МЭДЛЭГ - БЕНЗИН ХАДГАЛАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ? №279

#KNOWLEDGE

Заримдаа бидэнд ямар нэгэн шаардлагаар бензин шатахуун хадгалж, нөөцлөх шаардлага гарч байдаг. Эсвэл хаяа гарааш, амбаар савныхаа булан тохойд бензин шатахуун үлдээсэн байдгаа олж түүнийгээ юм шатаах эсвэл өөр бусад зүйлсэд хэрэглэх шаардлага гардаг. Гэвч зөв горимд нь хадгалаагүй бензин шатахууныг дахин хэрэглэх гэж байгаа бол энэ нь илүү их аюул тарьж ч болзошгүй байдгыг мартаж болохгүй. Ийм тодорхой хэмжээний шатахуун хадгалж нөөцлөх эсвэл элдэв зүйлд хэрэглэсний дараагаар илүү гарсан бензинээ хадгалах шаардлага тулгарвал дараах зүйлсийг анхаараарай.

Хамгийн түрүүнд зориулалтын сав ашигла.

Ямарваа нэг шатах бодис нь шингэн төлөвт байхаасаа илүү хийн төлөвт байгаа үедээ илүү аюултай байдаг. Аливаа шатахууныг ямар нэгэн саванд хадгалахдаа битүүмжийг нь сайтар анхаарах хэрэгтэй. Ялангуяа хуванцар сав хэрэглэж байгаа бол ан цав байгааг сайтар шалгах хэрэгтэй. Эдгээр жижиг ан цав бензинд идэгдэж улмаар томорсноор шатахуун ууршиж агаарт дэгдэх аюултай байдаг.

Агаарт ууршсан шатахуун мэдээж олон талаараа хүний биед сөрөг муу нөлөөтэй. Үүнд нүд, арьс амьсгалд гэх мэтчилэн. Үүнээс гадна, ууршсан бензин агаар наранд халж цаашлаад тэсэрч дэлбэрэх аюултай. Иймээс шатахууныг ямагт зориулалтын сав канестер ашиглаж, таг бөглөөг сайтар таглагдсан эсэхийг нь байнга шалгаж байгаарай. Мөн бензинийг саванд битүү дүүргэж тавьж болохгүй бөгөөд бага зэрэг зай үлдээх шаардлагатай байдаг.

Их хэмжээний шатахууныг нэг дор битгий хадгал

Мэдээж хэрэг их хэмжээний бензин шатахууныг зориулалтын газарт нь хадгалах шаардлагатай. Зарим улсад хувь хүн гэртээ бензин хадгалах хязгаарыг хүртэл зааж өгсөн байдаг байна. 

Бас нэгэн анхаарах зүйл бол ямар нэгэн оч, гал гаргах зүйлсээс бензинийг хол хадгалах шаардлагатай. Аливаа цахилгаан хэрэгсэл, халаагч зэргээс бензинийг байнга хол байлгаарай.

Урт хугацаанд бензин хадгалах тохиолдолд тогтворжуулагч бодис шаардлагатай.

Бензинийг хэдий чинээ урт хугацаанд хадгална, төдий чинээ химийн шинж чанар нь өөрчлөгдөж байдаг. Бензинийг 6-с илүү сар хадгалсны дараагаар савыг нь онгойлгоход ерөнхийдөө ихэнх бензин усархаг болсон байдаг. Иймээс бензиний нэмэлт бодисуудыг хадгалах үедээ нэмэлтээр хий болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.