INFINITI FX

Nissan компанийн Тансаг брэнд болох Infiniti-ийн Хойд америк, Тайван, Орос, Дунд зүүн Ази, Хятад, Европт гаргаж буй кроссовер SUV загвар юм. 2003 онд Infiniti-ээс Хойд Америкийн зах зээлд спорт автомашин болон дээд зэргийн SUV-ийг нэгтгэсэн загвар болон гарсан. Зэрэглэлийн хувьд BMW Х5, Porsche Cayenne-тай энэ дүйцэхүйц.

2001 онд Детройтын автошоуд 2 ширхэг концепт загвар оролцжээ. Үүнээс өмнө Инфинитигээс гаргасан CV35 кодтой G35 загварын купе автомашины борлуулалт хойд Америкт сард 6000 ширхгээс илүү зарагдаж  брэндийн нэр хүнд дээшилж байсан үе юм.

FX нь баруун талдаа жолоотой загвар төлөвлөгдөөгүй учир албан ёсоор японд борлуулагүй ба харин 2-р үеэсээ баруун талдаа жолоотой болсноор дотооддоо худалдаалагдах болсон. Мөн Английн баруун талдаа жолоотой хувилбар 2009 оны 4 сараас үйлдвэрлэгдэж эхэлжээ.

1-р үе S50 (2003-2008 он)

2003 онд анх гарсан ба Япон дахь Ниссаны үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

  • Дизайн: Bionic Cheetah буюу хүчирхэг улаан ирвэс гэсэн агуулгаар дизайныг шийдэж Nissan-ийн техникийн төвд  хийгджээ. Анх 2001 онд гаргаж байсан концепт нь 2002 онд нилээд өөрчлөгдсөн ба нийтийн худалдаанд гаргах загварын үндэс нь 2002 оны концепт болсон юм.
  • 2005 онд хойд гэрэл LED болсон бөгөөд 2006 онд урд нүүр болон 20 инчийн обудны дизайн шинэчлэгджээ.
  • Механизм: Платформын хувьд V35 G серитэй адил FR-L платформыг хэрэглэж байгаа. Урд тэнхлэг нь Мс Ферсон, хойд тэнхлэг нь Multi Link буюу олон татуургатай тэнхлэгтэй юм. Урд тэнхлэг нь ийм болсноор V8 хөдөлгүүр ба 4WD механизм тавих боломжтой болсон.
  • 20 инчийн обуд эхнээсээ FX45-д тавьсан ба том дугуйд зориулсан тоормозны том дисктэй байсан. Харин FX35-д 20 инчийн обод захиалгаар тавигдана.
  • 5 шатлалтай автомат хурдны хайрцагтай ба хойд хөтлөгчтэй болон 4WD гэсэн 2 хувилбартайгаар санал болгож байв.

FX 45 2003 оны загвар

FX 45 2003 оны загвар
FX 45 2003 оны загвар

2005 онд гарсан загварын хойд гэрэл

Урд хянах самбарын байдал
Урд хянах самбарын байдал
2-р үе  S51 (2008 он)

2008 оны 3 сарын 4-нд Женевийн автошоуд шинэ загварын FX50 танилцуулагджээ. Өмнөх загварын адил агуулгатай ба 2008 оны 6 сараас Америкт, 10 сараас Европд борлуулагдаж эхлэн японы Ибараги мужийн Ниссаны үйлдвэрт угсрагддаг.

  • Дизайн: Урт хамар, богино урд хойд бампер, 21 инчийн том дугуйтай спорт машины пропорцтой загвар болсон. Гадна байдал нь чамин гоёмсог, хүчирхэг харагдуулах хажуу шугам, нум хэлбэрийн бүхээг нь түүний онцлог шинж болсон. Мөн том урд нүүр  долгиотсон гэрэл нь бас онцгой болгожээ.

Сүүлийн үеийн Infiniti загваруудад үзэгдэх болсон хос долгион мэт урд хянах самбар нь онцлог болж, суудлын хоорондох бахим том хайрцаг нь илүү спорт шинжтэй харагдуулдаг.

  • Механизм: Nissan компанийн хувьд хамгийн анхны 7 шатлалтай хурдны хайрцагтай загвар болсон ба АSC (Adaptive Shift Control) буюу хурдны хайрцагийн арааны шилжилтийг тохируулах систем суурилагдсан.

Платформын хувьд өмнөх загварын FR-L платформыг дахин ашиглаж урд тэнхлэг нь страт бүтэцтэй байснаа хос гартай Double wishbone бүтэцтэй болон өөрчлөгдсөн. Харин хойд талын тэнхлэг Multi Link хэвээрээ үлджээ. Мөн үргэлжилсэн чичиргээ цохилтыг шингээх электрон хяналт бүхий CDC (Continuose Damping Control) амортизатор тавьсан байна. Мөн хойд дугуйнууд автомашиныг залахад оролцох Ниссанын HICAS системийг суурилуулжээ.

2008 оны загварын FX30d дизель хөдөлгүүртэй хувилбар

FX30d-ийн ар талаас
FX30d-ийн ар талаас

FX35-ийн урд тал

Салоны байдал

Бусад

Эргэн тойрныг харах дэлгэц, хурд баригч систем, гадна будгийг нарийн зураасаас хамгаалах гадаргуу зэрэг нь стандартаар бүх загварт хийгдэх болсон. Хойд америкт зориулсан 3.5 литрийн хөдөлгүүртэй загвар FX50-тай зэрэгцэн 6 сард нь гарчээ. Харин европт 2008 оны 10 сaраас нь FX37, FX50 гэсэн загварууд гарч эхэлсэн. 2010 оны зунаас эхлэн Европын зах зээлд зориулан 3.0 литрийн V9X дизель хөдөлгүүр бүхий FX30d загвар худалдаанд гарчээ.