөдөлгүүр

GM компаниас үйлдвэрлэх лицензийг нь авсан Rover 3500 загварт ашиглаж байсан хөнгөн цагааны хайлшаар хийсэн V8 OHV 3528 см3 эзэлхүүнтэй хөдөлгүүрийг тавьжээ. Тухай үедээ энэ хөдөлгүүр нь 155 км/ц хурдлах чадвартай карбюратортой байжээ. Шинэчлэлтээр хөдөлгүүрийн багтаамж томорч 3.9 литр, 4.2 литр болон компьютерын зохицуулалттай түлш цацах системтэй болсон.

Мөн Land Rover Defender II-д тавьж байсан 4 цилиндртэй гангаар хийсэн хөдөлгүүрээс ч хөнгөн V8 хөдөлгүүр хийж өгсөн нь хойд урд тэнхлэг дээрх жинг 50:50 болж, засмал болон бартаат замд явах чадварыг дээшлүүлжээ. Уг хөдөлгүүр нь хөнгөн богино байсан нь бүхээгийн доторх зайг нэмэгдүүлсэн ч, загварын хувьд хуучных учир хүчний алдагдал ихтэй, түлш зарцуулалт ихтэй байв. Хожим нь компьютерийн зохицуулалтай форсунктай болгосон ч төдийлөн хэмнэлт гараагүй юм.

1998 оноос Италийн дизель хөдөлгүүрээр алдартай VM Motori компанийн цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн шууд цацалттай турбо дизель хөдөлгүүр тавьжээ. Удалгүй 1989 онд  эзлэхүүнийг нь 2.5 литр болгон ихэсгэсэн байна. Энэ хөдөлгүүр нь бензин хөдөлгүүрийг бодвол даруй 2 дахин бага түлш зарцуулдгаараа олны таашаал хүртсэн байна. 1992 онд өөрсдийн бүтээсэн анхны дизель хөдөлгүүрийг 200TDi загвартаа тавьсан байна.

Тэнхлэг

Засмал болон шороон замаар явах зориулалттай гэдгээрээ хойд урд тэнхлэг нь хоёулаа хамаарах чулакан хийцтэй байсан. Урт зөөлөн суналт сайтай пүршний ачаар тэнхлэг нь сунах ба агших чадвар сайтай бартаат замд донсолгоо багатай тухтай болсон байна. Урд тэнхлэг нь Панарын тяг болон хос дагуу татуургын ачаар маш зөөлөн дээш доош хөдөлгөөн сайтай, тухайн үедээ 4х4 загварын машинууд дотор шинэлэг зүйл байжээ.

Мөн хойд тэнхлэг нь хүнд ачаа ачих үед доош суухгүй өндрөө хадгалж байхаар А хэлбэрийн, BOGE амартизатортой механик өргөгч хийснээр бартаатай замд тэнхлэгийн дээш доош ажиллагааг хүнд ачаатай үед ч хэвийн ажиллахаар болсон байна. Гэвч энэ нь эвдрэхдээ амархан гэх зэрэг дутагдалтай байснаас Discovery загвараас бусад автомашинд тавихаа больсон байна.

Дугуй нь 205R16 хэмжээтэй бөгөөд хамгийн бага эргэлтийн радиус 5.64м. 1990 оноос хойд америкийн зах зээлд гаргахдаа тэнцүүлэгч хийж өгсөн байна. 1992 онд дэлхийд анх удаа 4 дугуйндаа хийн өргөгчтэй загварыг гаргажээ. Энэ тэнхлэг нь аюулгүй байдлын үүднээс хурдтай явах үед их биеийг доошлуулах, муу замд дээшлүүлэх, ачааны хэмжээнээс хамаарч их биеийн өндрийг нэг түвшинд барих зэрэг олон ажиллагаатай болжээ.

4WD систем

Full time 4WD буюу байнгын 4 дугуйгаар хөтлөх систем нь тухайн компанийн хувьд бартаат зам туулах жийпэнд хийсэн анхны систем юм.

  • Эхэн үедээ 1988 он хүртэл төвийн дифференциалыг гараар цоожилдог байсан бөгөөд дараа нь нимгэн фердо дискээр автоматаар цоожилдог болсон. Энэ нь ABS тоормозны системийн ажиллагааг зогсоохгүй байх боломжийг олгосон.
  • Хүндрүүлэгчийн хувьд хөдөлгүүрээс гарах эргэлтийг 2.7 дахин бууруулж, чадлыг мөн хэмжээгээр ихэсгэх боломжтой болгосон.
  • Төв дифференциалыг LOW ба HIGH гэсэн горимын аль дээрч цоожлох болон суллах боломжтой болгосон.

Тоормос

Анх гарах үедээ  дугуйн тоормосны цилиндрт аюулгүй байдлын үүднээс 2 хоолой хийсэн байх бөгөөд 4 дугуйдаа дискэн тоормостой ба диск нь салхин хөргөлттэй, хос 2 поршентой, хойд тал нь 2 поршентой. Гар тоормосны хувьд дугуйндаа биш бөгөөд туслах хурдны хайрцгийн гарах гол дээр байрлуулсан байна. Уламжлалт трооссон бүтэцтэй биш бөгөөд бөх бат гол төмрөөр дамжуулдаг тул найдвартай болсон.

2-р үе (1995-2002 он)

4 хаалгатай бүтэн рамтай, бүх загварууд нь ижил хэмжээтэй, урд хойд тэнхлэг нь хамаарах буюу чулакан бүтэцтэй. Бензин хөдөлгүүр нь урьд загвараас авсан хөнгөн цагаан блоктой V8 OHV хөдөлгүүртэй 4 болон 4.6 литрийн багтаамжтай 2 янз байдаг. Дизель хөдөлгүүр нь 2.5 литрийн турбо дизель BMW компанийн  M51 кодтой хөдөлгүүр юм.

 Range Rover 1995 оноос
Range Rover 1995 оноос
3 үе (2002 он-2012 он)

2002 оны 4 сард худалдаанд гарсан. Эхэн үедээ BMW-ийн мэдэлд байхад шинэ загвар гарсан боловч FORD худалдаж авснаар түүх үргэлжилжээ. Гадна дизайн болон дотор салонд ихээхэн өөрчлөлт орсон. Навигацийн системийг бүх загварт хийхээр төлөвлөж гаргасан. 2-р үеийг бодвол илүү анхны үеийг санагдуулам болсон байна. 4 хаалгатай вагон гэсэн бүхээгний хийцтэй.

2006 оноос форд компанийн мэдлийн ягуарын 4.4 литрийн V8, 4.2 литрийн турботой V8. 2010 оноос 5 литрийн хөдөлгүүртэй болгосон байна.

2002 оны Range Rover болон түүний "загалмайлсан эцэг" гэгддэг Dr Reitzle-н хамт

4-р үе (2013 он-)

Ланд Ровер компани 2013 оны шинэ Ренж Ровер загварыг танилцууллаа. Уг загвар нь компанийн урдаа барьдаг SUV-ийн 4 дэх үе болон гарч ирж байгаа бөгөөд өмнөх үеэс хойш 10 жилийн дараа хийгдсэн шинэчлэлт нь болж байна.

Хамгийн сүүлийн үеийн Ренж Ровер нь уламжлалт SUV-ийн хэв шинжийг агуулсан ч гэсэн Их Британийн авто үйлдвэрлэгч түүний дизайныг бусдаас ялгаруулахын тулд илүү гөлийлгөсөн нь харагдаж байна. Үүнийг уламжлалт дөрвөлжилсөн хэлбэртэй хослуулснаар цоо шинэ дизайнтай Ренж Ровер төрөн гарчээ. Улмаар Эвок загвараас авсан урд нүүрийн хэлбэртэй болж уламжлалт Ренж Ровер-ийн стилийг үгүй хийж чаджээ.

Хамгийн том өөрчлөлт бол ганц гоо сайхан ч биш бөгөөд шинэ Ренж Роверт монокок бүтэц болон цоо шинэ хөнгөн цагаан явах эд ангийг ашигласнаар 2002-2012 онуудад үйлдвэрлэгдэж байсан өмнөх үеэс даруй 39% хөнгөн болж чадсан буюу 405 кг-аар хөнгөн жинтэй (хувилбараасаа шалтгаалаад) болсон юм байна.

2013 оны Ренж Роверт 5.0 литрийн V8 хөдөлгүүрийг ашигласан бөгөөд 2012 оны загвараас 315 кг хөнгөн буюу нийт 2340 кг жинтэй болжээ. Уг V8 хөдөлгүүрээс 375 морины хүч гарах агаад түүнийг 8 шатлалт ZF хурдны хайрцагтай хослуулсан байна.
Улмаар түүний жолоодлого болон тав тух сайжирсан ба үүнд сайжруулсан хийн уутат агаарын амортизатор мөн Terrain Response off-road system зэрэг зүйлс чухал нөлөөлөх болжээ.

Салоны хувьд 4.7 инч хөлийн зай нэмэгдсэн бөгөөд сонголтоор хойд суудлын төвд орших консолыг авах боломжтой болсон гэнэ. Evoque загварт ашигласан Meridian дууны системийг авч ашигласан ба төв хэсэгт нь 12.3 инчийн TFT LCD дэлгэцийг байршуулж өгчээ.

2013 Ренж Ровер загварыг албан ёсоор удахгүй болох Парис Мотор Шоунд танилцуулж энэ жилийн сүүлээр эсвэл ирэх жилийн эхээр зах зээлд гаргах бололтой. Хэрвээ та 2012 оны загварыг худалдан авах гэж байгаа бол түр азнаад шинэ үеийн шинэ загварыг нь худалдан аваарай.