АВТОМАШИНД ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ ТЭНХЛЭГИЙН 5 ТӨРӨЛ, БҮТЭЦ №328

Тэнхлэг нь дугуйг зөв байрлуулж, машиныг тулж замын доргилтод тэнцвэртэй байлгадаг. Мөн түүнд цохилтын хүчийг зөөлрүүлэх эд анги хийж өгснөөр замаас ирэх донсолгоо, цохилтыг кузовт дамжуулалгүй өөртөө шингээж жолооч, зорчигчийн тав тухыг хангадаг. Үүнд амортизатор, тэнцүүлэгч багтах ба тэнхлэгийн дээш, доош гэсэн хөдөлгөөнийг хязгаарлаж, кузовын хазайлтыг тогтвортой байлгадаг.

Ерөнхий: Тэнхлэгийг үл хамаарах болон хамаарах гэж 2 ангилдаг.

Орчин үеийн суудлын машинууд ихэвчлэн үл хамаарах төрлийг ашигладаг. Энэ нь автомашины дугуйг тэнхлэгтэй татуургаар дамжуулан холбодог учир замын гадаргуугаас дамжих цохилт нь зөвхөн дугуйнд нөлөөлдөг. Ингэснээр дугуйн дээш, доош хэлбэлзэх хөдөлгөөн автомашиныг хазайлгах боломжтой болдог.

Давуу тал:
  • Дугуй, замын гадаргуу ямар байхаас үл хамаарч сайн залагддаг. Өндгөн тулгуурыг машинд тавьснаар дугуйг бүх чиглэлд шилжих боломжтой болгосон.
  • Кузовт үүсэх савалгаа багасаж, илүү тухтай болсон.
1. Хамаарах тэнхлэг - Solid/Live Axle

2 талын дугуйг нэг тэнхлэгт холбодог. Бүтцийн хувьд энгийн, ачаалал даах чадвар сайтай. Хойд хөтлөгчтэй автомашины кропноос гарах хүчийг дугуйнд дамжуулахдаа тэнхлэгийн арьсан дотор хөтлөх, хөтлөгдөх араа, дифференциал, хагас гол зэргийг байрлуулдаг.

Давуу тал:
  • Ачаалал авах чадвар сайн
  • Энгийн хийцтэй
  • Хүндийн төв өндөртэй тул оффроад замд тохиромжтой

Сул тал:
  • Нэг талын дугуйн доргилт нөгөө талдаа нөлөөлдөг.
2. Дээд, доод гартай - Control Arms

Монгол дээх нь үеийн сурах бичгүүдэд V хэлбэртэй гэж бичсэн байдаг. Англиар бол Control Arms гэж нэрлэдэг. Дээд, доод гар нь дагуу байрлалтай учир бат бэх болсон. Гарны нэг үзүүр нь аралтай бэхлэгддэг бол нөгөө үзүүр нь өндгөн тулгуураар цаптай бэхлэгддэг. Энэ төрлийн доод, дээд чигийн цохих хүчийг пүрш, амортизатор зөөллөж, урагш хойш, хоёр тийш үйлчлэх хүчийг босоо, хэвтээ тэнцүүлэгч хязгаарладаг.

Дээш, доош цохих хүчийг торсион эсвэл пүрш, амортизатороор зөөлрүүлж, баруун, зүүн чигийн хүчийг босоо, хэвтээ тэнцүүлэгч багасгадаг.

3. Олон татуургат - Multilink

Нарийн, төвөгтэй хийцтэй. 5 цэгийн татуурга ашигладаг ба 3 нь дугуйтай хөндлөн байрлалтай, нөгөө 2 нь богино ба урт татуургаар урагш хойш хөдөлгөөнийг хязгаарлаж байдаг. Энэ төрлийн тэнхлэг нь хөндлөн чиглэлд маш бат бэх хөдөлгөөнгүй байж чаддаг. Дугуйн өнцгийн хэмжээсийг хүссэнээрээ өөрчлөхөд хялбархан болгосон гэдэг давуу талтай.

Давуу тал:
  • Огцон хурд авалт, тоормослоход кузовыг маш сайн тогтоож барьдаг. Алцайлт багатай.
4. MacPherson бүтэц - Strut

Энэ бүтэц нь эд ангийн тоо цөөтэй, жин багатай, зайг сайн ашиглах давуу талтай. Пүрш болон амортизатор нь хамт угсрагдсан бүтэцтэй. Пүрш нь амортизаторт суурилсан дээд доод үүрний хооронд сууж өгдөг. Харин доороо гартай. Цаап дээр амортизатор нь суурилдаг.

5. Хагас хамааралтай тэнхлэг - Torsion Beam

Урдаа хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй автомашины хойд тэнхлэгт хэрэглэдэг. Хөндлөн тэнхлэгт үйлчлэх 4 талын хүчийг урд, хойд чигт дагуу татуурга, баруун зүүн чигт хөндлөн татуургаар сарниулдаг.

Давуу тал:
  • Эвдрэл бараг гардаггүй
  • Солих эд анги ч маш цөөн

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.