ЦАГАА УРЬДЧИЛЖ ТООЦОХ НЬ ТҮГЖРЭЛД ӨРТӨХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ

Амьдрах хугацаандаа хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг - Уенстон Чеирчил

Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ түгжрэлд өртөхгүй байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэнникинатай ярилцлаа.

Сайн байна уу, Анна? Өнөөдөр хүн болгон л цагтай уралдаж амьдарч байна. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож байхад замын түгжрэл гэж том саад байдаг.

Уулзалт, болзоо гээд бидэнд төлөвлөсөн ажлууд зөндөө байдаг шүү дээ. Та энэ талаар зөвлөгөө өгөөч?

Анна: Тиймээ,  замын хөдөлгөөн нэлээд ачаалалтай байдаг болоод байна.  Түгжрэл бол жирийн л үзэгдэл болчхоод байгаа шүү дээ. Тиймээс бид цагаа урьдчилаад тооцоолоод сурах хэрэгтэй.

Гэнэт нэг өглөө бүгдийг өөрчилж чадахгүй л дээ. Учир нь хүн гэдэг чинь аливаа зүйлийн өөрчлөлтийг шууд хүлээж авдаг ч гэж байна, хүлээж авч чадахгүй ч хүн байна. Тиймээс нэг нэгээр нь хийгээд үзээрэй.

Эхний ээлжид болж өгвөл унтахаасаа өмнө маргаашийн хийх ажлуудаа төлөвлөөрэй. Төлөвлөчхөөр аяндаа та цагаа зохицуулах хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд өглөө босдог цагаа 10, 20, 30 минутаар гээд урагшлуулаад үзээрэй.

Мэдээж эдгээр өөрчлөлтийг ганцаараа биш гэр бүлийнхэнтэйгээ хамт хийгээрэй. Ингэхдээ  гэр бүлийнхэнтэйгээ сайтар ярилцаж ойлголцох нь чухал юм шүү. Учир нь ганцаараа энэ бүх өөрчлөлтийг хийх боломжгүй гэдгийг бид сайн мэдэж байгаа. Тэгэхээр эдгээр өөрчлөлтийг хийснээр манай гэр бүлд ямар ашигтай вэ гэдгийг ойлгуулахын тулд та давуу талуудыг  хэлж өгөөрэй. 

Тухайлбал: Бидэнд:

  • Стрессгүй, ажлаа амжуулах боломжийг олгоно.
  • Цагаа яс барьдаг гээд хүмүүс ч тантай ажил явуулахдаа дуртай байна
  • Хүүхдүүдээ удаан хүлээлгэлгүйгээр цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө, буцаагаад авна.
  • Орой эрт гэртээ хариад халуун ам бүлээрээ хөгжилдөөд сууцгаана шүү дээ. Ингэж цагаа тооцоолж сурвал бид түгжрэлд стрессдэж бухимдахгүй байх нэг арга юм шүү дээ.

Нээрээ тийм байна, би ганцаараа цагаа төлөвлөх биш гэр бүлээрээ төлөвлөх хэрэгтэй юм байна.

баярлалаа Анна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.