ЯАГААД ХАЙБРИД ХӨДӨЛГҮҮРТ ИРИДИУМ СВЭЧЭ АШИГЛАДАГ ВЭ?

Зургийг За рулём монгол сэтгүүлээс

Бидний сайн мэдэх Corolla, Vitz зэрэг загварууд энгийн 1NZ-FE моторыг ашигладаг. Харин хайбрид хөдөлгүүртэй Prius, Alphard зэрэг машины хувьд 1NZ-FXE, 2AZ-FXE зэрэг хөдөлгүүрийг ашигладаг. Эдгээр хайбрид мотор нь үйлдвэрлэгчээс ИРИДИУМ свэчэ ашиглахыг зөвлөдөг бол энгийн 1NZ-FE хөдөлгүүрт энгийн иридиум аль алиныг нь ашиглаж болно гэж зөвлөдөг.

Тэгвэл ямар ялгаатай учраас хайбрид моторт иридиум хийхийг зөвлөдөг талаар ярилцъя.

1NZ-FE ба 1NZ-FXE ялгаа
1NZ-FE ба 1NZ-FXE ялгаа
  • 1NZ-FXE блок хөнгөн цагаан хайлш хийцтэй төдийгүй ажлын хөндийн зай, поршенгийн явалтыг ихэсгэснээр халалтаас болж поршень деформацид орох эрсдэлийг хаасан.
  • Тахир гол, шатуны төвийн шугамыг шинэчилснээр шатахуун зарцуулалт 3% багассан
  • Энгийн загварт ОТТО цикл ашигладаг бол хайбридад АТКИНСОНЫ цикл ашигладаг. Тиймээс Шахалтын зэрэг нэмэгдэж, асалтын хурд ихэссэн
  • Компьютерийн удирдлагатай нударган гол (VVT-i) ашиглаж эхэлсэн. Ингэснээр хөдөлгүүр унтраад дахин асах үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлсэн.
  • 1NZ-FE бол пластик сорох хоолойтой. Харин 1NZ-FXE бол хөнгөн цагаан сорох хоолойтой. Үүнийг цахилгаан холимгийн хаалттай холбож өгсөн байдаг.
  • Шахалтын зэрэг нь энгийнээс өндөр болсон. Үр дүнд нь эргүүлэх хүч болон чадал буурсан ч ашигт үйлийн коеффициент өссөн.

Гэх мэт өөрчлөлт хийснээрээ hybrid FXE цувралын хөдөлгүүр давуу тал олонтой болдог. Ийм ч учраас зөвхөн иридиум очлуур ашиглахыг зөвлөдөг байна. Тэгвэл иридиум очлуур ашигласны давуу талууд яг юу вэ?

  1. Энгийн свэчэнээс илүү мөнгө төлж байгаа мэт боловч 4 дахин удаан хэрэглээг бий болгодог. Ингэснээр санхүүгийн хувьд хэмнэлттэй.
  2. Иридиум нь түргэн асалттай, бага тог зарцуулдаг учраас шатахууны хэмнэлтийг бий болгодог. Энэ нь урт хугацааны санхүүгийн хэмнэлт болдог төдийгүй хайбрид технологийн гайхамшигт хэмнэлтийг мэдрэх боломжийг олгодог.
  3. Хотын нөхцөлд ойр ойрхон унтарч асдаг хөдөлгүүрийн хувьд асалт хурдан байх нь чухал байдаг. Бэлэн байдлын үзүүлэлтээр иридиум энэ шаардлагыг хангадаг.
  4. Иридиум нь тэсрэлтийн хүч, хурд сайтай учраас холимгийг 100% шатаадаг. Ингэснээр машины хурд, хүч сайжирдаг төдийгүй хорт утаа ялгаруулалтын хэмжээ багасдаг.

Тиймээс та бүхэн ам дамжсан яриагаар биш үйлдвэрлэгчийн зөвлөсөн гарын авлага ном дээр заасан зааврын дагуу свэчэг сонгож ашиглаж байгаарай.