NISSAN WINGROAD

Wingroad нь Ниссан автомашины үйлдвэрлэж борлуулдаг вагон загварын машин юм. Мөн Тайландад байдаг Siam Nissan Automobile Co.,Ltd үйлдвэрлэгддэг жижиг оврын хагас ачааны тэрэг (pickup truck). Энэ нь Y10 загварын AD вагоны суурин дээр хийгдсэн. Sunny-д суурилж гарч ирсэн вагон загвар бөгөөд 1996 онд түүнээс өмнө байсан Sunny California ба AD van вагон загвар 2-ийг нийлүүлсэн, хойд дугуйнаас хойд бамперийн төгсгөл хүртлэх зайг уртасган нилээд шинэчлэлт явуулсан шинэ загварын машин болж гарч ирж байв.

Салоны зайг давчуу байна гэж шүүмжлэлд өртсөн боловч тийм ч их асуудал болсонгүй. Шүүмжлэл нийтэд дэлгэрч амжаагүй байхад 1999 онд бүтэн шинэчлэл хийгдсэн, 2001 оны шинэчлэлээр гадаад төрхөө бүрэн шинэчлэн 3 дахь үеийн Primera-гийн хурц харц мэт урд их гэрлийн дизайныг авснаар нилээд сайшаагдах болж борлуулалт ч 20 % хүртэл дээшилсэн байна. Япондоо энэ загвартаа Toyota Corolla Fielder-тэй энэ зэрэгцэн нэртэй болсон байна. Мөн Шинэ Зеландад Y11 Pulsar wagon нэрээр зарагддаг байсан.

2007 оны 6 сард 3 дугаар үеийн Stagae вагон загварт үл итгэх байдлаас болж Nissan Stagea борлуулагдахаа больсон. Өдийг хүртэл тус компанийн Япон улс дотроо гаргадаг цорын ганц вагон загвар нь Wingroad болж байгаа юм. 1996 оны 5 сард, 1990 оны 10 сард зарагдаж байсан Sunny California AD wagon, AD van-тай нэгдэх болж, кузовын арын хэсгийг нэлээн өөрчилж Y10 загвар гарч ирсэн.

Wingroad гэдэг нэр нь U11 Bluebird Wagon-ны дэд нэр байсныг тэр чигт нь машины загварын нэр болгосон. Хөдөлгүүрийг SR18DE, GA15DE загвараар бензин хөдөлгүүртэй, CD20 загвараар дизель хөдөлгүүртэйгээр 3 загварыг гаргасан байна. Энэ машиныг нь тухайн ондоо FNS-ийн өдөр гэдэг нэвтрүүлэгт гарсан тааварт тэмцээний тэргүүн байрын хүнд бэлэгт өгч байсан байна. 1997 оны 5 сард шинэчлэлт хийгдсэн. Урд нүүрэн хэсгийг өөрчилснөөс гадна, суудлын бүрээсийг өөрчилсөн.

2-р үе Y11  (1999-2005 он)

Бүрэн шинэчлэл хийгдсэнээр Y11 загвар гарсан. Хөдөлгүүрийн хувьд цуваа 4 цилиндртэй DOHC системийн QG15DE, QG18DE мөн клапангийн зайг нээх хугацаа тохируулах систем суурилуулсан SR20VE хөдөлгүүр бүхий 3 төрлийн бензин хөдөлгүүртэй. Урд тэнхлэг нь пүрш амартизатор нь нэг дор угсрагдсан.

Хойд хэсэгтээ  SR20VE 4 дугуйгаар хөтөлдөг вагон загварт мultilink тэнхлэг суурилуулсан, 2 дугуйгаар хөтөлдөг загварт дагуу өргөгч маягийн тэнхлэг суурилуулсан байна. Хурдны хайрцаг нь 5 шаттай механик, 4 шаттай автомат, SR20VE загварт 6 шаттай спорт  гар шилжүүлэгчтэй Hyper CVT-M6-г суурилуулсан байна.

2000 оны 6 сарын 21

Y11  загварын  4WD буюу 4 дугуйгаар хөтөлдөг тэрэг зарагдаж эхэлсэн байна.

2000 оны 10 сарын 24

Зориулалт, тоноглол зэргийг өөрчилсөн машинаа ерөнхийд нь шинэчилсэн. Энэ үед G Aero extra, G extra, арын суудалдаа телевизтэй Kids pajion зэрэг тусгай 3 загварыг хязгаартай хугацаанд борлуулжээ

2001 оны 10 сарын 22

Хэсэгчилсэн шинэчлэлт. Урд хэсэг, салоны дотор хэсгийг нилээн өөрчилсөн. Хаалганы хажуу толь нь хүртэл P12 Primera загварынхтай ижил болсон. Wingroad эмблем бичиг нь хүртэл томоор бичигдэх болсон. Урд капoтны урд хэсэгт байсан Wingroad бичээсийг хэрэглэхээ больсон. Ниссан Ci гэсэн эмблемтэй болсон.

Мөн QR20DE (2000cc/150м.х), QG15DE (1500cc/106м.х), 4WD-тэй  QG18DE (1800cc/122м.х) 3 төрөл SR20VE загварын хөдөлгүүрийн оронд гарч ирсэн байна. Дашрамд хэлэхэд энэ шинэчлэлтийн дараагаар борлуулалтын тоо их өссөн байна.  

2002 оны 1 сарын 7

2001 оны 10 сард шинэчлэлт хийснээс хойш зогссон байсан Rider загвар дахин сэргэж гарч ирлээ.

2002 оны 11 сарын 5

QG загварын хөдөлгүүрийг сайжруулснаас гадна ерөнхий загварыг өөрчилсөн. Rider Plus загвар нэмэгдэж гарсан.

2003 оны 5 сарын 8

12 сард Nissan автомашин үйлдвэрлэлийн 70 жилийн ойг угтаж тусгай загварын тэрэг борлуулж эхэлсэн. ETC зайнаас хурдны замын төлбөр төлөгч тоноглол бүхий тэрэг борлуулсан.

2003 оны 10 сарын 14

Хэсэгчлэн сайжруулалт хийгдсэн. Дотор гадна дизайныг өөрчилсөнөөс гадна кузовын өнгийг өөрчилж, ухаалаг түлхүүр хийж өгсөн. Rider-ийн загвар шинэчлэгдсэн. Энэ үед бас дахин 70 жилийг угтсан шинэ тусгай загвар борлуулагдаж эхэлсэн. Плазмагластeр буюу ионжуулагчтай агааржуулагчтай болсон байна.

2004 оны 4 сарын 7

Дэд загваруудын тоноглол зэрэг нь өөрчлөгдсөн. Энэ үед тусгай загварын S Aerosport limited , S limited загварууд борлуулагдаж эхэлсэн. Шар манангийн гэрэл, дугуй 16 инчийн болж  мөн ухаалаг түлхүүр зэрэг тавьж өөрчилжээ.

2005 оны 1 сарын 6

Тусгай загварын S Aero V edition загвар борлуулагдаж эхэлсэн. Ухаалаг түлхүүр, манангийн гэрэл зэргийг өөрчилсөн байна.

2005 оны 10 сар

39-р Токиогийн моторшоунд вингрод Плэйбю танилцуулагдсан.

3-р үе Y12 (2005 он)

Бүрэн шинэчлэлт явагдаж Y12 загвар гарч ирсэн. Хөдөлгүүр нь цуваа 4 цилиндртэй DOHC 1.5 л-н багтаамжтай HR15DE загварын хөдөлгүүр. Мөн 1.8 л-н MR18DE бензин хөдөлгүүртэй 2 загвар гарсан. Мarch, Тiida-тай ижил 4 дугуйгаар хөтөлдөг e-4WD системтэй болсон. 1.8л-н загварын хурдны хайрцаг нь 6 шаттай гар шилжүүлэгтэй, V36 Skyline-тай ижил руль дээрээ араа солих удирдлагатай болсон.

2006 оны 5 сарын 29

Rider II нь гарч ирсэн байна. Ухаалаг түлхүүр, спорт загварын шалавчтай.

2006 оны 9 сарын 11

Тусгай загварын Stylish selection, V selection –г борлуулж эхэлсэн.

2006 оны 12 сарын 25

Нэг хэсгийг сайжруулсан. Хард дисктэй навигаци системтэй , HR15DE хөдөлгүүрт CVT хурдны хайрцаг угсарсан учир шатахуун зарцуулат багассан  байна.

2008 оны 1 сарын 23

Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн. 15 М нь HR15DE хөдөлгүүр болон х-тronic CVT болгож өөрчилснөөр JC08 их борлогдох болов.

2008 оны 10 сарын 1

Хэсэгчилсэн өөрчлөлт. Нэмж навигацийн систем, алсаас төлбөр төлөх аппарат, мэдрэгч зэргийг багцаар нь суурилуулж өгсөн.

2008 оны 12 сарын 17

Plus Navi HDD Safety хугацаа хязгаарласан машин борлуулж эхэлсэн. 2009 оны 3 сарын сүүл хүртэл борлуулсан.

2009 оны 4 сарын 23

Шатахуун зарцуулалтыг сайжруулсан. HR15DE хөдөлгүүр +CVT (15М.15М authentic ) нь 2010 оны түлш хэмнэлтийг 25 % хүргэж сайжруулсан байна.

2010 оны 8 сарын 23

Зориулалтыг сайжруулсан. 15M, 15M FOUR, 18G зэрэг загваруудын бүрээс солигдсон. Кузовын өнгө төмөр мөнгөлөг металл өнгөтэй болж нэмж орсон. Ионжуулагчтай агааржуулагч систем бүхий тоноглол суурилуулсан байна.