ХҮЙТЭНД МӨРДӨХ 10 ДҮРЭМ

Анхны өвөлтэйгөө золгож буй шинэ жолооч танд зориулан доорх мэдээллийг бэлтгэлээ. Урьдчилан сэргийлж, сайн жолооч болоорой.

  1. Гадаа тавьдаг бол цоожны нүх рүү спирт цацаарай
  2. Угаалгаас гарахдаа тоормосоо хаттал гишгэж байгаарай
  3. Урд шилэн дээр даавуу тавих хэрэггүй
  4. Машинаас буухдаа гэрлээ унтраасан эсэхийг шалгаж байгаарай
  5. Цасанд суусан бол хий хаазалж болохгүй
  6. Асаалттай үед нь аккумуляторыг салгаж, залгадаггүй
  7. Аккумуляторыг солихдоо түлхүүрээ биедээ аваарай
  8. Огцом хөдөлгөөн хийхээс сэргийлж, дохиогоо заавал өгч байгаарай
  9. Талаас дээш шатахуунтай байлгаарай
  10. Салоны агаар шүүгчийг салгаж авч болохгүй