CELICA
1970 оны 10 сард анхны загвар нь худалдаанд гарсан ба нэр нь тэнгэрийн, бурхны гэсэн утгатай испани үгнээс гаралтай. 1971 оны 11 сард 1.4 литрийн багтаамжтай 5 араатай загвар гарсан ба 1972 оны 8 сард илүү томорч хамаарах тэнхлэг бүхий 1600 GTV загвар үйлдвэрлэгдсэн.
- 1977 оны 8 сард гарсан шинэ загвар нь 1.6 литрийн багтаамжтай ОHV хөдөлгүүр /калапан нь дээрээ, нударган гол нь доор байрладаг хөдөлгүүр/, болон хос нударган голтой 1.6л, 1.8л, 2.0 л багтаамжтай гэсэн төрлүүдтэй байсан. 1980 оны 8 сард цуваа 6 цилиндртэй 2.8л багтаамжтай, 5ME V хэлбэрийн хөдөлгүүртэй болон шинэчлэгдсэн.
- Харин 1985 оны 8 сард хойд дугуйгаараа хөтөлдөг байсныг урд дугуйгаараа хөтөлдөг болгосон бол 1986 оноос 4 дугуйгаараа хөтөлдөг 2000 GT-Four загвар нэмэгдэж гарсан.
Зургаа дахь загвар нь их бие нь 1750 мм, тэнхлэг хоорондын зай нь илүү өргөн болж 2 л багтаамжтай 2 төрлийн хөдөлгүүртэй болсон. 3S-GTE турбо хөдөлгүүртэй загвар нь 4 дугуйгаараа хөтөлдөг, механик 5 араатай хурдны хайрцагтай байсан.
- 1995 онд урд бампер, хойд гэрэл, нүүр зэргийн загвар шинэчлэгдэн сайжирсан ба жолоочийн суудал аюулгүйн дэртэй болсон. Ингээд хүчин чадал нь 180 морины хүчтэй байсныг 200 морины хүчин чадалтай болгон нэмэгдүүлсэн.
- 1999 онд 2.0 литрийн багтаамжтай турбо хөдөлгүүрийг халж 145/195 морины хүчин чадалтай 1.8л хөдөлгүүртэй болсон. Нийт 7 загвар гарсан.
1-р үе 1970-77 он (купе)
1-р үе 1970-77 он (лифтбак)
2-р үе 1977-81 он (купе)
3-р үе 1981-85 он (купе)
4-р үе 1985-89 он (GT-FOUR)
5-р үе 1989-93 он
5-р үе 1970-77 он (кабриолет)
6-р үе T200 (1993-1999 он)
- 1993 оны 10 сард худалдаанд гарсан ба өмнөх загваруудаа бодвол илүү спортлог чамин болж ирсэн. Өмнөх загвараасаа 20 кг-аар хөнгөн болсон ба хос нударган голтой 3S-FE /140 морины хүчин чадалтай/ хөдөлгүүр бүхий SS1 загвар болон спорт twincam 3S-GE /механик хурдны хайрцагтай нь 180 морины хүчин чадалтай, автомат хурдны хайрцаг нь 170 морины хүчин чадалтай/ хөдөлгүүртэй SS2 загварууд гарчээ. SS2 загвар нь Celica-гийн хамгийн анхны strut тэнхлэгтэй загвар болсон.
- 1994 оны 2 сард World Rally Championship /бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ -д зориулан бүтээсэн хурдны GT-FOUR /ST205/ загвар худалдаанд гарсан ба хос нударган голтой турбо хөдөлгүүр бүхий 3S-GTE загвар нь хөдөлгүүрийн дээд ангийн гавaлд метал жийрэг тавьсан ба усан хөргөлттэй интеркүүлер тавьснаар 255 морины хүчин чадалтай болсон төдийгүй 4 дугуйгаараа хөтөлдөг бөгөөд тоормосны аппарат нь хөнгөн цагаан болон шинэчлэгдсэн. Япондоо зөвхөн 2100 ширхэг л худалдаалагдсан.
- 1994 оны 9 сард Японы зах зээлд ST202C буюу Convertible /дээвэр нь эвхэгддэг/ загвар худалдаанд гарчээ. Энэ нь илүү уужим болж ирсэн ба арын суудлын өргөн нь 260мм болж, 2 хүн чөлөөтэй багтах хэмжээтэй болжээ. Хойд цонхыг нь анх удаа шилээр хийсэн ба 3 хаалгатай үндсэн рам нь нэг цул болж ирсэн.
- 1997 оны 12 сард хөдөлгүүрийг нь сайжруулсан ба 3S-GE загварыг хөдөлгүүрийг VVT-i / компьютерын зохицуулалттай оруулах калапангийн нээгдэх хугацааг тохируулах систем / системтэй BEAMS хөдөлгүүртэй болжээ. Мөн моторын дээд ангийн жийрэг нь метал болсон ба поршенгийн жин нь багассан. GT-FOUR болон SS-III нь том хэмжээний арын далавч, шаврын хаалттай болсон. GT-FOUR-ын дараагийн загвар нь ZZT230 юм. Celica-гийн ST202 загвар нь урд дугуйгаараа хөтөлдөг байсан ба байрнаасаа хөдлөөд 10 секундэд 400м хүртэлх зам туулах хүчин чадалтай анхны машин болсон юм.
7-р үе T230 (1999-2006 он)
1999 онд өмнөх загварыг шинэчлэн гаргасан ба урд их гэрэл нь маш өвөрмөц загвартай болсон. Ерөнхий загвар нь илүү навтгар болж, тэнхлэг хоорондын зай нь уртассан боловч, хамар болон хойд хэсгийн хэмжээ нь богино болсон. Энэ загвар нь урд дугуйгаараа хөтөлдөг.
2ZZ-GE загварын хөдөлгүүр нь VVTL-i /компьютерын удирдлагатай калапангийн нээгдэх хугацаа болон зайг тохируулдаг систем/ системтэй болсноор 190 морины хүчин чадалтай байжээ. Энэ үеэс GT-FOUR үйлдвэрлэгдэхээ больж дараагийн загварууд нь улам хөнгөн болж байсан. Ялангуяа SS1 загвар нь ердөө 1090 кг байсан бөгөөд SS2 загвараас 30кг хөнгөн болсон байна.
SS2 загвар нь 1ZZ-FE /145 морины хүчин чадалтай/ хөдөлгүүртэй ба барабан тормостой, автомат тольтой гэх мэт олон тоноглолтой. 2006 оны 4 сард үйлдвэрлэл нь зогссон ба өнгөрсөн түүхэн дэх 35 жилийн турш олон олон Celica-ийн загварууд гарч байсан юм. Гэвч 2004 оноос хойд Америкт Celica-тай адилхан 4 цилиндртэй урд дугуйгаараа хөтөлдөг спорт купе болох Sion tC худалдаалагдаж эхэлсэн билээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn