TRC УНТРААХ ЗААВАР №312
Цас, шавар, усанд суусан үед TRC систем идэвхжиж дугуй зүтгэх боломжийг хязгаарладаг. Тэгвэл доорх дарааллаар унтрааж саадыг туулах боломжтой.
PRIUS TRC САЛГАХ ДАРААЛАЛ:
- Кардан татна
- Хааз - 2 удаа гишгэнэ
- Тоормос + N товчийг дарна
- Хааз - 2 удаа гишгэнэ
- Тоормос + P товчийг дарна
- Хааз - 2 удаа гишгэнэ
- TRC SYSTEM унтарна
- Машиныг асаана
САНАМЖ
- Системийг буцааж асаахын тулд автомашинаа унтрааж, асаахад л болно.
- Тус дараалал нь PRIUS 20 загварт хийсэн туршилт бөгөөд машин бүр ондоо байх нь элбэг. Зарим нь дээрх дарааллаар биш салгадаг кнобтой байх боломжтой.
- Тус системийг үргэлж унтраах нь автомашины аюулгүйн системд сөрөг нөлөөтэй.
- Тус арга нь засвар хийх үед аюулгүй байдлыг хангах үүднээс салгадаг арга учраас олон үйлдэлтэй байдаг.
- Тус аргыг цахилгаан мотор салгах гэж жолооч нар буруу ойлгодог.
- Системийг унтрааж, машиныг удаан хугацаанд зүтгүүлэх нь кробканд муу нөлөөтэй.
Harrier, Kluger hybrid, RX400h унтраах заавар
Alphard унтраах заавар
Prius унтраах заавар
Эх сурвалж: www.cardoctor.mn