ЭРЧҮҮД ЯАГААД АВТОМАШИНД ИНГЭТЛЭЭ ДУРЛАДАГ ВЭ?
Амьдралд эхний дүрэм бол- бууж өгөхгүй байх. 2 дахь дүрэм бол-эхний дүрмээ мартахгүй байх—Аль Пачино
Эрэгтэй хүнийг түүний унадаг унаагаар нь дүгнэж болно. Автомашин бол эрэгтэй хүний амьдралын хэв маягийн ил тод жишээ. Тэгвэл яг яагаад эрэгтэйчүүд төмөр хүлэгтээ ингэтлээ зүрх сэтгэлээ зориулдаг талаар Орсын алдарт сэтгэл зүйч Анна Хныкина-тай ярилцлаа.
Өдрийн мэнд Анна. Эрэгтэйчүүдийн автомашиндаа хандах хандлага эмэгтэйчүүдийг бодвол нэг л өөр байдаг шүү дээ. Зарим эрчүүд бүр гараашдаа хонохоос наагуур юм болдог. Яагаад ингэдэг юм бол?
Анна: Сайн байна уу сонсогчдоо. Эмэгтэйчүүдийн хувьд ихэнх тохиолдолд автомашин гэдэг бол ердөө тээврийн хэрэгсэл төдий байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд автомашин бол түүний дотоод ертөнцийг илэрхийлж байдаг. Яагаад гэдгийг би одоо тайлбарлая
- Эрт дээр үеэс л эрэгтэй хүний хамгийн сайн анд нөхөр нь хүлэг морь нь байсаар ирсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүлэг морь нь автомашин болон хувирсан ч түүнд зориулах хайр нь улам л их бадарсан гэж хэлж болно.
- Түүнээс гадна, бага насандаа охидууд барби хүүхэлдэйгээр тоглож өсдөг бол банди нар юугаар тоголдог билээ? Мэдээж хэрэг машин. Тэд тоглоомон машинаа жинхэнэ мэтээр төсөөлж, том болоод яг аавынх шиг том машинтай болно гэж мөрөөдсөөр өссөн болоод ч тэр юм үү автомашин гэхээр л тэдний тархинд зөвхөн эерэг сэтгэгдэл төрдөг.
- Ер нь бол эр хүний автомашиндаа зориулах хайр нь эмэгтэйчүүдээс улбаатай. Яагаад вэ гэж үү? Эрчүүд үргэлж бие биетэйгээ автомашинаараа нууцхан өрсөлддөг. Ийм өрсөлдөөний эцсийн зогсоол нь ердөө л эмэгтэй таны сэтгэлийг татах гэсэндээ юм шүү дээ (инээнэ)
- Мөн Автомашин бол эрэгтэй хүний цайз цамхаг юм. Автомашиндаа суусан байхдаа эр хүн орчлонгоос тасарч,өөртөө илүү итгэлтэй болж тайвширдаг. Жолооны ард суусан байхдаа эр хүний мэдэрдэг тэр хүчтэй мэдрэмжүүдийг юутай ч харьцуулшгүй. Зарим эрчүүд төмөр хүлгээ амьд мэтээр хүлээж авдаг ба автомашин нь хааяадаа ааштай, хааяадаа дуулгавартай, заримдаа бүр гунигтай ч юм шиг санагддаг байна.
Би нэг эрэгтэй үйлчлүүлэгчээсээ та яагаад автомашиндаа ийм их хайртай байдаг юм бэ? гэж асуутал тэр надад юу гэж хариулсан гэж бодно:
- Яагаад гэвэл автомашины ам байнга хамхиастай байдаг. Мөн түүнд ээж байдаггүй гэж хариулсан юм даа.
Мөн нийт эрэгтэйчүүдийн 70% нь автомашиндаа эвдрэл гэмтэл гарсан даруйд янзлуулдаг боловч хувийн эрүүл мэндийн асуудлыг дор хаяж 6 сар хойшлуулдаг гэсэн судалгаа байдаг аж. Ингээд харахаар, автомашин гэдэг бол үнэхээр л эр хүний үргэлжлэл мөн байгаа биз.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5