ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ДОМИНИКАНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛС
Энэ удаагийн дугаарт Карибын тэнгисийн арлын орнуудын нэг болон Доминиканы Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн машиныг онцолж байна. Доминикан улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалаас шууд хамааралтай бөгөөд нийт экспортын барааны дийлэнх хувийг АНУ руу гаргадаг.
Тус улсын төрийн тэргүүний унах машиныг Ерөнхийлөгч нь өөрөө худалдан авах ёстой, мөн машин хуяглагдсан, тусгай зориулалтын хамгаалалтын системүүдийг суулгасан байх ёстой зэрэг шаардлагуудыг тавьдаг байна. Одоогийн Ерөнхийлөгч Данило Медина өөрийн мөнгөөр хуяглагдсан хар өнгийн Toyota Land 200 болон хар өнгийн Lexus LX570 худалдан авч унаж байгаа.
Ерөнхийлөгчийн машины дугаар нь 0-1 байдаг бол тухайн өдөр унах машиндаа дугаарыг нь заавал сольж тавьдаг нь нэлээд сонирхолтой санагдлаа.