1996 ОНЫ V46 MITSUBISHI PAJERO

Энэ удаагийн тойм булангаар 1996 оны Pajero-г орууллаа. 2.8 литрийн 4М40 интеркүүлер турбо дизель хөдөлгүүртэй. Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараахь хувилбар нь. Энэ загвар нь хамгийн алдартай загвар бөгөөд түүнээс хойшхи загварууд үүн шиг нэр хүндийг олж авч чадаагүй юм.

Mанай орны нөхцөлд тохирсон, хойд тэнхлэг нь чулакан ачаа ачихад алцайгаад доош суудаггүй зэргээрээ хэрэглэгчдийг татсан. Үүнээс хойшхи загварууд нь хойноо үл хамаарах тэнхлэгтэй болсноор ачаа ачихад доош хэвтчихээд  тулаад явахаа байсан учир монголчууд авахаа больсон. Хааяа нэг хот дотор үзэгддэг.

Тэгээд ч цаанаа бас элдэв шалтгаанаар худалдаалагдах нь багассан юм. Дизель хөдөлгүүр нь 4 цилиндртэй дизель дотроо нилээд хүчтэйд тооцогддог. Зөвхөн япондоо л үйлдвэрлэж байсан хөдөлгүүр. Солонгост лицензээр авч тавьдаг. Хятад дахь үйлдвэрт бол 4М40 хийгддэггүй юм.

Жолоодлого.

Суудлын байрлал өндөр, тойлгойн хэсгийн зай уудам зам харагдах нь сайн. Манай зарим хүмүүс ийм суудалтайг жийп гэж ойлгодог. Сүүлийн үеийн хэвтээ нам суудалтай Hilux Surf, Terrano зэргийг суудлын машин шиг доош шигдчихээд гэх хүмүүс байдаг. Тийм бодолтой хүмүүст бол яг тохирно.

Харьцангуй зөөлөн дуутай дизель хөдөлгүүртэй. Хүчний хувьд гологдоод байх юмгүй. Огцом хурд авахад дуулгавартай. Асфальтан зам дээр жижиг тэргээс дутаад байхгүй, шороон замд зөөлөн ч хурдтай үед урд тэнхлэг шүргэж болзошгүй.

Энэ нь Pajero-н урд тал уруу байдгаас, тэнхлэгийг арай доогуур байрлуулсантай холбоотой. Super select 4WD туслах хурдны хайрцаг нь дунд гарын жийпэнд тэр болгон байдаггүй төвийн дифференциал түгжигчтэй учир цас шаварт шарвахааргүй чигээрээ явчихна. Яг энэ машины хувьд хойд редүктор нь LSD-учир илүү давуу талтай юм.

Landcruiser 80, 105-ыг бодвол зөөлөн явдалтай. Харин кузов өндөр, суудлын байрлал өндөр зэргээс шалтгаалан эргэлт дээр хазайх нь арай илүү, тиймээс хурдаа хасах шаардлагатай. Шатахуун зарцуулалтын хувьд зуны цагт бол хот дотор 14 л идэж шулуунд 11-12 л иднэ. Өвөл бол хотод 18 л хүргэчих гээд байдаг. Яг энэ машинд паарны удирдлага нэг дисплей дээр бүгдийг тохируулдаг учир үлээлгэх байрлалаа сонгохдоо дамжих нь жаахан түвэгтэй.

Антенн уртасгагч болон их гэрэл угаагч, хянах самбарын гэрэлний тодролтыг тохируулагч

Тав тух.

Тухайн үеийн суудлын машинд байж болох бүхий л зүйлийг хийсэн гэхэд болно. Зарим талаар бүүр ч илүү болсон байх. Урд суудлууд нь тус бүрдээ тохойвчтой, хойд суудлууд 2 хүн суусан тохиолдолд ундааны тавиур бүхий хаалган талын тохойвч бууж ирдэг.

Арын зорчигчдын эйркондишн тусдаа  сэнс, тохируулгатай. Мөн халуун үлээх нь урд талаас тусдаа шаланд байрласан үлээгчтэй зэрэг нь хэрэглээнд бүрэн нийцсэн санагдсан. Хойд суудлууд нь хойш урагш гүйх, урагш тонгойж эвхэгдэх зэрэг маш олон үйлдлүүдтэй хийсэн. Ганц гэм нь түгжээ нь элэгдээд ирэхээр хойд суудлууд дуугарах талтай. Суудлын хувьд сайн чанарын материалтай.

Ердийн люкээс бараг 2 дахин том хэмжээний люк нь од харах , аялал зугаалгаар явах үед тохиромжтой санагдлаа. Мап ламп, саравчны ламп, хойд тээшний хэсэгдэх 12 вольтын гаралт зэрэг хэрэгтэй зүйлүүдийг хийсэн байна. Арын хаалганы гишгүүр, чирэх дэгээ төмөртэй.

Арын суудлын дор домакрат болон бусад зүйл хийх савтай

Суудлуудын түшлэг буух зориулалттай төдийгүй суухад зай томтой

12 вольтын гаралт болон хойд хэсэгийн эйркондейшн

Зүг чиг заагч, өнцөг, даралт, өндөр хэмжигч, урд болон хойд паарны удирдлага

Сэлбэгийн олдоц.

Явах анги, бүхээгийн сэлбэгийн олдоц сайтай. Харин 4М40 моторын сэлбэгийг зөвхөн японоос л авах боломжтой. Харин V6 бензин хөдөлгүүрт солонгосын Hyundai Terracan-ийн сэлбэг нь таардаг.

Түлшний шүүр, янз бүрийн релейнүүд нь ерөнхийдөө солонгос машинаас таарчихна. Яг энэ загварыг хятадад хийж байгаа учир бусад аар саар кузовын сэлбэгүүд элбэгтэй. Өвөл сайн халаагчтай төдийгүй халаагчийн релей хэвийн ажиллагаатай бол гадаа хонуулсан ч асуудалгүй асчихна.

4M40 2800cc интеркүүлер турбо хөдөлгүүр (140 м.х)

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.