ШИНЭ ЖОЛООЧ
Дэлхий дээрх хүн болгон суут ухаантан. Гэвч та загасыг модонд авирч чадсангүй хэмээн шүүмжлэх аваас тэр өөрийгөө насан туршдаа тэнэг гэж бодох болно. - Эйнштейн
Замын хөдөлгөөнд оролцож буй шинэхэн жолооч нарын сэтгэл зүйн талаар Оросын алдарт сэтгэл судлаач Анна Хныкина-тай ярилцлаа.
Сайн байна уу Анна. Бид өнгөрсөн дугаараар жолооч нарт замын хөдөлгөөнд уур уцаараа хэрхэн барих талаар зөвлөгөө хүргэсэн. Харин энэ удаад шинэхэн жолооч нарын сэтгэлзүйн талаар ярилцмаар санагдлаа.
Анна: Сайн байцгаана уу сонсогчдоо. За, шинэхэн жолооч гэхээр л ихэнх хүмүүсийн толгойд туршлагагүй, эв дүйгүй, осол аваар гаргах өндөр магадлалтай гэх мэт тэмдэг нэрүүд шууд буудаг л даа.
Гэвч судалгаанаас харахад, осол аваарын 70-80%ийг туршлагатай, хуучин жолооч нар гаргасан байдаг.
Мэдээж хэрэг шинэхэн жолооч нар жолоодлогын зарим нэг элементүүдийг тэр бүр хурдан, оновчтой хийж амждаггүй тал бий. Энэ нь ч бусад жолооч нарын дургүйг хүргэж, тэд тэвчээр алдран, чанга чанга сигналдаж, орилж хашхирч эхэлдэг. Энэ тохиолдолд шинэхэн жолооч юу хийх ёстой вэ?
Хамгийн гол нь айж сандарч хэрхэвч болохгүй.
Паниктана гэж ярьдаг шүү дээ. Паниктсан үед хүн болж буй үйл явдалд бодитой дүгнэлт хийж чадахаа больж, анхаарал нь сарнидаг. Энэ нь цаашдаа үнэхээр муу үр дагаварт хүргэж болзошгүйг санах хэрэгтэй.
Тэгэхээр шинэхэн жолооч нар яавал жолооны ард өөртөө илүү итгэлтэй болж чадах вэ?
Анна: за би хэдэн сэтгэл зүйн зөвлөгөө өгье
- Хамгийн түрүүнд, шинэ жолооч өөрийгөө одоохондоо туршлагагүй бөгөөд эмзэг үе дээрээ байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэт эрт сайн жолоочийн дүр эсгэж болохгүй.
- Хоёрдугаарт, бусдад аль болох саад болохгүйг хичээ. Замын 1 дүгээр эгнээг чөлөөлж, өөрт тохирсон хурдаараа яаралгүй яв.
- Гуравдугаарт Бүрэн итгэлгүй байвал зарим нэг маневрийг ердөөсөө бүү хий. Гүйцэж түрүүлэх, эгнээ байр эзлэх гэх мэт. Осол аваар гаргаж байснаас тэнэг харагдсан нь хавь илүү дээр.
- Дөрөвт нь Бүдүүлэг хүмүүсийг хүмүүжүүлэх гэж битгий оролд. Орос хүмүүс хэлдэг: "Дай Дорогу Дураку" гэж. Ухаан богино хүмүүст зүгээр л замыг нь тавиад өгчихсөн нь цаг зав болон санаа сэтгэлд тань тустай.
- Тавдугаарт Ер нь бол, шинэхэн жолооч нарын хамгийн гол баримтлах дүрэм бол тайван байдлыг хадгалах. Ямар ч тохиолдолд, юу ч болж байсан тэвдэж сандралгүй, эрүүлээр сэтгэхийг хичээ.
Эцэст нь хэлэхэд, зам бол зүгээр л зам болохоос биш дайны талбар, өрсөлдөөний тавцан бол биш юм. Замын хөдөлгөөнд оролцож буй бүх л хүмүүсийг гэрт нь хүүхдүүд нь, эцэг эх нь хүлээж байгаа гэдгийг бас санаарай.
Сур: Замын хөдөлгөөнд оролцож буй шинэхэн жолооч нарын сэтгэл зүйн талаар Оросын алдарт сэтгэл судлаач Анна Хныкина-тай ярилцлаа.Баярлалаа Анна
Анна: Баярлалаа
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5