TOYOTA CARINA

1970 оны 12 сард Toyota Селикатай нэгэн зэрэг худалдаанд гарсан бөгөөд үндсэн суурийн хувьд Селикатай адилхан боловч тэнхлэг нь өөр. Анх 1.4 л, 1.6 литрийн 2 төрлийн хөдөлгүүртэй 2 болон 4 хаалгатай седан байсан. 1.6литрийн багтаамжтай загвар нь механик 5 шаттай хурдны хайрцагтай байсан байна. 1972 онд седанаас 44mm-ээр намхан, рамгүй шилтэй загвар гарсан юм.

Ингээд 1977 онд шинэчлэгдэн 1.6л, 1.8л, 2.0 литрийн багтаамжтай загварууд гарсан ба илүү том өргөн болсон байна. 1981 онд дахин шинэчлэл явагдаж, 4 хаалгатай седан 2 хаалгатай седан, 2 хаалгатай рамгүй загвар бүюу Hardtop, мөн 3 хаалгатай купе загварууд нь 1.5л, 1.8 литрийн хөдөлгүүртэй  гарсан. Хойд тэнхлэгийг анх удаа тэгш хэмт гартай, пүрштэй тэнхлэг болгосон. 1982 онд 4 хаалгатай анхны вагон хувилбар худалдаанд гарсан ба 1.8 литрийн хөдөлгүүртэй байсан.

1982 оны 9 сард 1.8 литрийн хөдөлгүүрийг нь турботой болгосон байна. 4 цилиндртэй  дан нударган голтой /SOHC/ 3T-EU загварын хөдөлгүүрийг хос нударган голтой болгон шинэчилсэн.  Ингээд 1983 онд урд нүүрийг шинэчилж, хаалганд нь шинэ загварын толь суулган, шинээр 1.6 литрийн хос нударган голтой /DOHC/ хөдөлгүүр тавьсан.

1-р үе 1970-77он

2-р үе 1977-81 он

3-р үе 1981-84 он

4-р үе 1984-88 он

Carina T21 (1996-2001 он)

1996 оны 8 сард өмнөх загварыг шинэчлэн гаргасан юм. Энэ загвар нь Toyota-гийн аюулгүйн системээр хангагдсан  ба хөдөлгүүрүүд нь 1.8 литрийн 7A-FE, 1.5 литрийн  5A-FE,  2 литрийн багтаамжтай дизель турбо 2C-TE гэсэн загварууд байсан бөгөөд хуучин 1.6 литрийн 4A-FE загвар үйлдвэрлэгдэхээ больсон байна.

Sprinter-тэй адилхан механик 5 араатай болжээ. 1998 оны 8 сард  их гэрэл болон хойд гэрлийн загвар өөрчлөгдсөн ба дизель хөдөлгүүр нь 2 литрээс 2.2 литр болж нэмэгдсэн. Carina гэдэг үгийг товчлон GT гэсэн эмблемээр илэрхийлдэг болжээ.  Механик 6 араатай болсон ба урд хойд тоормосны диск томорч үүнийг дагаад дугуйны хэмжээ мөн адил томорч 15 инч болсон. Мөн хойд суудлууд нь толгойны тулгууртай болжээ. 2001 онд Si my road гарсан ба зарим эд анги нь никел болжээ. Үүнд гадна дотор бариул, зогсоолын тоормос гэх мэт өөрчлөгдөж тус оныхоо 12 сард Allion загвар гарснаар Carina-гийн үйлдвэрлэл бүрэн зогсжээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.