БАЯНЗҮРХИЙН ШИНЭ ГҮҮРИЙГ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ.

Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд  дугуйн болон явган хүний замтай байх юм.

Улаанбаатар, Налайх  чиглэлийн авто замыг БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд  1963, 1965 онуудад барьсан бөгөөд  50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул  Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөх бэлтгэл ажлыг хангаад байна.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  авто зам болон Туул гол дээрх  Баянзүрхийн шинэ гүүрийг  ашиглалтад оруулснаар  Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч,  хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч,  зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангах  өндөр ач холбогдолтой юм.

Гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэх аж.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.